| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00400/И |
| Дугаар | 306/шш2025/00336 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 306/шш2025/00336
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 306/ШШ2025/00336 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын 5, ...
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сансарын 19 тоотод оршин суух, ... овогт .. /РД:ЕВ.., утас: 9..1/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,897,712.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Хариуцагч .. нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГR000500085 дугаарт зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан болно.
Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч 1,297,189.89 төгрөгийг 83 хоногийн хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд, 8,897,712.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1. Миний бие .. ХК-иас нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,897,712.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч ..нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГR000500085 тоот зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,897,712.90 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .. нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,313 төгрөгийн тавин хувь болох 78,656.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 78,656.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,656.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .. ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,897,712.90 төгрөгийг хариуцагч .. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.., 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,313 төгрөгийн тавин хувь болох 78,656.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 78,656.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч..наас улсын тэмдэгтийн хураамжид 78,656.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч..ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА