Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 54

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ыг гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэх, худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Могоочин овогт *******г гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 10/арван/ сарын хугацаанд төлж барагдуулахыг тус тус үүрэг болгосугай.

4.Торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх торгох ялын биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “эд мөрийн баримт өөр байгууллагад хадгалуулах” тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож 3.2 м3 шинэс модыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй.

6.Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 6028 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч З.Энхболдод буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******аас 500.000 төгрөг, шүүгдэгч *******гаас 500.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

8.Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА