Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 114/ШШ2026/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:8414858/

Хариуцагч: ******* ХХК /РД:2051303/-д холбогдох

Гуравдагч этгээд: ******* ХХК /РД:5669812/

Нэхэмжлэлийн шаардлага: Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-аас ******* ХХК-д Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах үндсэн шаардлагатай,

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэнтэй шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******

гуравдагч этгээдийн өмгөөлөгч: *******, *******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хашхай Тэнгэр ХХКомпани Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-д холбогдуулан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-аас ******* ХХК-д Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаар шийдвэрийг

хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж, тодруулсан.

Нэхэмжлэгч Хашхай Тэнгэр ХХКомпани, гуравдагч этгээд ******* ХХК нар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас зарласан ДААТҮТӨХК/20260101757/01/01 дугаартай Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон байх бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлага хангаагүй болохыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/599 дугаартай мэдэгдлээр Хашхай Тэнгэр ХХКомпанид, 01/596 дугаар мэдэгдэлээр ******* ХХК-д хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг тус тус мэдэгджээ.

Хашхай Тэнгэр ХХКомпани нь 2026 оны 03 дугаар сарын 16-ний өдөр захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/2465 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ...захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг ******* ХХК-д мэдэгдсэн байна.

Улмаар Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин хуралдаж Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг дахин хянан үзэх тухай хэлэлцээд 04 дүгээр хурлын тэмдэглэлээр ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү дүгнэлтийг үндэслэн Захиалагчаас тендерт оролцогч ******* ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Өрөмдлөгийн холбоо нь төрийн байгууллага биш хувийн компани. Иймд уг компани нь аливаа компанийн өмч мөн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэж байгаа. Манай компанийн хувьд бүх тоног төхөөмжөө албан ёсоор бүртгүүлж, татвар даатгал, үзлэгт тогтмол хамрагддаг болно. Хариуцагчаас маргаан бүхий 01/1065 дугаартай албан бичгийг цахим сайтад байршуулсан гэх боловч нэхэмжлэгчийн компанид ирүүлээгүй гэв.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас зарласан Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ДААТҮТӨХК/20260101757/01/01 урилгын дугаартай тендерт оролцсон. Нэг асуудлаар тухайн тендерт шалгарч чадаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ******* ХХК-ийг шалгарсан тухай баримтыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цахимд байршуулсан. Үүнийг нэхэмжлэгч компани мэдээд тухайн тендерт шалгарсан компанийн нийтэд ил тендерийн баримтыг шалгахад 3 шаардлагыг хангаагүй болохыг олж мэдсэн. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх үндэслэлээр гомдол гаргасан ба Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд 3 дахь үндэслэлээр буюу геологи хайгуулын өрөмдлөгийн ажлын даалгаврын өрмийн машинууд нь өөрийн компанийн эзэмшлийн гэрчилгээтэй байна гэж заасан байхад Монгол Улсын өрөмдлөгийн холбооны өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ ирүүлсэн нь тендерийн хуулийг зөрчсөн байна гэж үзээд, тендер сонгон шалгаруулалтыг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түдгэлзүүлж, 03 дугаар сарын 30-ны өдөр гомдлын хариуг ******* ХХК болон нэхэмжлэгч компанид өгсөн. Уг хариу албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 дэх хэсэгт зааснаар захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/596 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сангийн яамнаас өрмийн машины эзэмшигчийн лавлагааг шалгахад хоосон лавлагаа татагдсан байна, тоног төхөөрөмжүүд өрөмдлөгийн холбооны гэрчилгээтэй байгаа нь өөрийн компанийн нэр дээрх гэрчилгээтэй байна гэх шаардлагатай нийцэж байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай, иймээс дахин үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэх тухай хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн хувьд цахим системд гэрээ байгуулсан талаар мэдээлэл

оруулаагүй учраас хариуцагч болон гуравдагч этгээдүүд гэрээ байгуулаагүй гэж ойлгож байтал шүүхэд хандсаны дараа гэрээ байгуулсныг мэдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас 03/2465 дугаартай Гомдол хянасан тухай албан бичигт тендер сонгон шалгаруулалтыг хянан үзэх, хуульд нийцүүлэн дахин хийх зөвлөмж, мөн захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээсэн байна гэж тайлбарласан. Сангийн яам захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээгээгүй. Гэвч тус байгууллага нь Сангийн яамны шийдвэрийг үл биелүүлэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Нэгүүн дриллинг" ХХК-тай "Төмөр толгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх ДААТҮΤΘΧΚ/20260101757 дугаар DMP-03-140 тоот гэрээг байгуулсан байсан.

Иймд нэхэмжлэгчээс 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаартай, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах болгосон.

Геологи хайгуулын өрөмдлөгийн ажлын даалгаврын 2-т техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн багаж хэсэгт Өрмийн машинууд нь өөрийн компанийн эзэмшлийн гэрчилгээтэй байна" гэж заасан байхад "Монгол улсын өрөмдлөгийн холбоо"-ны өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ ирүүлсэн байна. Энэ нь машины гэрчилгээ шаардсан байхад төхөөрөмжийн гэрчилгээ ирүүлсэн нь тендер шалгаруулалтын журмын шаардлагыг зөрчсөн гэж харагдаж байгаагаас гадна Монгол Улсын өрөмдлөгийн холбоо нь өмчлөлийг баталгаажуулах эрх бүхий субъект биш юм. Хуульд заасан гол зөрчил арилаагүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээ заавал шаардах албагүй гэсэн тайлбарыг хариуцагчаас өгч байгаа нь үндэслэлгүй. 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна. Өрмийн тоног төхөөрөмжийг өөр компанийн өмч байгаа талаар тендер шалгаруулалтын комиссын дарга хэлсэн нь үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдсан байдаг. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай шийдвэрүүд агуулгын ямар ч ялгаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулах эрх олгосон маргаан бүхий 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 тоот, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай тоот шийдвэрүүд нь өөр өөр агуулга бүхий тус тусдаа шийдвэр болохыг тодруулж хэлье.

281, 282 дугаартай өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн тухайд Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/970 дугаартай Монгол улсын Өрөмдлөгийн холбоонд "Тодруулга авах тухай албан бичигт " Монгол улсын өрөмдлөгийн холбооны №281, 282 тоот бүртгэлийн дугаар бүхий 2 ширхэг өрмийн машиныг тус компанийн өөрийн эзэмшлийн мөн эсэхийг тодруулж" тодруулгын хариу ирүүлэх албан бичгийг явуулсан. Монгол улсын Өрөмдлөгийн холбооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 албан бичигт ... тус мэргэжлийн холбооноос олгож буй өрөмдлөгийн гэрчилгээг тухайн компанийн эзэмшлийн төхөөрөмж мөн болохыг тодорхойлж олгодог...", мөн Нэгүүн дриллинг ХХК-ийн тендерт санал болгосон "... №60, 61, 114, 281, 282 дугаар бүхий тоног төхөөрөмжүүдтэй болохыг тодорхойлж байна" гэх хариу албан тоотоор ирүүлсэн.

Үнэлгээний хорооны даргын үнэлгээний хорооны хурал дээр хэлсэн тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу олонхын шийдвэрээр гаргасан шийдвэр юм гэв.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс шүүхэд гаргасан тайлбартаа: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/17 дугаартай тушаалаар тус үнэлгээний хороо 5 хүний гишүүнтэй томилогдсон. Тендерт оролцогч талуудтай сонирхлын зөрчилгүй талаарх баталгаа, мэдүүлгийг бөглүүлж, тендерийн баримт бичгийг захиалагчаар батлуулсан.

Үнэлгээний хороо нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, тендерийн өгөгдлийн хүснэгт дэх шалгуур үзүүлэлтүүдийг баталжээ. Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2,079,000,000 /хоёр тэрбум далан есөн сая төгрөг/ төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтад тендерийн баримт бичгийн хамт нээлттэй тендерийн аргаар зарласан. 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж, тендерийн материал ирүүлсэн 6 компанийн тендерийг хянан үзэж, Нэгүүндриллинг ХХК шалгарсан тул үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид ирүүлсний дагуу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч нэгж болох дотоод хяналтын хэлтэс нь тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтэд хийсэн хяналтын хуудсыг баталгаажуулсан. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 01/596 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Нэгүүндриллинг ХХК-д, мөн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/599 тоот "******* ХХК-д албан бичгийг тус тус хүргүүлсэн. Гэтэл ******* ХХК-иас гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 18-ны шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг захиалагчид ирүүлсэн. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас 03/2465 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичигт тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх зөвлөмж, мөн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээсэн.

Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийг хянан үзэж, тендер шалгаруулалтын өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх буюу Нэгүүн дриллинг ХХК-иас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" заасны дагуу захиалагчид гэрээ байгуулах эрх хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/970 дугаартай Монгол улсын Өрөмдлөгийн холбоонд "Тодруулга авах тухай албан бичигт " Монгол улсын өрөмдлөгийн холбооны №281, 282 тоот бүртгэлийн дугаар бүхий 2 ширхэг өрмийн машиныг тус компанийн өөрийн эзэмшлийн мөн эсэхийг тодруулж" тодруулгын хариу ирүүлэх албан бичгийг явуулсан. Монгол улсын Өрөмдлөгийн холбооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 албан бичигт ...тус мэргэжлийн холбооноос олгож буй өрөмдлөгийн гэрчилгээг тухайн компанийн эзэмшлийн төхөөрөмж мөн болохыг тодорхойлж олгодог...", мөн Нэгүүн дриллинг ХХК-ийн тендерт санал болгосон "... №60, 61, 114, 281, 282 дугаар бүхий тоног төхөөрөмжүүдтэй болохыг тодорхойлж байна" гэх хариу албан тоотоор ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2026 оны 04 сарын 08-ны өдөр дахин хуралдаж тендер шалгаруулалтын өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх буюу Нэгүүн дриллинг ХХК-иас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" заасны дагуу захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид ирүүлсний дагуу 2026 оны 04 сарын 08-ны өдөр захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч нэгж болох Дотоод хяналтын хэлтэс нь тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтэд хийсэн хяналтын хуудсыг баталгаажуулсан. 2026 оны 04-р сарын 10-ны өдрийн 01/1065 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Нэгүүн дриллинг ХХК-д, 01/1068 тоот ******* ХХК-д албан бичгийг тус тус хүргүүлсэн. Үнэлгээний хороо нь 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин хуралдаж, 04 тоот хурлын тэмдэглэлд Монгол улсын Өрөмдлөгийн холбооноос албан бичгээр ирүүлсэн тодруулгын хариуг хэлэлцэж, тендерийн үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Иймээс захиалагч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" албан тоотоор "Нэгүүн дриллинг" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас үнэлгээний хороог тендерийг дахин хянан үзэж шийдвэрлэх тухай гомдлын хариу өгсөн. Түүнээс тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлээгүй. 281, 282 дугаартай хоёр төхөөрөмж нь Монголын Өрөмдлөгийн холбоонд бүртгэлтэй. Яагаад уг төхөөрөмжүүдийн гэрчилгээ нь Авто тээврийн газраас гардаггүй талаар тайлбар хэлье. Уг тоног төхөөрөмж нь зөвхөн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил хийх зориулалттай тусгай төхөөрөмж бөгөөд гинжит явах эд ангитай, уул уурхайн болон хайгуулын талбайд ашиглах, зориулалтын жолооч сууж явах кабингүй, автозамын хөдөлгөөнд тогтмол оролцох зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаардаггүй учраас манай компани Өрөмдлөгийн холбооны гэрчилгээгээр баталгаажуулж, компанийн өмчид бүртгэлтэй байдаг тоног төхөөрөмж юм. Мөн тендерийн баримт бичигт өрмийн тоног төхөөрөмж нь авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын дугаар, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ заавал байх шаардлагатай талаар тусгайлан заагаагүй. Нэгүүн дриллинг ХХК нь тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өрөмдлөгийн төхөөрөмжийн эзэмшигчийн лавлагааг шууд авах боломжгүй. Учир нь уг төхөөрөмж нь авто тээврийн хэрэгсэл биш юм. Иймээс Өрөмдлөгийн холбооноос гаргасан төхөөрөмжийн мэдээллээс харахад Нэгүүн дриллинг ХХК-ийн нэр дээр байгаа. Өрөмдлөгийн холбооноос авсан тодруулгыг үндэслэж үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан. Уг төхөөрөмжүүд нь манай компанийн өмч болох тоног төхөөрөмж юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Хашхай Тэнгэр ХХКомпани Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-д холбогдуулан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-аас ******* ХХК-д Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчээс Сангийн яам манай гомдлын дагуу Төмөрлөгийн Үйлдвэрийн тендерийн хорооны материалыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дархан Төмөрлөгийн үйлдвэрт мэдэгдсэн бөгөөд манай компани Сангийн яамны энэхүү шийдвэрийг харгалзан дахин тендер зарлахыг хүлээж байтал хариуцагчаас дээрх шийдвэрийг үл ойшоон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* ХХК-д гэрээ хийх эрх олгов гэсэн мэдэгдлийг www.tender.gov.mn сайтад байршуулсан байна. Дахин тендер зарлахгүйгээр зөрчилтэй компанийг тендерт шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож давуу байдал бий болгож байгаа нь хууль бус гэж,

Хариуцагчаас Үнэлгээний хороо нь 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот хурлын тэмдэглэлээр Монгол улсын Өрөмдлөгийн холбооноос албан бичгээр ирүүлсэн тодруулгын хариуг хэлэлцэж, тендерийн үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр, Захиалагч нь 04 тоот Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" албан тоотоор "Нэгүүн дриллинг" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан бөгөөд уг үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаар тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагджээ.

2.2. Тендерийн Үнэлгээний хороо нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК ДААТҮТӨХК/20260101757/01/01 дугаартай Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хянан үзэж үнэлсэн байна.

2.3. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хуралдаж 02 дугаартай дүгнэлтээр ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

2.4. Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлага хангаагүй болохыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/599 дугаартай мэдэгдэлээр Хашхай Тэнгэр ХХКомпанид, 01/596 дугаар мэдэгдэлээр ******* ХХК-д хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг тус тус мэдэгджээ.

2.5.Тус тендер сонгон шалгаруулалтад оролцогч Хашхай Тэнгэр ХХК-аас 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч, хянаад 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/2465 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ...захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх тухай шийдвэр гаргасан.

2.6.Улмаар Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин хуралдаж Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг дахин хянан үзэж хэлэлцээд, 04 дүгээр хурлын тэмдэглэлээр ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү дүгнэлтийг үндэслэн Захиалагчаас тендерт оролцогч ******* ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдлоо.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1.Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-аас ******* ХХК-д Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд Тендер хянан үзэх, 26.4.2-т тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер үнэлэх, 30 дугаар зүйлийн 30.1-д Гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.

3.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-д захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна гэж зааснаар 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл гарчээ.

3.4. Үнэлгээний хорооны 02 дугаар хуралдаанаар ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагч Гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/596 дугаартай мэдэгдэл гаргасан ба тус захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яам 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/2465 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.

3.5. Ингэснээр Захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/596 дугаартай шийдвэр хүчингүй болж үйлчлэл нь дуусгавар болсон ба нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүх хүчингүй болгох зохицуулалт байхгүй болно.

4. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/2465 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/596 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.

4.2.Улмаар Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-аас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/970 дугаар тодруулга авах тухай албан бичгийг Монгол Улсын Өрөмдлөгийн холбоонд илгээснээр, тус холбооноос 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 албан бичгээр Тус мэргэжлийн холбооноос олгож буй Өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээг тухайн компанийн эзэмшлийн төхөөрөмж мөн болохыг тодорхойлж олгодог, Өрөмдлөгийн ******* компанийн эзэмшилд 60, 61, 114, 281, 282 дугаар бүхий бүртгэлтэй өрмийн төхөөрөмжүүдтэй болохыг тодорхойлов гэж хариуг өгчээ.

4.3. Нэхэмжлэгч ******* ХХК-аас Сангийн яаманд гаргасан гомдолтой холбоотойгоор Үнэлгээний хороо дахин 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийг дахин хянаж шалгаад, 04 дүгээр хурлын тэмдэглэлээр ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

4.4.  Дээрх Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хүрээнд захиалагчаас гуравдагч этгээд ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд энэ мэдэгдэл нь хууль зөрчөөгүй, тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж заасантай нийцсэн, хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна.

4.5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Үнэлгээний хорооны тэмдэглэл нь шийдвэр биш уг нь албан ёсны шийдвэр нэртэйгээр гарах ёстой, 2026 оны 01/1065 дугаартай албан бичгийг үнэлгээний хорооны шийдвэр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна, 51.7-д Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл дээрх тэмдэглэл нь захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

4.6.Нэгэнт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-ний 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаар, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчээс тухайн тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй учир үнэлгээний хорооны шийдвэрт шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Захиалагчийн гуравдагч этгээд ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/596 дугаартай, мөн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар мэдэгдлүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлтээ гаргасан байсан бөгөөд өмгөөлөгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын шүүхэд эрүүгийн хуралд оролцож, тухайн хурал нь давхацсан тул өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түр хойшлуулсан болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Хашхай Тэнгэр ХХК-ийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д холбогдуулан гаргасан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн ******* ХХК-д Төмөртолгойн уурхайн геологи хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/596 дугаар мэдэгдэл, мөн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1065 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.НАРАНТУЯА