Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 306/шш2025/00331

 

 

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00331

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Цогзолмаа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион, Их Монгол Улс гудамж, 127 дугаар байр, ...тоотод оршин суух, ..

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Замчдын гудамж 1..тоотод оршин суух, Бага ..

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,112,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Маршал хотхон, 131 дүгээр авто зогсоолоос өөрийн эзэмшлийн Geely маркийн 11-06 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарах үед 36-37 УОА улсын дугаартай тоёота ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан .. нь мөргөж, зам тээврийн осол гаргасан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулахад жолооч ..ыг Замын хөдөлгөөний дүрмийн 15.8.-д Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө., 1.3.-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино гэсэн заалт зөрчсөн гэж торгож шийдвэрлэсэн. Уг зам тээврийн ослоос үүдэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 8,112,000 төгрөгийг хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд ..ын жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 5,000,000 төгрөгийг Мөнх даатгалаас шилжүүлсэн бөгөөд үлдэх 3,112,000 төгрөгийг .. нь өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул 3,112,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. хариуцагч .. нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 3,112,000 төгрөгийг хариуцагч ..төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 15 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 312,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 3,112,000 төгрөгийг хариуцагч ..ас гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. хариуцагч .. нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 3,112,000 төгрөгийг хариуцагч ..төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 15 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 312,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,742 төгрөгийн тавин хувь болох 32,371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 32,371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,371 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ...нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,112,000 төгрөгийг нэхэмжлэгч .. төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 15 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 12 дугаар 05-ны өдөр 312,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Буянхишиг хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,742 төгрөгийн тавин хувь болох 32,371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 32,371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ..аас улсын тэмдэгтийн хураамжид 32,371 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.. олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА