| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00355/И |
| Дугаар | 306/шш2025/00326 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 306/шш2025/00326
| 2025 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 306/ШШ2025/00326 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ,,,
Хариуцагч: ..
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, охин .. тэтгэлэг тогтоолгох, 900 толгой мал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Замчдын хотхон 131 тоот хашаа байшин, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. баг, Өвөр дэлгэр гэх газарт байх өвөлжөө, хаваржааны газар, хороо, 46-56 ГСА улсын дугаартай Портер 2 маркийн автомашин, 8967 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хуваалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч....р шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
1.1. Тус шүүхэд хянагдаж байгаа ...ын нэхэмжлэлтэй А..гт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд байх хугацаанд хариуцагч ..той эвлэрч цаашид үргэлжлүүлж хамт амьдархаар болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүүхдийн тэтгэмж тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагагүй болсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Цаашид энэ талаах дахин шүүхийн байгууллагад маргаан гаргахгүй болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг баталж хэрийг хэрэсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ...гт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, охин ..д тэтгэлэг тогтоолгох, 900 толгой мал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Замчдын хотхон .. тоот хашаа байшин, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..Өвөр дэлгэр гэх газарт байх өвөлжөө, хаваржааны газар, хороо, 46-56 ГСА улсын дугаартай Портер 2 маркийн автомашин, 8967 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хуваалгана гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Хариуцагч ..т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ...гт холбогдох гэрлэлт цуцлуулж, охин ..д тэтгэлэг тогтоолгох, 900 толгой мал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Замчдын хотхон .. тоот хашаа байшин, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх баг, Өвөр дэлгэр гэх газарт байх өвөлжөө, хаваржааны газар, хороо, 46-56 ГСА улсын дугаартай Портер 2 маркийн автомашин, 8967 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хуваалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч .. татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч..рт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА