| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00445/И |
| Дугаар | 306/шш2025/00349 |
| Огноо | 2025-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 306/шш2025/00349
| 2025 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 306/ШШ2025/00349 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ... /УБД: ..
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байр, ..тоотод оршин суух, Боржигон овогт ....
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 915,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1...г нь ..ХХК-тай 2022 оны 01 сарын 12-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140000705889 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны 95043340 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно... нь уг гэрээний үндсэн дээр 2023.10.02-ны өдөр 590,000 төгрөгийг 3.0 % хүүтэй, 1 сарын хугацаатай авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд ..нь нийт 150,000 төгрөг төлсөн ба ..ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.19-ний өдрийн байдлаар ..ийн үндсэн зээлийн үлдэгдэл 590,000 төгрөг, 2023.10.02-ны өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэлх 685 хоногийн зээлийн хүү 315,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,396 төгрөг, нийт 915,071 төгрөг байна.
.. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул .. ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 915,071 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч .. шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. Миний бие нь ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 915,071 төгрөг өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч ..аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 915,071 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Ц.. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,512 төгрөгийн тавин хувь болох 13,256 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,256 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,256 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 915,071 төгрөгийг хариуцагч Ц.Тунгалаг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,512 төгрөгийн тавин хувь болох 13,256 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,256 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ..гаас улсын тэмдэгтийн хураамжид 13,256 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .. ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА