Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 306/шш2025/00327

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 306/ШШ2025/00327

Говьсүмбэр аймаг

 

                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 өөрийн байранд байрлах, ...К /РД:5..., утас: ..0/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар баг, Зүлэгтийн ...тоотод оршин суух, Т....

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 111,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. .. нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Жимобайл ХХК-тай 3154534 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 97088851 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 74,607 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 37,303 төгрөг, нийт 111,911 төлбөрийг ..аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ..шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би Жимобайл ХХК-иас нэхэмжилж буй 111,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. .. нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Жимобайл ХХК-тай 3154534 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 97088851 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн боловч 2022 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 74,607 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 37,303 төгрөг, нийт 111,911 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 111,911 төгрөгийг хариуцагч ..н төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..гаас улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч..ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА