| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00393/И |
| Дугаар | 306/шш2025/00352 |
| Огноо | 2025-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 306/шш2025/00352
| 2025 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 306/ШШ2025/00352 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр 7 давхар, ....тоотод байрлах, О.../УБД:.., РД:.., утас:.../
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Гашууны 1... тоотод оршин суух, ... отог овогт ...
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 641,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О...Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Нэхэмжлэгч....Б ХХК нь .... 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 74357 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 446,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй, z000747565 тоот зээлийг ХААН банк дахь 5990262359 тоот дансанд зээлдэгч .. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба z000747565 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 446,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 234 хоног зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 204+0 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 191,334 төгрөг + шимтгэл 4,460 төгрөг, түүнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, хүү 191,334 төгрөг, нийт 641,794 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 446,000 төгрөг, нийт хүү 191,334 төгрөг, шимтгэл нийлбэр 4,460 төгрөг бүгд нийлээд 641,794 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .. шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. Би ..ХХК-иас нэхэмжилж буй зээл, зээлийн хүү, шимтгэл нийт 641,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч...эгээс гэрээний үүрэгт 641,794 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,903 төгрөгийн тавин хувь болох 9,951.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,951.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,951.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч.. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 641,794 төгрөгийг хариуцагч .. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,903 төгрөгийн тавин хувь болох 9,951.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,951.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ....эс улсын тэмдэгтийн хураамжид 9,951.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .. ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА