Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 306/шш2025/00333

 

 

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00333

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар 1301А тоотод байрлах,...

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн ...тоотод оршин суух, ....

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 3,243,971.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Б.. нь манай компанитай 2024 оны 07 сарын 17-ны өдөр өдөр L100026470 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 7801053410 зээлийн дансны дугаартай, 1,879,000.00 /нэг сая найман зуун далан есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5991105168 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 8 сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 7 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 1,879,000.00 /нэг сая найман зуун далан есөн мянган төгрөг/

Шимтгэл: 37,580.00 /гучин долоон мянга таван зуун наян төгрөг/,

 

Үндсэн хүү: 1,106,396.38 /нэг сая нэг зуун зургаан мянга гурван зуун ерөн зургаан төгрөг гучин найман мөнгө /

Нэмэгдүүлсэн хүү: 213,495.59 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун ерөн таван төгрөг тавин есөн мөнгө /

Нийт: 3,236,471.97 /гурван сая хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг ерөн долоон мөнгө /

 

Иймд зээлдэгч ..өөс үндсэн зээлийн төлбөрт 1,879,000.00 /нэг сая найман зуун далан есөн мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,106,396.38 /нэг сая нэг зуун зургаан мянга гурван зуун ерөн зургаан төгрөг гучин найман мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213,495.59 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун ерөн таван төгрөг 1авин есөн мөнгө / төгрөг, шимтгэл 37,580.00 /гучин долоон мянга таван зуун наян төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 3,243,971.97 /гурван сая хоёр зуун дөчин гурван мянга есөн зуун далан нэгэн төгрөг ерөн долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ..шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. Б.. миний бие нь .. ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,243,971.97 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ..хөөс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 3,243,971.97 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,854 төгрөгийн тавин хувь болох 33,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,427 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 3,243,971.97 төгрөгийг хариуцагч ..төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,854 төгрөгийн тавин хувь болох 33,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,427 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .. ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА