| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00091/И |
| Дугаар | 306/шш2025/00222 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 306/шш2025/00222
| 2025 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 306/ШШ2025/00222 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сүлдийн ... тоотод байрлах ...
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, .... тоотод оршин суух .... овогт ... О....
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн .... тоотод оршин суух, ... овогт ......
Нэхэмжлэлийн шаардлага: 46,811,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр,
2024 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх дутуу олгосон урамшуулалт цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын үндсэн цалин 800,000 төгрөг нийт 6,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., нэхэмжлэгч ...г, түүний өмгөөлөгч ... хариуцагч ...р, гэрч Д... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ....эн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...-ийн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Би .....ХК-ийн захирлаар ажилладаг. Манай компанийн харьяа Мөнх тал нэртэй 8 нэрийн барааны дэлгүүр нь тус аймгийн ... сумын 1 дүгээр баг, босоо тэнхлэгийн автозамын дагуу, 18 дугаар зөрлөгийн харалдаа замын зүүн талд Өртөө 1а тоотод байрладаг билээ. Тус дэлгүүрийн ачаалал ихтэй байдлаас шалтгаалан миний бие 2023 оны 11 дүгээр сараас тус дэлгүүрийн байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор .../-ыг үйл ажиллагааны менежерийн албан тушаалд ажилд авсан. ....нь 2023 оны 11 дүгээр сараас хойш тус дэлгүүрт бараа татан авалт, бараа худалдах борлуулах, барааны бүрэн бүтэн байдал, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, тус дэлгүүрт ажиллаж буй кассын ажилчдын ажилд хяналт тавих, үнэлгээ өгөх, цаг бүртгэх гэх мэт ажлуудыг бие даан хийж байсан.
Гэвч 2024 оны 10 дугаар сард манай байгууллага нягтлан бодогчтой болсонтой холбогдуулан 2024 оны 01 дүгээр сараас хойших бүхий л санхүүгийн баримтыг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан .... нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 7 хоног амрах хүсэлт гарган амралт авах нэрийдлээр ор сураггүй алга болсон ба ямар ч ажил хүлээлцээгүй болно. .... нь манай байгууллагад ажиллаж байх хугацаанд дараах өр төлбөрүүд үүссэн.
Үүнд: 300,000 төгрөг /2023 оны 11 дүгээр сард идэшний үхэр авсны үлдэгдэл/, 800,000 төгрөг /9 сарын байрны түрээс/, 650,000 төгрөг /2023 оны зээл/, 1,650,000 төгрөг /2023 оны барааны тооллогын зөрүү/, 300,000 төгрөг /2024 оны цагаан сарын баярын үеэрх зээл/, 4,000,000 төгрөг /приус 30 машины урьдчилгаа/, 90,000 төгрөг /Мөнх тал дэлгүүрээс барааны зээл/, 1,402,560 төгрөг /2024.10.25-2024-11.25-ны тоолологын бараа материалын зөрүү/, 2,000,000 төгрөг /2023 оны 12 дугаар сараас ажиллаж эхлэхдээ нийт 3 жил ажиллана хэмээн аман гэрээ хийсэн учраас урамшуулал цалин олгож байсан ба тус аман гэрээг биелүүлээгүй тул сүүлийн 4 сар буюу 9-12 сарын урамшуулал цалин/, 35,618,830 төгрөг /2024 онд нийт баримтгүй худалдан авалт/.
Эдгээр өр төлбөрүүдийг эргэн төлүүлэх тухай мэдэгдэхээр .... луу утсаар залгах, фэйсбүүк чатаар холбогдох гэж оролдох бүрт огт хариу өгөлгүй алга болсон тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд хандсан ба үүний үр дүнд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээрх өр төлбөрөөс 4,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшилцөлд хүрсэн боловч ....тус амлалтаа биелүүлээгүй учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд, нийт 46,811,390 төгрөгийг ...аас гаргуулна гэжээ.
2. Хамтран нэхэмжлэгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2.1.....ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ...т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
300,000 төгрөг /2023 оны 11 дүгээр сард идэшний үхэр авсны үлдэгдэл/
800,000 төгрөг /9 сарын байрны түрээс/
650,000 төгрөг /2023 оны зээл/
1,650,000 төгрөг /2023 оны барааны тооллогын зөрүү/
300,000 төгрөг /2024 оны цагаан сарын баярын үеэрх зээл/
4,000,000 төгрөг /приус 30 машины урьдчилгаа/
90,000 төгрөг /Мөнх тал дэлгүүрээс барааны зээл/
1,402,560 төгрөг /2024.10.25-2024-11.25-ны тооллогын бараа материалын зөрүү/
2,000,000 төгрөг /2023 оны 12 дугаар сараас ажиллаж эхлэхдээ нийт 3 жил ажиллана хэмээн аман гэрээ хийсэн учраас урамшуулал цалин олгож байсан ба тус аман гэрээг биелүүлээгүй тул сүүлийн 4 сар буюу 9-12 сарын цалин/
35,618,830 төгрөг /2024 онд нийт баримтгүй худалдн авалт/
Нийт 46,811,390 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
....К нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,050,000 төгрөгөөр багасгаж байна: Үүнээс
300,000 төгрөг /2023 оны 11 дүгээр сард идэшний үхэр авсаны үлдэгдэл/
800,000 төгрөг /9 сарын байрны түрээс/
650,000 төгрөг /2023 оны зээл/
300,000 төгрөг /2024 оны цагаан сарын баярын үеэр зээл/
4,000,000 төгрөг /приус 30 машины урьдчилгаа/ нийт 6,050,000 төгрөгийг О....-иас авсан /зээлсэн, хөлсөлсөн/ биш ..... хувь хүн надаас авсан тул Оюутборжигин ХХК-ийн нэхэмжилсэн 46,811,390 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,050,000 төгрөгийг С.Оюунчимэг миний бие нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч ..... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Би 2025 оны 04 дүгээр сарын 14-нд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийг хүлээн авсан. Тухайн нэхэмжлэл гаргагч ... ХХК, ... овогтой ...ээс гаргасан 46,811,390 төгрөгийн нэхэмжлэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Цалин хөлс болон урамшууллын талаар: Би 2023 оны 12 дугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд ажил эхлэхдээ удирдлагуудтай 2,000,000 төгрөгийн үндсэн цалингаар тохиролцож, эхний сардаа энэ хэмжээгээр цалингаа авч байсан. Харин цаашид дэлгүүрийн нөхцөл байдлын улмаас 1,500,000 төгрөгөөр олгогдож байсан бөгөөд 500,000 төгрөгийн урамшуулал болгож олгоно, үлдсэн 1,000,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэж аман тохироо хийсэн. Ингэж бүтэн жилийн турш ажилласан ч тохиролцсон үндсэн цалингаа бүрэн авч чадаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан 2023 оны 09-12 сарын урамшуулал цалин нэрийн дор 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 12 сарын ажилд би оролцоогүй, 11 сарын цалингийн үлдэгдэл мөн надад олгогдоогүй учраас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч эсрэгээрээ би 2024 оны 1 сараас 2024 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 5,500,000 төгрөгийн дутуу цалин болон 2024 оны 11 дүгээр сарын 800,000 төгрөгийн цалин 6,300,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Түрээс болон эд хөрөнгийн асуудал: 2023 оны 11 дүгээр сарын 300,000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч байгаа. Харин нийт 9 сарын түрээс гэх 800,000 төгрөгийн зардлыг байрны засвар болон үлдээсэн эд зүйлсээр нөхөн төлсөн гэж үзэж байгаа тул үүнийг төлөх үндэслэлгүй. 2023 оны 650,000 төгрөг болон 90,000 төгрөгийг зөвшөөрч байна. 2024 оны цагаан сарын үеэр өгсөн 300,000 төгрөг нь тухайн жилийн наадмын үеэр ажилласан урамшуулалд тооцохоор тохирсон байсан.
Бараа материалын тооллогын зөрүү: 2024 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хийгдсэн тооллогын зөрүү болох 1,402,560 төгрөгийн асуудал дээр тухайн үед би тооллогын дүнг хүлээлгэж өгөөд амралтаа авсан. Тооллогын үеэр би оролцсон бөгөөд тухайн хугацаанд ажиллаж байсан кассын ажилчид хариуцлага хүлээх ёстой.
Машины урьдчилгаа: Приус-30 маркийн машины 4,000,000 төгрөгийн урьдчилгааны талаар аман тохиролцоо хийж байсан. 4,000,000 төгрөгийн урьдчилгаа авч 2 жил ажиллахаар тохиролцсон учир би 1 жил ажилласан тул 50 хувь буюу 2,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна.
Баримтгүй борлуулалт: 2024 оны баримтгүй худалдан авалт гэж 35,618,830 төгрөгөөс би 29,374,130 төгрөгийн баримтыг олж илрүүлсэн. Үлдэгдэл 6,177,700 төгрөгөөс 2,752,310 төгрөг нь миний алдаанаас гаралтай байж болзошгүй ч 3,425,390 төгрөгийн баримт нь тухайн компанийн зүгээс баримтаа буруу бүртгэж, устаж үрэгдүүлсэн байх магадлалтай тул энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй.
Ажлаа хаясан шалтгаан: 2024 оны 11 дүгээр сард 7 хоног амрах хүсэлт тавьсаны дараа компанийн зүгээс намайг дэлгүүрийн мөнгө авсан гэх үндэслэлгүй зүйл ярьж байсныг камерын бичлэгээс сонссон. Миний 6 жилийн хөдөлмөрийг үнэлээгүй, гүтгэлэг хэлсэн учир би ажлаа орхих шийдвэрт хүрсэн. Энэ нь нотлох камерын бичлэгийн хамт шүүхэд гаргаж болно. Иймд дээрх үндэслэлүүдэд тулгуурлан нэхэмжлэлд дурдагдсан нийт 46,811,390 төгрөгийн дүн бүхий шаардлагын дийлэнх хэсэг буюу 29,374,130 төгрөгийн баримтыг олсон бөгөөд нотлох баримтыг хавсаргаж болно. 9,994,950 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн 7,442,310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин ч эсэргээрээ дээр дурдсан дутуу цалин, үл төлөгдсөн цалин, аман гэрээний үүрэг биелүүлээгүй асуудлаар би өөрийн эрх ашигаа хамгаалан шүүхэд итгэж найдаж буйг илэрхийлье гэжээ.
4. Хариуцагч ....р шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
4.1. Миний бие ....нь ... ХХК-д 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл нийт 11 сарын хугацаанд ажилласан. Ажиллах болсон анхны шалтгаан нь миний төрсөн эгчийн хадам эх нь компанийн эзэн байсан бөгөөд гэр бүлийн дотроос итгэлтэй хүн хэрэгтэй байна хэмээн хүсэлт тавьсаны дагуу ажилд орсон болно. Анх ажиллах үед ажил олгогчийн зүгээс сард 2,000,000 төгрөгийн цалин олгохоор аман тохиролцоо хийж, үүний эхний сард цалинг бүрэн олгосон. Гэвч үүний дараах саруудад дэлгүүрийн орлого багассан гэх шалтгаанаар сар бүр 1,500,000 төгрөг олгож, үлдсэн 500,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр сар бүр олгоно, үүнээс нийгмийн даатгал шимтгэл төлнө гэж ам гарсан боловч уг урамшууллыг 11 сарын турш огт олгоогүй. Ингэснээр нийт 5,500,000 төгрөгийн дутуу урамшуулал үүссэн. Мөн бие 2024 оны 11 дүгээр сарын цалин болох 800,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч байгууллагаас 2023 оны 09 дүгээр сараас 12 сарын урамшуулал нэрээр 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь би 2023 оны 12 дугаар сард ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн. 11 дүгээр сарын үлдэгдэл болох 12 сарын цалинг огт аваагүй болно. Бараа материалын тооллогоос үүдэлтэй 35,618,830 төгрөгийн зөрүү гарсан гэж шаардлагад би дараах байдлаар тайлбар өгч байна.
Үүнд: 29,374,130 төгрөгийн баримт олдсон. Үлдсэн 6,177,700 төгрөгийн 2,752,310 нь миний бүртгэлийн алдаанаас үүдсэн байж болзошгүй, 3,425,390 төгрөг нь нэхэмжлэгч талын дотоод нягтлан бодох бүртгэлийн алдаа, бусад ажилчдын хариуцлагатай холбоотой байх магадлалтай. Энэ нь зөвхөн надаар хязгаарлагдаж асуудал биш юм.
Ийнхүү дээр дурдсан нөхцөлүүдийг би ажил олгогчид байнга мэдэгдэж ирсэн боловч тус компанийн зүгээс тайлбар хариу өгөхөөс зайлсхийж, эцэст нь намайг ажил тасалж, дэлгүүрийн мөнгө идсэн гэх гүтгэлэг тараасан нь миний нэр хүнд, нэр төрд нотцтойгоор халдсан үйлдэл болсон. Уг гүтгэлэг нь зөвхөн компанийн дотоод ажилчдын хүрээнд хязгаарлагдаагүй, харин миний нэр төрийг олон нийтэд сэвтээж, сэтгэл санааны гүн хямралд хүргэж, миний ажил, амьдралын тэнцвэрт байдалд хохирол учруулсан болно. Би уг байгууллагад нийт 6 жилийн турш, чин сатгэлээсээ, үр дүнтэй, тууштай ажиллаж, байгууллагын нэр хүндийг өсгөх, дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Компанийн эзнийг би төрсөн ээж шигээ хүндэтгэж үнэнчээр зүтгэж ирсэн боловч миний итгэлийг үнэгүйдүүлсэн уг үйлдэл нь ёс суртахууны, хүний эрхийн зөрчил мөн.
Иймд, 2024 оны 01 дүгээр сараас 11 сар хүртэл дутуу олгосон урамшуулал цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын үндэсэн цалин 800,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
5. Зохигч эвлэрлийн гэрээндээ:
5.1. .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46,811,390 төгрөгийг 29,374,130 төгрөгөөр багасгав.
17,437,260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 6,050,000 төгрөгийн шаардлага нь ... хувь иргэний нэхэмжлэл болгож өөрчилсөн.
17,437,260-6,050,000=11,387,260 төгрөгийн ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,402,560 төгрөг /2024.10.25-наас 2024.11.25-ны тооллогын бараа материалын зөрүү/-ийг 1,309,056 төгрөгөөр багасгаж 93,504 төгрөг,
2,000,000 төгрөг /2023 оны 12 дугаар сараас ажиллаж эхлэхдээ нийт 3 жил ажиллана хэмээн аман гэрээ хийсэн учраас урамшуулал цалин олгож байсан ба тус аман гэрээг биелүүлээгүй тул сүүлийн 4 сар буюу 9-12 дугаар сарын урамшуулал цалин/-ийг бүхэлд нь хасаж,
11,387,260-93,504-2,000,000=8,078,204 төгрөг,
8,078,204 төгрөгнөөс олгогдоогүй цалин 673,990 төгрөгийг хасаж 7,404,214 төгрөгт эвлэрэв. Энэ нь ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага юм.
5.2. Нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,050,000 төгрөгийг 1,100,000 төгрөгөөр багасгаж 4,950,000 төгрөгт эвлэрэв.
5.3. ... ХХК, ...ийн нийт нэхэмжлэлийн шаардлага 7,404,214+4,950,000=12,354,214 төгрөг болно.
5.4. Хариуцагч ...р нь ... ХХК-иас нэхэмжилсэн 6,300,000 төгрөгийг 673,990 төгрөгөөр багасгаж, 5,262,010 төгрөгнөөс татгалзаж эвлэрэв.
5.5. Хариуцагч ... нь нэхэмжлэгч ...т 4,950,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 950,000 төгрөгийг төлж барагдуулна.
5.6. Хариуцагч .. нь нэхэмжлэгч ...ХК-д 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 404,214 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч ...раас 300,000 төгрөг /2023 оны 11 дүгээр сард идэшний үхэр авсны үлдэгдэл/, 800,000 төгрөг /9 сарын байрны түрээс/, 650,000 төгрөг /2023 оны зээл/, 1,650,000 төгрөг /2023 оны барааны тооллогын зөрүү/, 300,000 төгрөг /2024 оны цагаан сарын баярын үеэрх зээл/, 4,000,000 төгрөг /приус 30 машины урьдчилгаа/, 90,000 төгрөг /Мөнх тал дэлгүүрээс барааны зээл/, 1,402,560 төгрөг /2024.10.25-2024-11.25-ны тоолологын бараа материалын зөрүү/, 2,000,000 төгрөг /2023 оны 12 дугаар сараас ажиллаж эхлэхдээ нийт 3 жил ажиллана хэмээн аман гэрээ хийсэн учраас урамшуулал цалин олгож байсан ба тус аман гэрээг биелүүлээгүй тул сүүлийн 4 сар буюу 9-12 сарын урамшуулал цалин/, 35,618,830 төгрөг /2024 онд нийт баримтгүй худалдан авалт/ нийт 46,811,390 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .... нь О... ХХК-иас 2024 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх дутуу олгосон урамшуулалт цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын үндсэн цалин 800,000 төгрөг нийт 6,300,000 төгрөг гаргуулна гэжээ.
4. Зохигч шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
4.1. ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46,811,390 төгрөгийг 29,374,130 төгрөгөөр багасгав.
17,437,260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 6,050,000 төгрөгийн шаардлага нь ...эг хувь иргэний нэхэмжлэл болгож өөрчилсөн.
17,437,260-6,050,000=11,387,260 төгрөгийн ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,402,560 төгрөг /2024.10.25-наас 2024.11.25-ны тооллогын бараа материалын зөрүү/-ийг 1,309,056 төгрөгөөр багасгаж 93,504 төгрөг,
2,000,000 төгрөг /2023 оны 12 дугаар сараас ажиллаж эхлэхдээ нийт 3 жил ажиллана хэмээн аман гэрээ хийсэн учраас урамшуулал цалин олгож байсан ба тус аман гэрээг биелүүлээгүй тул сүүлийн 4 сар буюу 9-12 дугаар сарын урамшуулал цалин/-ийг бүхэлд нь хасаж,
11,387,260-93,504-2,000,000=8,078,204 төгрөг,
8,078,204 төгрөгнөөс олгогдоогүй цалин 673,990 төгрөгийг хасаж 7,404,214 төгрөгт эвлэрэв. Энэ нь .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага юм.
4.2. Нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,050,000 төгрөгийг 1,100,000 төгрөгөөр багасгаж 4,950,000 төгрөгт эвлэрэв.
4.3. ... ХХК, С...гийн нийт нэхэмжлэлийн шаардлага 7,404,214+4,950,000=12,354,214 төгрөг болно.
4.4. Хариуцагч .. нь ... ХХК-иас нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6,300,000 төгрөгийг 673,990 төгрөг болгон багасгаж, үлдэх 5,262,010 төгрөгнөөсөө татгалзаж эвлэрэв.
4.5. Хариуцагч ..р нь нэхэмжлэгч ..гт 4,950,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 950,000 төгрөгийг төлж барагдуулна.
4.6. Хариуцагч ...р нь нэхэмжлэгч .. ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 404,214 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч ..р, нэхэмжлэгч .. ХХК, С.Оюунбилэг нар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,000 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигчид 12,666,224 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 217,610 төгрөгийн 50 хувь болох 108,805 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК, ...г нарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 115,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч эвлэрсэн шаардлага болох 673,990 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,726 төгрөгийн 50 хувь болох 10,363 төгрөгийг нэхэмжлэгч .. ХХК-иас гаргуулж, хариуцагч ..рт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК, ... нарын нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч ... нь 7,404,214+4,950,000=12,354,214 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн,
хариуцагч Ц...р нь нэхэмжлэгч ...ХХК-иас нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6,300,000 төгрөгийг 673,990 төгрөг болгон багасгаж, үлдэх 5,262,010 төгрөгийг гаргуулахаас татгалзаж,
хариуцагч ... нь нэхэмжлэгч ... ХХК-д 7,404,214 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 404,214 төгрөгийг,
хариуцагч .. нь нэхэмжлэгч .... 4,950,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 950,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,000 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигч 12,354,214 төгрөгт эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 212,617 төгрөгийн 50 хувь болох 106,308 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч .. ХХК, ... нарт олгож,
хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 115,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч нар 673,990 төгрөгт эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 19789 төгрөгийн 50 хувь болох 9,894 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-иас гаргуулж, хариуцагч ..т тус тус олгосугай.
3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА