Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 306/шш2025/00314

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00314

Говьсүмбэр аймаг

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Алтан жолоо тауэр, 11 давхарт байрлах, ..ХХК /РД: 2.., УБД:..2, утас: 9../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, ..тоотод оршин суух, .....

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Даланжаргалан сум, Олон-Овоо 5 дугаар баг, ... тоотод оршин суух, .../

 

Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,548,121.37 төгрөг, нотариатын зардал 23,500 төгрөг, нийт 19,571,621.37 төгрөг гаргуулж, ФГ130111004239 дугаартай фидуцийн гэрээний дагуу Toyota Prius XW30 загварын хар өнгийн 10-39 УАС улсын дугаартай ZVW300313895 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. .., ..нар нь О.. ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 17,440,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ эс биелүүлж, өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ФГ130111224239 дугаартай Toytota Prius XW30 загварын хар өнгийн 10-39 УАС улсын дугаартай ZVW300313895 арлын дугаартай автомашиныг барьцаалсан боловч барьцаа хөрөнгийг үл маргах журмаар, бодитоор шилжүүлж өгөөгүй, зээлээ төлөх талаар шаадрдлагатай арга хэмжээ аваагүй.

Зээлдэгч .., .. нар 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 16,586,167.39 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,901,971.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 59,982.1 төгрөг, хуримтлуулсан хүү 161,380.59 төгрөг, нийт 19,548,121.37 төгрөгийг .. ББСБ ХХК-д төлөх өр төлбөртэй байна.

Зээлдэгч нарт зээлийг төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа шат дараатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй, төлөлт хийгээгүй байна. .. ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм.

Иймд, зээлдэгч .. Д.. нартай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,548,121.37 төгрөгийг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 19,571,621.37 төгрөгийг гаргуулж, ФГ130111004239 дугаартай фидуцийн гэрээний дагуу Toyota Prius XW30 загварын хар өнгийн 10-39 УАС улсын дугаартай ZVW300313895 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би О.. ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,571,621 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ...л шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Би ... ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,571,621 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. .., Д..нар ..ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 17,440,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлдэгч нар нь эргэн төлөлтиийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ эс биелүүлж, өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байх тул зээлдэгч .. .. нартай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,548,121.37 төгрөгийг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 19,571,621.37 төгрөгийг гаргуулж, ФГ130111004239 дугаартай фидуцийн гэрээний дагуу Toyota Prius XW30 загварын хар өнгийн 10-39 УАС улсын дугаартай ZVW300313895 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

3. Хариуцагч ..э, .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,008 төгрөгийн тавин хувь болох 163,004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 163,004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,004 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч О... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ130111004239 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,548,121.37 төгрөг, нотариатын зардал 23,500 төгрөг, нийт 19,571,621.37 төгрөг гаргуулж, ФГ130111004239 дугаартай фидуцийн гэрээний дагуу Toyota Prius XW30 загварын хар өнгийн 10-39 УАС улсын дугаартай ZVW300313895 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч А.. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,008 төгрөгийн тавин хувь болох 163,004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 163,004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .. нараас улсын тэмдэгтийн хураамжид 163,004 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.. ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА