| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2306023280830 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
2025 01 02 2025/ДШМ/32
М.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аззаяа,
шүүгдэгч М.Д,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1264 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306023280830 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймгийн Замын Үүд сумын сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 838 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч М.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын 41 дүгээр байрны 131-130 тоотод байрлах “Ц цэцэрлэг”-ийн вакум хаалганы шилийг хагалж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.425.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Дыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Дт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 838 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д оногдуулсан 3 жил 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Дын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Доос 2.425.880 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Өт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй, бусдад учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүх хуралд орохдоо бүрэн төлж барагдуулна. Мөн хохирол учруулсан байгууллагаас уучлал хүсч байна. Би урьд нь удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан алдаж явсан нь үнэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Би цаашид үнэн зөв, шударгаар амьдрах сэтгэлийн төлөвшил суусан гэж бодож байна. Иймд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие хохирол төлөх гэсэн боловч намайг эргэж ирэх хүн байсангүй. Миний учруулсан хохирлыг төлөх боломжтой манай нэг ах байдаг. Мөн миний бие улсын өмгөөлөгч авах гэтэл надад ямар ч хариу ирсэнгүй. Иймээс надад хохирол төлөх боломж байсангүй. Миний бие хохирол төлөх хүсэлтэй байна. Надад хамгийн бага ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан, хууль ёсны зарчмыг хангасан байхын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн нөхцөл байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байхаас гадна Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг ба энэ нь Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог. Шүүгдэгч М.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, урьд нь 5 удаагийн ял шийтгэлтэй, 3 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийг хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн ялын хугацааг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 17 хоногоор тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх М.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч М.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын 41 дүгээр байрны 131-130 тоотод байрлах “Ц цэцэрлэг”-ийн вакум хаалганы шилийг хагалж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.425.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Өийн “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 30 минутын үед манай цэцэрлэгийн ажилтан П.Эрдэнэзаяа манай нөхөр О.Ганболдын утас руу залгаж “цэцэрлэгт хулгай орсон байна” гэж хэлсэний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай цэцэрлэг рүү орох хаалганы вакум хаалганы цонхыг хагалж ороод 55 инчийн 2 ширхэг өнгөт зурагт, хяналтын камерийн бичлэг хадгалдаг хард 1 ширхэгийг хулгайлсан байсан. ...” /хх 43-44/,
шүүгдэгч М.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Тухайн цэцэрлэгийн хаалганы цонхыг чулуугаар хагалж ороод өрөөнд явж байгаад 2 ширхэг зурагт байхаар нь хананаас нь мулталж аваад гадагшаа гараад такси зогсоож байгаад буцаж цэцэрлэг рүү орж 2 ширхэг зурагтаа болон жижиг хар хад диск зэргийг аваад таксиндаа суугаад явсан. Тухайн зурагт, хард дискийг таксинд үлдээгээд буусан байсан. Би тухайн үед архи уусан байсан. ...” /хх 97-98/ гэсэн мэдүүлгүүд,
дуудлага лавлагааны хуудас /хх 15/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 19-23/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-27, 28-33/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-36, 37/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/211 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 53-55/, “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх 68-71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Дт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч М.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч М.Дыг “Ц” цэцэрлэгийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авч, 2.425.880 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Д нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Дт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 838 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д оногдуулсан 3 жил 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч, “хорих ялын хугацааг багасгуулах”-аар давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн хувийн байдлыг дурджээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Шүүгдэгч М.Дын хувьд хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр урьд гурван удаа хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан боловч энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1264 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Дын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ