Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 53

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  2,  4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Боржигон овгийн Б-н О-г  хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр хутгалж алахыг завдсан, оргон зайлах, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 -д зааснаар  Б.О-д 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.О-д оногдуулсан хорих  ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Б.О-д оногдуулсан  15 жилийн хугацаагаар  хорих ял дээр  өмнөх Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн  2004 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 13 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  18 жил 05 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 175 хоногийг хорих ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.О-т оногдуулсан 18 жил 05 сар 13 хоногийн  хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.О-с  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.999.862 төгрөг гаргуулан хохирогч Б. О-д олгосугай.

8.Хохирогч Л.Г-х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, 20.000.000 төгрөг, хохирогч Б.О-м сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг, хохирогч С.Х-ж гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9.Энэ эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Энэ хэрэг эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн Б.О-ы өмсөж явсан хөх өнгийн жинсэн өмдийг буцаан олгож,  хохирогч Б.О-н хэрэг үйлдэгдэх үед өмсөж  байсан  ягаан өнгийн  майк 1 ширхэг, эрээн хээтэй ханцуйтай  нимгэн даавуу цамц 1 ширхэг, цагаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг,  хар эрээн даавуун өмд 1 ширхэг, гадна хэсгийн түрүүнд шар үстэй хүрэн өнгийн 1 хос 2 ширхэг гутал, Б.О-ы бусдыг хутгалсан  шар өнгийн 6 мм-н зузаан иштэй, 9,5 см ажлын хэсэгтэй 19 см урт хэмжээтэй  хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

12.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА

                                                    ШҮҮГЧИД                  Б.НАЦАГДОРЖ

                                                                             Б.ЭРДЭНЭМӨНХ