Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 306/шш2025/00338

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 306/ШШ2025/00338

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

           

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 .. цогцолбор,.../УБД: 9../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Б.. тоотод оршин суух, .. овогт ../РД:ЕЙ..2, ИБД:..9, утас: ..2/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,334,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч.. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. М..нь .. ББСБ-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 140000579309 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95098222 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ..нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,290,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд .. нь нийт 517.630 төгрөг төлсөн ба .. ХХК-ийн зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна.

Иймд, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 885,157 төгрөг, зээлийн хүү 401,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,983 төгрөг, нийт 1,334,170 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч ..н шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. Миний бие нь.. ХХК-иас үндсэн зээл болон нэмэгдүүлсэн хүү нийт 1,344,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ..нгээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,334,170 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,297 төгрөгийн тавин хувь болох 18,148.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,148.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,148.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ..ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,334,170 төгрөгийг хариуцагч .. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,297 төгрөгийн тавин хувь болох 18,148.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,148.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ..гээс улсын тэмдэгтийн хураамжид 18,148.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .. ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА