| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00346/И |
| Дугаар | 306/шш2025/00334 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 306/шш2025/00334
| 2025 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00334 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхар, ...
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 9 дүгээр байрны 4.... тоотод оршин суух, ..
Нэхэмжлэлийн шаардлага: 7110079285 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 3,311,679.54 төгрөг, 7110097883 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, 7110088928 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,458,502.71 төгрөг, 7110097722 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 8,237,774.09 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. 7110079285 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 3,311,679.54 төгрөг, 7110097883 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, 7110088928 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,458,502.71 төгрөг, 7110097722 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 8,237,774.09 төгрөгийг хариуцагч ..ваас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .. шүүхэд ирүүлсэнн хариу тайлбартаа:
2.1. Би .. ХХК-ийн 7110079285 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 3,311,679.54 төгрөг, 7110097883 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, 7110088928 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,458,502.71 төгрөг, 7110097722 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 8,237,774.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 7110079285 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 3,311,679.54 төгрөг, 7110097883 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, 7110088928 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,458,502.71 төгрөг, 7110097722 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 1,228,295.92 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 8,237,774.09 төгрөгийг хариуцагч ..гваас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,754 төгрөгийн тавин хувь болох 73,377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 73,377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,377 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үүрэгт, нотариатын зардал нийт 8,237,774.09 төгрөгийг хариуцагч .. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,754 төгрөгийн тавин хувь болох 73,377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 73,377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..ваас улсын тэмдэгтийн хураамжид 73,377 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА