Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2026/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гэлэнхүү овогтой Ёндонгийн Ганбат /РД:/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Хүйн овогтой Раднаасамбуугийн Чулуун-Эрдэнэ /РД:/

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

  1. Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 114/ШЗ2026/0065 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч *******/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж,
  3. 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч *******/-д олгосон 729.8 м.кв газрын бүрэлдэхүүн хэсэгт орсон 12 м.кв газрын давхцалыг өөрчлөн тогтоолгох гэж тодруулсан.
  4. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч *******/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

    1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамж[1]-аар иргэн д Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, хаягт байрлах 955.3 м.кв талбайтай газрыг өмчлүүлжээ.
    2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамж[2]-аар иргэн *******ад Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, тоот хаягт байрлах 1240 м.кв талбайтай газрыг өмчлүүлжээ.
    3. Нэхэмжлэгч ******* нь 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хасалт хийлгэснээр тус газрыг өмчлөх эрх дуусгавар болсон байх боловч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0078 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ээр уг газрыг дахин худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ олгогдсоноор түүний газар өмчлөх эрх уг өдрөөс эхлэн дахин үүсчээ.
    4. ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баримт материал гаргуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийн хариуг Дархан-уул аймгийн Газрын алба /кадастрын мэргэжилтэн/-ны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хариу өгөх мэдэгдэл -ээр ... брак байрны 12 м.кв газар нь иргэн Р.Чулуун-Эрдэнийн өмчилсөн газарт орж байна... гэж мэдэгджээ.
    5. Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааг хэтрүүлээгүй, мөн хуулийн 54 дүгээр үйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэж тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 114/ШЗ2026/0065 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.

2.1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч *******ын зүгээс хариуцагч байгууллага Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн анхны өмчлөгч , одоогийн өмчлөгч ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ******* 01 дүгээр хэсэг, 7 дугаар гудамжны 01 тоотыг 1995 онд н.Хараахүү гэх хүнээс газрыг хашаа байшин, брак байрны хамт худалдаж авсан. Тэр үед брак байрны өмчлөлийн гэрчилгээг өгдөггүй байсан. Энэ байрны од ороход хөрш амьдардаг байсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэж байдаггүй.

2026 онд брак байрны гэрчилгээг гаргуулж авъя гээд газрын зурагт хэмжилт хийлгэхэд өөрийнх нь байрны коридор хэсгийн 12 м.кв газар нь ийн өмчлөлд орсныг мэдсэн. Тэгээд Улсын бүртгэлийн хэлтэст очиж уулзахад Танай хашаа байшингийн газрын хэмжээс давхцаад байна. Энэ зөрчлөө арилгуулж ирээд, гэрчилгээ авч болно гэж явуулсан. Үүний дагуу 2026 оны 4 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай захирамжаар ийн өмчлөлд шилжсэн газрын хэмжилтийн талаарх асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Кадастрын мэргэжилтэн н. гэх хүн хариу мэдэгдэх хуудсаар хариу мэдэгдэхдээ Энэ зөрчлийг манай байгууллага арилгах боломжгүй. Тийм учраас танайх шүүхээр асуудлаа шийдүүлэх хэрэгтэй гэсний үндсэн дээр шүүхэд хандсан.

2010 онд өөрийн өмчлөлийн хашаа байшингаа зараад, энэ нь 2, 3 хүмүүсээр дамжиж явж байгаад одоогийн өмчлөгчөөр ******* байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс баримтууд ирсэн.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гээд иргэн д Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар багийн нутагт 729.8 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэв гээд Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Хаянхярваа 2004 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэсэн шийдвэрээр гэрчилгээг авсан. энэ газрыг эзэмшиж байх үед 729.8 м.кв байсан. тухайн газрыг эзэмшиж, өмчилж амьдарч байгаад 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр газар худалдах, худалдах авах гэрээг иргэн тай байгуулж, хашаа байшинг худалдаад, ын өмчлөлд шилжүүлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр гарсан.

Ингээд Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ******* 01 дүгээр хэсэг 7/02 тоот байршилтай ******* нэгж талбарын дугаартай, нэг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 757 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гээд т олгогдсон. Энэ гэрчилгээ т олгогдоход талбайн хэмжээ 27.2 м.кв-аар өсөөд шилжиж ирсэн. Үүнээс болоод маргаан үүссэн. Одоо ******* энэ газар, хашаа байшинг эзэмшдэг. ээс газрын талбай нэмэгдээд яагаад руу гэрчилгээ олгогдсон бэ? Энд брак байрны талбайн эзэмшил өмчлөлийн маргаан гарсан. Коридор хэсгийн хана барьж өрөөд, хана барьж өрсөн хэсгээ өөрийн эзэмшлийн газарт оруулаад зураг үйлдэгдээд гэрчилгээ авсан. Ийм процесс болсон. Энэ нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн баримтуудаар нотлогдож байна. Тэгэхээр энэ газрын хэмжилт, м.кв өсөх, нэмэгдэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэх зэргийг хийх боломжгүй. Газрын албанаас хэмжилт хийж, ийн өмчлөлд хэдэн м.кв байна вэ? гэдгийг тогтоож өгсөн. Энэ асуудлыг үүсгэсэн субъект нь газрын алба байна гэж үзэж байна. Засаг дарга захирамж гаргахдаа газар дээр очоод хэмжилт хийж явах биш, харьяа агентлаг, мэргэжлийн байгууллагынхаа танилцуулсан материал дээр үндэслээд гарын үсэг зураад, захирамж гаргаж байгаа шүү дээ. Бэлдэж оруулсан материалаа газрын албаны мэргэжилтэн нь газрын талбайн хэмжээг өөрчлөөд, хөрш айлд мэдэгдэхгүй, нөгөө айлд талбайг нь нэмж оруулаад захирамж гаргуулсан. Энэ хэсэг газар ийн өмчлөлд ороод, цаашаа ын өмчлөлд очоод дамжаад явсан. Нэг ёсондоо *******ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон. Үүнийг ******* мэдэхгүй олон жил явсан. Яагаад гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуучин ногоон дэвтрээр хувьчлаад авчихсан.

Тийм болохоор гэрчилгээний дэвтэр нь надад байгаа юм чинь гээд айх зүйлгүй яваад байсан. Энийг сүүлд мэдээд, Газрын албанд хандаад, хариу мэдэгдэл өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүйгээс болоод ******* өөрийнхөө хууль ёсны өмчлөлийн газар, хашаа байшинг захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ үл хөдлөх хөрөнгөө өмчилж чадахгүй, захиран зарцуулах боломж нь нээгдэж өгөхгүй байгаа. Засаг даргын захирамжаар 12 м.кв газар нь анхны өмчлөгч , одоогийн өмчлөгч *******д өмчлүүлсэн 729.8 м.кв газар нь *******ын өмчлөлд байх ёстойг хэн нэгэн албан тушаалтан нь *******ад мэдэгдэлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйлдэл байна. Үүнийг тодорхой албан тушаал эрхэлдэг эрх мэдэл бүхий хүний хийсэн үйлдэл байх учраас би алдагдсан 12 м.кв газрын өмчлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна гэсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар иргэн (анхны өмчлөгч) , одоогийн өмчлөгч ******* нарт олгосон 12 м.кв газрын давхцалыг өөрчлөн (анхны өмчлөгч) , одоогийн өмчлөгч ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.2. Манай байгууллагаас 2026 оны 4 дүгээр сард тайлбар гаргасан. 1. ийн буюу Р.Чулуун-Эрдэнийн газрыг талаар яръя. Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ******* 01 дүгээр хэсэг, 7 дугаар гудамжны 02 тоот газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар д 955.3 м.кв газрыг өмчлүүлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу ээс т шилжүүлж, 757 м.кв талбайтай 103324 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч кадастрын зураг олгосон.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 757 м.кв талбайтай кадастрын зураг үнэлэгдсэн. Үүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр аас С.Ганболдод 757 м.кв талбайтай газар, 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.Ганболдоос *******д 757 м.кв талбайтай газар тус тус хэвлэгдсэн.

Энэ нэгж талбарт талбайн хэмжээний өөрчлөлтгүй, газрын кадастрын мэдээллийн санд геодезийн солилцолд өндөр тусгалын нэгдсэн тогтолцоо шилжсэнтэй холбоотой хэмжилтийн зөрүүгээр үүссэн өөрчлөлт юм. Түүнээс биш байшингийн зураглалд анхнаасаа өөрчлөлт ороогүй. Газруудад давхцал байхгүй.

*******ын газрын тухайд анх 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 01 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ******* 01 дүгээр хэсэг, 7 дугаар гудамжны 1А тоотод байрлах 1240 м.кв, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зурагт 1369 м.кв, үүнээс хойш үүнээс хойш өөрчлөлт ороогүйгээр улсын бүртгэлийн байгууллага, газрын албанд үйлчлүүлээгүй байж байгаад 2020 оны 4 сарын 10-нд хамтран өмчлөгч хасуулах хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтэд Дархан сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний А/101 захирамжаар Ганцэцэгийн нэр дээр үлдээгээд, 1448 м.кв талбайтайгаар кадастрын зураг авчихсан.

Гэвч талбайн хэмжээний өөрчлөлт нь мөн л адил газрын кадастрын мэдээллийн санд геодезийг солбицолд өндөр тусгалын нэгдсэн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой үүссэн хэмжилтийн зөрүүгүйгээр байшингийн доод суурь хэсэгт өөрчлөлт ороогүй гэсэн тайлбар гаргасан. Тухайн маргаж байгаа 12 м.кв газар нь өөрөө байшингийн доорх газар болохоос биш, хашаанд орсон юм уу? эсхүл яг энэ тухайн м.кв-д өөрчлөлт орсон асуудал байхгүй. Энэ 2 хүнд маань хоёуланд нь талбайн хэмжээний тоонд өөрчлөлт ороод байна шүү дээ. Тэр өөрчлөлтүүдэд бол 12 м.кв газар хамаарахгүй. Кадастрын зурагт огт өөрчлөлт ороогүй.

Ямар нөхцөл байдал байгаа вэ? гэхээр манайх 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр кадастрын мэргэжилтэнтэй хамт бид 2 очоод газрыг нь үзсэн. Газрыг нь үзэхэд тухайн 12 м.кв газар үнэхээр нөгөө Р.Чулуун-Эрдэнийн газар дээр орж байгаа боловч яг бодит амьдрал дээр ******* амьдраад, ашиглаж байгаа газар. Тэгэхээр анх кадастрын зураг хийгдэхдээ тухайн байшинг шулуун чигт нь кадастрын зурагт оруулсан асуудал байгаа. Тухайн 12 м.кв нь байшин дотор байгаа учраас тэр үед байшинд орж хэмжилт хийгээгүй ч юм уу? Иргэд өөрсдөө дотор нь амьдарч байгаа учраас Өө энэ манай үүдний хэсэг юм байгаа юм. Энэ үүдний хэсгийг манай газарт оруулах юм шүү гэж хэлэхгүй л бол зааж өгсөн хашаагаар нь л хэмжилт хийж, кадастрын зурагт оруулна гэсэн үг. Манайхаас 2 иргэн хоорондоо эвлэрсэн тохиолдолд энэ газрын 12 м.кв дээр *******аас 12 м.кв-ыг хасаад, одоогийн эзэмшигч *******д өгөөд, Р.Чулуун-Эрдэнийн газарт ороод байсан 12 м.кв-ыг *******ад өгөхөөр кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх боломжтой гэсэн байгаа. Ийм тайлбар өгсөн гэв.

2.3. ******* тайлбараа маш дэлгэрэнгүй гаргаад өгчихсөн. Хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан байгаа. Эндээс яг шаардлагатай гэдгийг нь уншъя. Миний өмчилж байгаа газар бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 159 дүгээр захирамжаар олгогдсон. *******ынх түүнээс 7 сарын дараа буюу 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай захирамжаар өмчилсөн. Эхлээд нь авсан. Өөрөөр хэлбэл Р.Чулуун-Эрдэнийн өмчлөлийн газар 7 сарын өмнө олгогдчихсон. Ийм ялгаа байгаа. Газрын албанаас 12 м.кв яриад байна. Анх ******* ч гэсэн 12 м.кв-ыг нэхдэг. Тэгэхээр газрын албанаас юу гэдэг вэ? гэхээр *******ын том хашаанаас нь 12 м.кв-ыг залгаагаас нь өгье эвлэрье гэдэг зүйлийг яриад байгаа юм. Тэрийг зөвшөөрсөн. Бодит байдалд очоод үзэхээр маргаад байгаа 12 м.кв газар нь 12 м.кв биш, 3 м.кв нь Р.Чулуун-Эрдэнийн нойлын өрөө байгаа. Дахиад нэг 3 м.кв нь *******ын нойлын өрөө. Үлдэх 6 м.кв нь *******ын коридор байгаа юм. Тэгээд ******* ******* миний өмчлөлийн байрны тодорхой хэсэгт амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа болохоос би тэр хүний өмчлөл рүү дайрч ороогүй, амьдраагүй гэсэн ганц зүйлийг хэлсэн. Эвлэрэн хэлэлцэх гээд уулзсан. Ж.******* өмгөөлөгч яриад байна. Уулзаад ингээд явъя гэхэд за гэж байснаа өөрсдөө больсон. 27.2 м.кв-ыг газрын албаныхантай хуйвалдаж байгаад авчихсан гэж яриад байх юм. Газрын албанаас энэ бол хэмжилтийн зөрүү гээд тайлбарлаж байна. Тэрнээс биш байгаа бүх юмнууд байгаагаараа л байгаа. Өөрчилсөн зүйл юу ч байхгүй. 20 гаруй жилийн өмнө нарийвчлал муутай байсан байж магадгүй. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Одоо нарийвчлал сайтай болчихсон болохоор л сая тайлбарлаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх 12 м.кв-д маргаж байсан чинь анхны тэр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгосон ийн газрыг бүхэлд нь хүчингүй болгоно гэж ярьж байна шүү дээ. Нэхэмжлэгч талаас 22 жил, 2 сарын дараа нэхэмжлэл гаргаж байна. ******* өөрөө амьдарч байсан бол тэр хооронд юу хийж байсан бэ? Олон хүн дамжсаны дараа гэнэт ******* дээр ирж байгааг гайхаад байна. Тэгээд мөнхийн хөршүүд болох учраас эвтэй найртай байя гэхээр үгүй гэдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч *******/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар д 729.8 м.кв газрыг өмчлүүлсэн, ээс т шилжүүлэхдээ газрын хэмжээг 27.2 м.кв-аар нэмэгдүүлж, 757 м.кв болгосон учраас манай брак байрны талбайн газар руу оруулж олгосон нь *******ын хашаа байшингаа захиран зарцуулах эрхийг зөрчсөн... гэж тодорхойлох бөгөөд, Хариуцагчаас түүнийг эс зөвшөөрч ... болон ******* нарын газар анх өмчлүүлсэн газрын хэмжээнд огт өөрчлөлт ороогүй, анх үйлдэгдсэн гар зургийг шинэчилж, дэвшилтэт технологийн багаж ашиглаж хэмжилт хийсэнтэй холбоотой, тоон зөрүү байгаа, түүнээс биш хашаа, байшингийн доод суурь, газрын зурагт огт өөрчлөлт ороогүй. Газруудад давхцал огт байхгүй... гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Миний өмчилж байгаа газар бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 159 дүгээр захирамжаар анх д өмчлүүлсэн газар. Түүнээс 7 сарын дараа буюу 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай захирамжаар *******ад өмчлүүлсэн ******* бол Р.Чулуун-Эрдэнийн өмчлөлийн газар дээр амьдарч байгаа. Газрын хэмжээгээ 27,2 м.кв хэмжээгээр нэмэгдүүлээд, байшингийн доорх газрыг нь авчихсан зүйл огт байхгүй... гэж тус тус тайлбарлаж маргадаг.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэхийн тулд шүүхээс хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, газрын давхцал байгаа эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт өгөх замаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэх учиртай.
  4. Нэхэмжлэгч *******ын газар өмчлөх эрхийн тухайд:
    1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамж[3]-аар иргэн *******ад Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 7-1 тоот хаягт байрлах 1240 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, уг захирамжийг үндэслэн хамтран өмчлөгч Ч.Ганбат Ц.Алтантуяа, Г.Ууганцэцэг, Г.Ганцэцэг, Г.Уранцэцэг нарын хамтын өмчлөлд 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1240 м.кв талбай бүхий газрын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр[4], нэгж талбарын 080120490 дугаартай кадастрын зураг[5] /гар зураг/ олгожээ.
    2. 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ээр *******, Ц.Алтантуяа нар хамтран өмчлөгчөөс хасагдаж, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0458 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ[6]-г үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/101 дүгээр Газар хамтран өмчлөх эрх хүчингүй болгох тухай захирамж[7]-аар Г.Уранцэцэг, Г.Ууганцэцэг нар хамтран өмчлөгчөөс хасагдаж, Г.Ганцэцэгт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, ******* 7 гудамж, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4504502296 дугаар бүхий, 1448 м.кв газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2003001561 дугаартай, 000633194 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
    3. Г.Ганцэцэг нь өөрийн өмчлөлийн газраа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/[8]-гээр *******, Ц.Алтантуяа нарт худалдсан бөгөөд, өмчлөгч *******, Ц.Алтантуяа нарт газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2003001561 дугаартай, 000686156 тоот гэрчилгээ[9] олгогджээ.
    4. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, 4.1-д Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ:, 4.1.1-д гэр бүлийн хэрэгцээний;, 5 дугаар зүйлийн 5.1.4-т Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;, 19 дүгээр зүйлийн 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй:, 19.1.1-д энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;, 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана., 22 дугаар зүйл Иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах, 22 дугаар зүйлийн 22.1-д ...газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно. 31 дүгээр зүйлийн 31.1-д Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:, 31.1.1-д өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, гэж тус тус заажээ.
    5. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий газрыг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр захирамжаар өмчилж авсан боловч, 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хасалт хийлгэснээр тус газрыг өмчлөх эрх дуусгавар болсон байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0078 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-гээр уг газрыг дахин худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ олгогдсоноор түүний газар өмчлөх эрх уг өдрөөс эхлэн дахин шинээр үүсчээ.
  5. Гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн тухайд:
    1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамж[10], 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр[11]-ээр иргэн д Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, хаягт байрлах 729.8 м.кв тайлбай бүхий газрыг өмчлүүлж, нэгж талбарын 080120490 дугаартай кадастрын зураг[12] /гар зураг/, 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2004/936 тоот гэрчилгээ[13] олгожээ.
    2. Иргэн нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, хаягт байрлах 729.8 м.кв талбай бүхий газраа эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, *******, *******, ******* нарын 4 хүний хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-ээр Дэмбэрэл овогтой Мөнхбаатарт, нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-ээр Самбуу овогтой Ганболдод, С.Ганболд нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0948 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Раднаасамбуу овогтой Чулуун-Эрдэнэд шилжүүлсэн бөгөөд, одоогийн өмчлөгч *******д газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, газар өмчлөх эрхийн 00828693 дугаартай гэрчилгээ олгогджээ.
    3. Мөн иргэн нь өмчлөлийн газар болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, ******* 7 гудамж, 2 тоот хаягт байрлах /нийтийн брак байрны хэсэг/ 120 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд, тус Үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт дараагийн өмчлөгч болох , С.Ганболд, ******* нарын өмчлөлд шилжүүлж, одоогийн өмчлөгч *******д 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010638 дугаартай, 001250670 тоот гэрчилгээ олгогджээ.
    4. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь маргаан бүхий газар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, хаягт байрлах 955.3 м.кв тайлбартай газрыг 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай захирамж, 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа иргэн ийн газар өмчилж авахыг хүссэн өргөдөл[14], Ам бүлийн тодорхойлолт[15], газрын байршлын кадастрын зураг[16] зэргийг үндэслэсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчөөгүй байна.
  6. Маргаан бүхий газрууд давхцалтай эсэх талаар:
    1. Иргэн д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, хаягт байрлах 955.3 м.кв тайлбай бүхий газрыг өмчлүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч *******ад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, тоот хаягт байрлах 1240 м.кв талбайтай газрыг өмчлүүлсэн байх бөгөөд уг газрууд нь газрын солбицлын цэгийн хувьд ямар нэгэн давхцалгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэгж талбарын 4504502296 дугаартай газрын кадастрын зураг[17], нэгж талбарын 080120490 дугаартай газрын кадастрын зураг[18]-аар тогтоогдож байна.
  7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ... д газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж өмчлүүлсэн нь миний байшингийн коридор хэсгийн газар... гэх үндэслэлийн тухайд:
    1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар д 729.8 м.кв газрыг өмчлүүлсэн, ээс т шилжүүлэхдээ газрын хэмжээг 27.2 м.кв-аар нэмэгдүүлж, 757 м.кв болгосон учраас манай брак байрны талбайн газар руу оруулж олгосон нь миний хашаа байшингаа захиран зарцуулах эрхийг зөрчсөн... гэж тодорхойлж маргадаг.
    2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд нэхэмжлэгч *******ад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжаар өмчлүүлсэн нэгж талбарын 4504502296 дугаартай газрын хэмжээ нь 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн кадастрын зураг[19]-т /гар зураг/ 1240 м.кв, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зураг[20]-т 1369 м.кв, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн кадастрын зураг[21]-т 1448 м.кв талбайтайгаар,

Харин д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 179 дүгээр захирамжаар өмчлүүлсэн нэгж талбарын 080120490 дугаартай, 955.3 м.кв бүхий газрын газрын хэмжээ нь 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн кадастрын зураг[22]-т 729.8 м.кв, 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зураг[23]-т 757 м.кв талбайтайгаар гэж тус тус өөрчлөлттэй хэвлэгджээ.

    1. Дээрх нэгж талбарын 080120490, 4504502296 дугаар бүхий газруудын кадастрын зургуудад орсон талбайн өөрчлөлтийг хариуцагчаас Газрын кадастрын мэдээллийн санд геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой үүссэн хэмжилтийн зөрүү, байшин орсон хэсгийн зураглал, байшингийн суурьт өөрчлөгдөөгүй... гэж тайлбарладаг.
    2. Мөн иргэн д 2004 онд олгосон, нэхэмжлэгч *******ад 2005 онд олгосон кадастрын зурагт газрын байршлыг үл хөдлөх эд хөрөнгийн дундуур шулуун зураасаар хуваасан байх бөгөөд уг зурагт өөрчлөлт ороогүй болох нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 399 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжиндуламын тайлбар, Нэгж талбаруудыг давхцуулсан зураг, 2007-2023 оны сансрын зураг, нэгж талбарын 080120490 дугаартай газрын: 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн кадастрын зураг[24], 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн кадастрын зураг[25], 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн кадастрын зураг[26], нэгж талбарын 080122180 дугаартай газрын: 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн кадастрын зураг[27], 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн кадастрын зураг[28] 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн кадастрын зураг[29] зэргээр тогтоогдож байх бөгөөд буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт хэн алинд нь газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон үйл баримт тогтоогдохгүй байна.
    3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ...аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар д 729.8 м.кв газрыг өмчлүүлсэн, ээс т шилжүүлэхдээ газрын хэмжээг 27.2 м.кв-аар нэмэгдүүлж, 757 м.кв болгосон учраас манай брак байрны талбайн газар руу оруулж олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ...байшингаа захиран зарцуулах эрх зөрчигдөж байна... гэх үндэслэлийн тухайд:
    1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн;, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг;, 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ., Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь ... чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө гэж газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох хөрөнгө бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, ийнхүү өмчлөх эрхтэй болсны үндсэн дээр тус үл хөдлөх эд хөрөнгөө хуульд нийцүүлэн захиран зарцуулах эрх үүсэхээр хуульчилсан.
    2. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий газрыг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжаар өмчилж авсан боловч, 2006 онд өмчлөх эрхээ дуусгавар болгосон.
    3. Харин 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0078 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ээр уг газрыг дахин худалдан авч, газар өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ олгогдсоноор түүний газар өмчлөх эрх уг өдрөөс эхлэн шинээр үүссэн байна.
    4. Ийнхүү газар өмчлөх эрх үүссэнээр уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө болох байшин-г улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой хэдий ч одоогийн байдлаар уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй буюу Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан бүртгэл хийлгэж, үл хөдлөх эд хөрөнгө /байшин/ өмчлөх эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн ...байшингаа зарах, захиран зарцуулах эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчлөлийн газар ямар нэгэн байдлаар давхцалгүй, хэн алинд нь газрын хэмжээг нэмэгдүүлж өмчлүүлсэн болон газрын хэмжээ, газрын сууринд өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар д маргаан бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг зөрчөөгүй байхаас гадна тус газрыг д өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч *******/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн /одоогийн өмчлөгч Р.Чулуун-эрдэнэ/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР