| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2326003730001 |
| Дугаар | 2024/ДШМ/61 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/61
2024 оны 12 сарын 10-ны өдөр Дугаар 2024/ДШМ/61 Өвөрхангай аймаг
З.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай /цахимаар/
Шүүгдэгч З.Т ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлоор шүүгдэгч З.Т-д холбогдох эрүүгийн 2326003730001 тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, З.Т
З.Т нь Өвөрхангай аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: З.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Зузаан овгийн З.Т-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Т-д мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч З.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Өвөрхангай аймгийн Т сумын Засаг даргын тамгын газарт 16000000 төгрөгийг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 1650000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгдэгч З.Т нь Өвөрхангай аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем" бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийг төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын Төрийн сангаас 16,000,000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Улсын яллагч нь шүүгдэгч З.Т-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Т-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж дүгнэснийг нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Уг гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон байх ёстой бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Улсын яллагч нь З.Т-ийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын Төрийн сангаас 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн Д.Б-ийн дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү Т.Ч-ын 10,000,000 төгрөгийн өрийг төлж, мөн 6,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх мөн адил дүгнэлтийг хийсэн.
Гэтэл бодит байдал дээр болсон үйл явдал нь Т сумын иргэн Б аас 20 төгрөгөөр, иргэн Бямбацогтоос 20 сая төгрөгөөр тус тус ногоон байгууламжийн төмөр хашаа авахаар гэрээ байгуулсан. /Услалтын систем хийх 20 сая төгрөгөөр хашаа авахаар гэрээ хийсэн үйлдэл нь хууль бус/ Эхэлж 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Бямбацогтын данс руу Төрийн сангаас 14 сая төгрөг шилжүүлсэн. /2024.08.10-ны өдөр 14 сая, 2024.08.15-ны өдөр үлдэгдэл 6 сая төгрөг шилжүүлсэн/. Бямбацогтын данс руу Төрийн сангаас орсон 20 сая төгрөгийг Б руу шилжүүлэн өгч 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б аас 20 сая төгрөгт 678м урттай, 326 ширхэг төмөр хашаа авсан байдаг.
Ингээд З.Т нь газар хөлдөхөөс өмнө дулаан дээр хашаагаа барина гээд .... улсын дугаартай ачааны машинд 1 сая төгрөгийн тээврийн хөлс өгөөд /Хүү Т.Ч-аас 1 сая төгрөг зээлж тээврийн зардал төлсөн байдаг/ хашаагаа Өвөрхангай аймгийн Т суманд авч ирсэн байдаг.
Улмаар З.Т нь 6 хүнд 2,800,000 төгрөгийн цалин өгч, уг хүмүүст тухайн хүмүүсийн хоолны зардлыг гаргаж, ногоон байгууламжийн хашаа барих ажилд зориулж электрод, гагнуурын аппарат, шрүп, хайрга, цемент, тээврийн зардал, түлш гээд хашаа суурилуулж барихад гарсан материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардалд 6,000,000 гаруй төгрөгийг хүү Т.Ч-аас зээлж 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ногоон байгууламжийн хашаагаа барьсан байдаг. Хүү Т.Ч нь аав З.Т ээс мөнгөө авая гэхээр “төрийн сангаас орж ирэхэд өгнө” гэдэг байсан талаар мэдүүлдэг. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Т сумын Төрийн сангийн данснаас иргэн Б-ын данс руу 16 сая төгрөг шилжин орсон байдаг. /Иргэн Б-аас хашаа авахдаа төрийн сангаас мөнгө орж ирэх болоогүй байгаа, хүнээс зээлж хашааны мөнгө өгнө, таны данс руу Төрийн сангаас 16 сая төгрөг орж ирэхээр тэр мөнгийг буцааж авна гэдэг талаараа хашаа авахдаа тохиролцсон байдаг. Энэ талаар гэрч Б мэдүүлсэн./
Энэ талаар Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн данснаас миний хаан банкны 5031755631 дугаартай данс руу 16,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Т.Ч над руу мөнгө орж ирсэн үү гэж залгаж асуусан. Би мөнгө орж ирсэн аль данс руу шилжүүлэх вэ гэхэд 5035125661 дугаартай данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь мөнгийг нь тэр өдрөө 5035125661 дугаартай данс руу шилжүүлсэн. 1х.х-ийн 17-18 тал” гэсэн байдаг.
Гэрч Д.Б нь мэдүүлэгтээ ... Т.Ч над руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5540400553 дугаартай дансаа явуулж надаас 10,000,000 төгрөг зээлж авсан. Дараа нь Т.Ч надтай утсаар яриад тань руу материал гэсэн утгатай мөнгө орж ирнэ. Та зээлүүлсэн мөнгөө аваад үлдэгдэл мөнгөө над руу шилжүүлээрэй гэж хэлсэн санагдаж байна. Ингээд би өөрийн зээлүүлсэн 10,000,000 төгрөгөө авч, 6,000,000 төгрөгийг нь Т.Ч руу шилжүүлж өгсөн 1хх-ийн 56-57 тал” гэж мэдүүлсэн.
Дээрх хоёр гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд эдгээр гэрчийн мэдүүлэгг “З.Т нь төрийн сангийн мөнгөөр хүү Т.Ч-ын өрийг төлсөн, хүү Т.Ч-д төрийн сангийн мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг өг гэсэн” гэх үг үсэг огт байхгүй. Харин төрийн сангаас иргэн Б.Б-ын данс руу орж ирсэн 16 сая төгрөгийг Т.Ч Д.Б-ийн данс руу шилжүүл гэж Б д хэлсэн, Д.Б д Т.Ч “6 саяыг нь над руу шилжүүл” гэж хэлсэн байдаг.
Гэрч Д.Б нь мэдүүлэгтээ “Та зээлүүлсэн мөнгөө аваад үлдэгдэл мөнгөө над руу шилжүүлээрэй гэж хэлсэн санагдаж байна” гэсэн мэдүүлгээс энэхүү мэдүүлэг нь хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримт биш гэдэг нь харагдаж байна. ‘тэгж хэлсэн санагдаж байна” гэдэг нь үгүй ч байж магадгүй, баттай биш гэсэн үг. Гэрч ийм эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байхад мөрдөгч нь эргэлзээгүй болгох асуулт тавиагүй, шалгаагүй байдаг. Учир нь гэрч Д.Б нь 3 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б гэх хүн рүү “tumee” гэсэн утгатай 10 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ талаар гэрч Д.Б гээс, Т.Ч-аас хэн хэнээс нь асуугаагүй. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ч нь Д.Б рүү мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ч нь Д.Б рүү “bayrlalaa” гэсэн утгатай 10 сая төгрөг шилжүүлсэн байхад энэ талаар мэдүүлэг аваагүй байдаг. /дансны хуулгыг нь нотлох баримтаар авсан хэрнээ.../
Т.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...таны эзэмшлийн 5560041690 данс руу Т.Ч-ын нагац эгч Д.Б-ийн 5035125661 дугаартай данснаас 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлж өгсөн байна. Энэ талаар тайлбарлана уу? гэсэн асуултад ...би Д.Б гэх хүнийг бол танихгүй. Т.Ч-аас мөнгө зээлээч гэж гуйгаад эгч нь надад шилжүүлж өгсөн болов уу гэж бодож байна. 2хх-ийн 163 тал гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт мөн л гэрч өөрийн бодлоо таамаглаж хэлсэн байна. Мөрдөгч гүйлгээний утга дээр “tumee” гэжээ, яагаад ийм утгатай гүйлгээ хийсэн юм бол гэх мэтээр нэмж асуулт асуух ёстой. байсан боловч асуугаагүй. Энэ гүйлгээний талаар гэрч Д.Б гээс мөн асуугаагүй.
Т.Б нь мөн мэдүүлэгтээ “...Т сумын засаг дарга З.Т тэй ямар холбоо хамааралтай вэ гэсэн асуултад ...З.Т бид 2 нэг байранд хамт амьдардаг, хамаатан садан, бизнесийн холбоогүй. 2хх- ийн 161 тал” гэжээ. Шүүгдэгч З.Т нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Т.Б-өөс 2023 оны 08 дугаар сарын 27, 28-ны үед 2023 оны 09 сарын эхээр болох улсын гарьд Б гарьдийн цол мялаалга наадмаар улсын сурын харваанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн тамирчинд өгөх гэж бэлдсэн байсан 10 сая төгрөгийг нь бэлнээр зээлж авсан” талаараа мэдүүлсэн.
Шүүгдэгч З.Т ийн өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосон бэ гэдгийг прокурор нотлож чадаагүй. Хавтаст хэргийн материалд цугларсан дээрх нотлох баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа ч эдгээр нотлох баримтууд нь хөдөлбөргүй, эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргаж гэрч Д.Б , Т.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй. Харин Т.Ч иргэний хариуцагчийн хувьд шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг, тайлбар өгсөн.
Авилгын эсрэг хуулийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэдгийг “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” давуу байдал гэнэ гэж тайлбарласан. Гэтэл шүүгдэгч З.Т ийн санаатайгаар үйлдсэн ямар үйлдлээс хамаарч хэнд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.
Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгч шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт Т сумын “Услалтын систем” бүтээн байгуулах ажпын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зуйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зооиулалтын дагуу ашиглалгүй гэж бичээд байгаа хуулийн заалт тухайн хуульд байхгүй. Харин Төсвийн тухай хуулийн 60.3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:
60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ" -нд зарцуулахыг хориглохоор заажээ. Шүүгдэгч З.Т нь “Услалтын систем” бүтээн байгуулахаар баталсан 20 сая төгрөгөөс 16 саяыг нь ногоон байгууламжийн хашаа, туулайн тор, гэрэлтүүлэг, хашаа барих зардал зэрэгт зориулалтын бусаар зарцуулж Төсвийн тухай хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.
Тэгвэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 70.3.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч З.Т-ийн мэдүүлэг зэргээр яалт ч үгүй төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан үйл баримт тогтоогдсоор байхад Эрүүгийн хуулийн 22.8-д “Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах” заалтаар зүйлчлээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч З.Т-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаандаа хохирол 16 сая төгрөгийг төл гэж шахаж шаардсаар байгаад 16 сая төгрөгийг төлүүлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Шүүгдэгч З.Т нь Төрийн сангийн 36 сая төгрөгийг бүгдийг нь Өвөрхангай аймгийн Т суманд 1.8 га газарт төмөр хашаа барьж 5400 мод тарьж, модоо хамгаалах зорилгоор барьсан хашаандаа туулайны тор татаж, гэрэлтүүлэг авч, уг хашаагаа хүн хөлслөн будуулж бүх мөнгийг энэхүү бүтээн байгуулалтанд зориулсан байдаг. Шүүгдэгч З.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би бага зардлаар их зүйлийг аж ахуйн аргаар хийх зорилготой байсан....үндсэндээ манай суманд усжуулалт шаардлагагүй, шинэ усны машинтай байсан...би төрд давуу эрх олгож зардлыг хэмнэсэн...” гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй билээ. Учир нь үнэлгээний компани 35,800,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг үнэлгээнд ороогүй гэрэлтүүлэг, цахилгааны утаснууд, туулайн тор зэрэг 7,797,000 төгрөгийн эд зүйлийг нэмбэл 43 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй бүтээн байгуулалт хийсэн байдаг. Гэтэл төрийн сангаас олгосон 36 сая төгрөгийг бүгдийг нь ногоон байгууламж бүтээн байгуулалтад зарцуулсан байхад З.Т ээс өөрөөс нь дахин хохирол гэж 16 сая төгрөг гаргуулсан нь З.Т-ийг үндэслэлгүйгээр хохироосон гэж үзэж байна.
Тэгээд ганц хоосон хашаа бариад зогсоогүй дотор нь 5400 мод тарьж тухайн моднууд хашаа болон туулайн тороор мал амьтнаас хамгаалагдан ургаж байна. Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод” төслийн хүрээнд сум нь жил бүр 20,000 мод тарих төлөвлөгөөтэй байдаг, хашаагүй газар мод тарихаар мал амьтан идээд олигтой ургахгүй байгаа, тарьсан модонд хашаажуулалт зайлшгүй шаардлагатай байгаа гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байсан. Иймд шүүгдэгч З.Т ийн хийсэн бүтээн байгуулалт нь хэнд ч хэрэггүй, зорилгогүй ажил биш харин ч сум орон нутгийн төлөвлөгөөнд нийцсэн, бага зардлаар хийсэн том бүтээн байгуулалт гэж харж байгаа болно.
Дөрөв. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хангалттай, тодорхой бичээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 30, 31-р хуудаст “нотлох баримтуудыг товч тоочиж бичээд энэ нотлох баримтуудаар няцаагдаж байна” гэж бичсэн байна. Ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж байгаа үндэслэлийг тодорхой бичээгүй. Мөн 36.7 дугаар зуйлийн 2.4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тогтоогдсон хэсгийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэн байх шаардлага байгаа. Шийтгэх тогтоолын 29-р талд “...Иймд шүүгдэгч тус сумын Төрийн сангаас 16,000,000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зуйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэжээ. Шүүх яг ямар байдлаар хэнд хэрхэн давуу байдал бий болсон гэдгийг задалж бичээгүй. Хэнд ч давуу байдал бий болоогүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт саналыг няцаагаагүй. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж дугаар хорооны Дулмаа ч бичиж чадна.
Харин болсон үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан үг үсэг, нэр томъёог хууль зүйн үндэслэл бүхий тайлбарлаж, уг үйл явдал нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн, энэ нь ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгааг нотлох баримтанд тулгуурлаж ерөнхий байдлаар таавар шиг биш, задлан шинжилж хууль тайлбарлах замаар бичих нь шүүгчийн ажил гэж ойлгоод байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч З.Т ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Харин шүүгдэгчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь тогтоогдсон. Тухайн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, хохирол учруулаагүй төсвийн хөрөнгөөс өөртөө мөнгө авч завшуулсан гэж хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон. Гэхдээ зориулалтын бусаар ашиглахдаа төсвийн хөрөнгөөс З.Б өөртөө ерөөсөө ашиглаагүй. Тухайн хөрөнгийг бүгдийг нь бүтээн байгуулалтдаа зарцуулсан болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэг ч бас биш юм. Тэгэхээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ болно. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болоод байгаа гэрч Б , Т.Ч , Б нарын мэдүүлгүүдэд З.Т төсвөөс орж ирсэн мөнгийг Т.Ч ад өгөөрэй, өрийг нь төлөөрэй гэсэн нотлох баримт байхгүй, тийм мэдүүлэг байхгүй. Уг гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго гэм буруугийн хэлбэр нь шууд санаатай байх ёстой. Гэтэл хавтаст хэргийн материалд уг гэмт хэргийг үйлдсэн идэвхтэй үйлдэл тогтоогдоогүй. Гэрч Б , Т.Ч , Б нарын мэдүүлгүүд эргэлзээтэй мэдүүлэг байгааг тодруулж эргэлзээгүй хөтөлбөргүй болгох талаас нь нэмэлт асуулт асуугаад дутуу орхичихсон. Уг зүйл заалтын обьектив тал нь бусдад давуу байдал бий болгосон эдийн болон эдийн бус ашигтай байдал байгаа. Тэгэхээр Т.Ч-ад шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг Т.Ч юунд зарцуулсан юм бэ? Б д өгсөн гээд байгаа 10,000,000 төгрөгийг Т.Ч ын өрийг төлсөн юм уу? Б буцаагаад Б рүү 10,000,000 төгрөгийг Түмээ гэдэг утгаар шилжүүлсэн, үүнийг шалгаагүй. Давуу байдал олгосон гэдгээ нотлохгүй давуу байдал олгосон байна гээд дүгнээд байгаа. Прокурорын яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд ямар байдлаар давуу байдал гаргасан юм. 16,000,000 төгрөгийг З.Б өөртөө аваад ашиглачихсан юм уу? хүүхэд нь аваад ашиглачихсан юм уу? Тухайн газар нь юу авсан юм гэдэг нь тодорхойгүй. Хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг харахаар 2,000,000 төгрөгөөр нь төмрөн хашаа барьсан байгаа юм. Үлдсэн 16,000,000 төгрөгөөр нь төмрөн хашаагаа ачиж ирж хашаагаа барьсан. Цахилгааны утас 120,000 төгрөг, хашаа будах 1,440,000 төгрөг, багс 33,000 төгрөг, бээлий 50,000 төгрөг, будаг шингэлэгч 222,0000 төгрөг, цэцэрлэгт хүрээлэнд өндөр хүчин чадалтай гэрэлтүүлэх 4,700,000 төгрөгөөр 10-н ширхэг гэрэлтүүлэг хар өнгийн кабелийн утас 772,000 төгрөг, хашаа барьсан хүмүүст 2,800,000 төгрөгийн цалин хашаа будсан хүмүүст 500,000 төгрөгийн цалин хашааг суурилуулахад 2 тонн цемент 960,000 төгрөг, хайрга 186,000 төгрөг туулайны тор гэрэлтүүлэг хоёрыг ачиж ирэх тээврийн үйлчилгээнд 200,000 төгрөг гагнуурын аппарат нь хашаануудаа холбоод гагнахад 280,000 төгрөг электрод 25,000 төгрөг, шүрүүп 25,000 төгрөг ажилчдад өрмийн хуудас 54,500 төгрөгийн тус тус ийм байдлаар зарцуулсан. Мод тарьсныхаа дараа тарьсан моднууд нь сайн ургахгүй байсан учраас 2,125,000 төгрөгөөр туулайны тор авч хийсэн байгаа юм. Ингээд тэр хашаандаа 5200 ширхэг мод тарьсан. Ингээд төсвөөсөө 16,000,000 төгрөгийг хашаанд бүгдийг нь зарцуулсан. Өөртөө зарцуулсан зүйл байхгүй. 2023 оны 7 дугаар сард З.Б ийг Т сумын харьяат гэж Т сумын 100-н жилийн ой 2024 онд болно гэж сумын Засаг даргаар томилсон. Тэгээд төрсөн сумандаа нэг бүтээн байгуулалт хийе гэж тендер зарлаад 20,000,000 төгрөгөөр олигтой хашааг барихааргүй байсан. Тэгээд хуучин наадмын талбайгаа тойруулаад хашаагаа барьчихъя, модоо тарьчихъя гээд наадмын талбайгаа цэцэрлэгт хүрээлэн маягаар тохижуулаад хүүхдүүд тэмцээн уралдаан зохион байгуулдаг тийм талбай болгоод цэцэрлэгт хүрээлэн болгож засаж тохижуулахаар бүтээн байгуулалт хийе гэдэг тийм зорилгоор л энэ ажлыг төсвийн хөрөнгийг зориуд дэмжсэн. Ашиглалтын услалтын системд олгосон 20,000,000 төгрөгийг хашаажуулалтын 20,000,000 төгрөгтэй нийлүүлээд 40,000,000 төгрөгөөр ийм бүтээн байгуулалт хийсэн. Төсвийн хөрөнгийг бүгдийг нь бүтээн байгуулалтад зарцуулчихсан байхад 16,000,000 төгрөгийг хохирол гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлөх төлүүлчихсэн. 16,000,000 төгрөгийг З.Б гэдэг хүн өөртөө ашиглаагүй бодит хохирол учруулаагүй байхад 16,000,000 төгрөгийг төл, зориулалтын бусдаар ашиглаж хохирол, хор уршиг бодитой учруулсан гэж дүгнээд хохиролд тооцож яллагдагчаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр татаж төл гээд төлүүлсэн байгаа. Бодит хохирол учруулаагүй байхад 16,000,000 төгрөгийг хурааж авсан.
Иймд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Хандмаа өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. З.Т ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэдэг нь бүрэн нотлогдоогүй. Учир нь Санхүү нягтлан бодохын бүртгэлийн хуулиараа ч 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийн зарцуулалт гээд тодорхой процесс зарцуулж шилжүүлсэн. Мөнгийг бүтээн байгуулалтдаа зарцуулсан гэдэг нь тодорхой байдаг. Шинжээчийн дүгнэлт болон Санхүү нягтлан бодох бүртгэлийн хуульд зааснаар зарцуулалтаараа гарах ёстой байсан учраас энэ нь гарсангүй, бид нар тогтоосноор З.Т нь ямар тохирох зүйл ангитай гэмт хэрэг үйлдсэн юм. Гэмт хэргийн улмаас хэр их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан гэдгийг тодорхой болгох ёстой. Бямбацогттой холбогдох хуурамч нотлох баримтын мэдүүлэг өгсөн гэдэг асуудал нь З.Т тэй холбоотой гэдэг асуудлыг нэгтгэж шалгах ёстой. Учир нь Бямбацогт худал мэдээлэл өгч, нотлох баримтаа устгаад эсвэл мөнгөний гүйлгээгээ арилгах гээд байсан. Эсрэгээрээ Бямбацогтод нөлөөлсөн гэж үзвэл З.Т ийн эрх зүйн байдал хэд хэдэн шийтгэлтэй болно. Мөн Б.Хандмаа өмгөөлөгчийн дурдсан мөнгөний шилжүүлсэн асуудлыг хэрэг бүртгэлтийн явцад шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байхад шилжүүлсэн мөнгийг бүрэн тооцож гаргаагүй учраас эдгээр асуудлуудыг шийдвэрлэж ёстой.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргаар томилогдсон. Т сумын 100-н жилийн ой 2024 оны 7 дугаар сард болохоор товлогдсон. Энэ хугацаанд сумандаа бүтээлч зөндөө ажлууд хийх шаардлагатай байсан учраас эхний удаад би Засаг даргын гэрээтэй танилцсан. Засаг даргын гэрээнд сум жилдээ 20,000 мод тарихаар Засаг даргатай гэрээ хийсэн байсан. Тэгээд хавар 4300 мод тарьсан. Ингээд 20,000,000 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлсэн. Т сумын Тамгын газрын дарга, ерөнхий санхүүч бид гурав сууж байгаад 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар зориулалтыг нь өөрчлүүлье гэж ярьсан. Гэрээг Тамгын газрын дарга хийсэн, санхүүжилтийг ерөнхий нягтлан бодогч хийсэн. Ингээд бид нар ярилцаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхний гэрээгээ Бямбацогттой хийгээд Бямбацогт руу мөнгийг шилжүүлсэн. Бямбацогтоос хайлш авъя гээд бэлдүүлээд байхад Б гэдэг нөхөр хямдхан хайлш гаргаж өгсөн. Тэгээд нөгөө нөхөртэйгөө яриад ах аа та өнөө маргаашдаа санхүүжилтээ хийчих гэсэн. Санхүүжилт дутуугаас ийм юм болсон. Хайлшны өндөр нь 1 метр 40-тэй, өмнө нь манай суманд хийгдсэн 3, 4-н айл байдаг. Төрд давуу эрх олгох дээр нь төрийн мөнгийг бас үр ашигтай зарцуулах гэсэн утгаар нь аж ахуйн аргаар хийе гэж бодож бүгдийг нь тайлбарласан. Хотоос 1,200,000 төгрөгөөр татсан. Машины зардал суманд ажилласан хүмүүс ажиллах хүч нь маш хямдхан байсан. Мөн цементийн үнэ бүгдийг нь хямдхан зардлаар болгох гэж ажилласан. Үүнийг хэрэгжүүлж байгаа санхүүжилт маань 2023 оны 8 дугаар сарын сүүлээр орж ирсэн. Би ажлаа явуулахын тулд хүүгээсээ 6,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн ганц нэг мөнгөтэй найзуудаасаа мөнгө зээлсэн. Шууд Т.Ч-ын данс руу мөнгө хийлгэсэн. Т.Ч аас тэр хүмүүст цалинг өгч, шууд мөнгийг нь хийлгэсэн. Мөн энэ цементийн мөнгийг шууд хийлгэсэн. Хүү маань мөнгөө нэхсэн. Энэ жил 2024 оны 7 дугаар сард сумын ой маш сайхан болсон. Ингээд 30 орчим бүтээлч ажил хийсэн. Миний санаа бол хуучин наадмын талбайгаа буулгахгүйгээр хүүхдүүд 6 дугаар сарын 01-ний өдөр, 9 дүгээр сарын 01-нд очиж цагаа зөв өнгөрөөдөг, төгсөгчид очдог цэцэрлэгт хүрээлэн болгоё гэж бодсон.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Хандмаа өмгөөлөгчийн гаргасан гомдолд болсон үйл явдал буюу ямар үйл явдал болсон мөнгийг хэдэн сард хэд хэдэн төгрөгийг хаашаа нь шилжүүлсэн гэдгийг дэлгэрэнгүй үнэн зөв бичсэн байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар мөнгийг зориулалтын хууль бусаар зарцуулж мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэсэн үйл баримт бүрэн тогтоогдсон. 2023 онд сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор төсвийг баталсан. Ногоон байгууламжийг хашаажуулах ажлыг 20,000,000 төгрөгөөр, мөн усжуулалтын систем байгуулах ажлыг 20,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар төсөвлөсөн. Гэтэл Засаг даргын зүгээс өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлж усжуулалтын систем авах мөнгийг зохион байгуулаагүй нь өөрийнх нь тайлбар болон өмгөөлөгчийн тайлбар дээр ногоон байгууламжийг хашаалж мөнгийг зарцуулсан. Энэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх асуудал иргэдийн хурал иргэдээс санал авч эдгээр ажлуудыг хурлаараа хуралдаад бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгтэй шаардлагатай ажил байна энэ ажлыг 20,000,000 төгрөгөөр хийх нь зөв байна гээд төсөвлөсөн байна гэдэг чинь өөрөө энэ хэрэгцээ шаардлагатай ажил мөн байсан дээр нь тухайн ажлыг 20,000,000 төгрөгт багтааж хийх боломжтой ажил байсан. Гэтэл Засаг дарга өөрийн дураар зориулалтыг хууль бусаар өөрчилж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуулиар олгогдсон эрх хэмжээг эдэлсэн. Мөн дээр нь өөрөө л олгогдоогүй ийм эрхийг эдэлсэн ийм нөхцөл байдал бий болсон. Т сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг хүмүүсийн мэдүүлэг, Иргэдийн хурлын нарийн бичгийн даргын өгсөн мэдүүлгээр усжуулалтын машин нь зөвхөн малын ариутгал буюу малын усанд угаах зориулалтаар авах машин. Тэгээд усжуулалтын систем байхгүй учраас мал эмнэлгийн хэрэглэж байгаа ус зөөдөг машиныг ашиглаж усыг тээвэрлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр өмнө нь машинтай гэдэг шалтгаанаар шаардлагагүй мөнгийг төсөвлөсөн гэж үзэж болохгүй. Учир Иргэдийн Төлөөлөгчдийн хурал иргэдээс санал авч хурал дээрээ шийдвэрлээд төсвөө баталсан зүйлс тогтоогдсон. Энэ нь өөртөө давуу байдал олгосон буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл байна. Гэрч Б гийн мэдүүлэгт Т.Ч над руу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5540400553 дугаартай дансаар 10,000,000 төгрөг зээлж авсан гэдэг нь мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдож байгаа. Т.Ч-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд Б гийн мэдүүлэгт дээр дурдсан над руу утсаар ярьж З.Б нарын хамаатны нэг хүнээс гэрчээр мэдүүлэг авсан. Т.Ч-аас баярлалаа гэсэн утгатай гүйлгээ байдаг. Т.Ч-ын өрийг төлсөн гээд байгаа нь Т.Ч , Нарангэрэл гэдэг хүнээс өмнө нь 10,000,000 төгрөг зээлж аваад тэр мөнгөө төлөхийн тулд Б гэдэг хүнээс 28-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан мөнгөөрөө Нарангэрэлд мөнгөө өгсөн. Үүнээс харахад Нарангэрэлд 10,000,000 төгрөгийн өртэй үлдэж байгаа юм. Б д шилжиж орсон 16,000,000 төгрөгийг Б гийн данс руу шилжүүлээд 6,000,000 төгрөгийг Т.Ч өөрийнхөө дансанд авч, өмнө нь зээлж аваад Нарангэрэл гэдэг хүнд зээлээ төлчихсөн байсан буюу Бадамханд өртэй үлдсэн байсан 16,000,000 төгрөгөө Бадамхандын дансанд үлдээсэн. Үүнээс дүгнэхэд гэмт хэрэг төгссөн буюу бусдад давуу байдал бий болгосон байна. Төсвийн хөрөнгөөр хувь хүний мөнгө өрийг төлнө гэдэг нь давуу байдал олгож, хувийн хэрэгцээндээ зарцуулж байна. Зөвхөн 20,000,000 төгрөгөөр хашааг нь татаж өгсөн. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөвлөсөн ногоон байгууламжийг хашаа гэж төсөвлөсөн болохоос техникийн тодорхойлолт буюу хашааны том жижиг ямар хэмжээтэй хашаа авах вэ? Хэдэн төгрөгөөр хашаа авах вэ? Мөн хаана энэ хашааг барих вэ гэдэг зүйлийг нарийн тодорхой тусгаж 20,000,000 төгрөгт нь багтаагаад л заавал тэр наадмын талбайг тойруулж барих байсан юм уу?. Бусад зардалд 1,200,000 төгрөгийг зарцуулж хашааг барьсан гэдэг. Энд 6,000,000 төгрөгийг зарцуулсан. 20,000,000 төгрөгтөө багтаагаад л гэрээ байгуулсан үнээрээ гүйцэтгүүлээд төлбөрөө төлчихсөн. Тэр хашааг барьж дуусаад Засаг дарга хүлээн ав гэж шахаж шаардсан байдаг. Тэр хүмүүс нь хүлээн авахаас татгалзсан байхад З.Б хашаагаа хүлээж ав гээд тэр хүмүүсийг шахаж шаардсан байдаг. Үлдсэн 10,000,000 төгрөгөөр маш өндөр үнэтэй туулайн тор гэдэг зүйлийг аваад дээрээс нь гэрэлтүүлгийн хэрэгсэл авсан байдаг. 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Бямбацогттой байгуулсан гэрээ байдаг. Т.Ч таньдаг хүнтэйгээ гэрээ байгуулж, тэр хүнийхээ дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж авсныхаа дараа 20,000,000 төгрөгөө жинхэнэ хашаа худалдаж авсан хүн буюу тэр Б гэдэг хүн рүү шилжүүлсэн. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Бямбадэлгэр гэдэг хүнтэй З.Б тохиролцсон байсан. Харин үйл явдлынхаа талаар Бямбацогт худал мэдүүлэг өгсөн. Энэ гэрээг Засаг даргын тамгын газрын даргатай байгуулсан. Санхүүжилтийг ерөнхий нягтлан олгосон гэж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс чиг үүргийнхээ хүрээнд энэ зүйлүүдийг хийх ёстой. Харин эсрэгээрээ Засаг дарга хурал болгон дээр бид нарыг дарамталж шахаж, ажил хийх гэхээр хойш нь татлаа энэ хүнд хариуцлага тооц гэж үүрэг чиглэл өгч дарамталж байгаад гэрээнүүдийг байгуулсан гэдэг. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон хамт ажилладаг зарим хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг. Зориуд энэ зүйлийг зориулалтын бусаар зарцуулъя гэдэг сэдэл санаанд тэр хүмүүс байгаагүй гэдгийг энэ хүмүүс өөрсдийн өгсөн мэдүүлэг хийсэн үйлдэл нь 4,000,000 төгрөг буюу сүүлийн 20,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй Засаг даргатай зөрсөөр байгаад аваад үлдсэн гэдэг.
Шүүгдэгч З.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хашаа хаалга барих ажлыг 40,000,000 төгрөгийн төсвөөр худалдан авах ажиллагаа явуулж, заавал тендер зохион байгуулах шаардлагатай. Ингээд тендерийн үр дүнд шалгарсан компани 40,000,000 төгрөгийн үйл ажиллагааг явуулж зарцуулах ёстой. Төрийн болон орон нутгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой заасан. Засаг дарга 20,000,000 төгрөгт багтааж өөрөө шууд гэрээ байгуулах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хэтрүүлж 20,000,000 төгрөгөөс өндөр дүнгээ сүүлд мөнгө зарцуулж дээрээс нь өөрөө ажил гүйцэтгэгчийнхээ үүргийг гүйцэтгээд хийсэн болох нь тодорхой харагдаж байгаа. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б тай байгуулсан гэрээ тогтоогдсон. Энэ нь Б-ын мэдүүлэгт тодорхой дурдсан. Төмрийн үнэ нэмэгдэх гээд даруй мөнгө авъя гэсэн зүйл байхгүй. Харин гэрээгээ сүүлд над руу зургийг нь явуулчихсан байсан. Миний нэр дээр гарын үсэг зураад явуулсан байсан л гэсэн ийм мэдүүлэг өгсөн. Тэгэхээр гэрээ зөвшөөрөл байгуулсан юмгүй санхүүгийн баримтууд хуурамч нотлох баримт байна. Тэгэхдээ тохироод энэ хүнээс хашаа авсан болох нь тогтоогдсон. 16,000,000 төгрөгөөр ногоон байгууламжийг хашаажуулах ажилд зарцуулагдсан мөнгө байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ 16,000,000 төгрөгийг ямар зорилгоор хэдийд яаж хэзээ зарцуулсан гэдэг нь тодорхой харагдсан. Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийг саатуулах зорилгоор тодорхой хувийг нь зарцуулсан үйлдэл нь өөрөө бусдад давуу байдал олгох гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний 227 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагаас ... шүүгдэгч З.Т ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаандаа хохирол 16,000,000 төгрөгийг төлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч З.Т ийн мэдүүлгээр шүүгдэгчийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс З.Т ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ
Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.
Мөн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Өвөрхангай аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Батцэцэг, ерөнхий нягтлан бодогч Б.Саруул, тооцооны нягтлан бодогч Д.Должинсүрэн нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулаагүй, мөн Б.Саруулаас гэрчээр мэдүүлэг авсан боловч түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааг зөрчсөн байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭР