| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00385/И |
| Дугаар | 306/шш2025/00357 |
| Огноо | 2025-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 306/шш2025/00357
| 2025 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 306/ШШ2025/00357 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, .... /РД:... УБД:9.., утас: ..ийг төлөөлж, Говьсүмбэр салбар
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 6-46 тоотод оршин суух, ... овогт ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,696,758.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .. Говьсүмбэр салбарын захирал .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч ..нь а...ктай 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2010111489 дугаартай Цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч ...ингийн ХасБанк дахь 5005696279 дансанд 26,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,799,999.94 төгрөг, зээлийн хүүд 3,585,718.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,191,43 төгрөгийг төлсөн. Зээлдэгч ... нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Зээлдэгч ...гийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 6 дугаар байрны 46 тоот гэрт нь очиж зээлээ төлөх талаар сар бүр хэлж байсан. ..нь Банктай байгуулсан 2010111489 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 123 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 4,000 төгрөг төлсөн болно.
2. Хариуцагч... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. .. овогтой ... /ЕЙ.../ миний бие Хасбанк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 18,200,000 төгрөг, зээлийн хүү 1,461,951.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,806.79 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 19,696,758.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ..нгээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал,нийт 19,696,758.55 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,434 төгрөгийн тавин хувь болох 128,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 128,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 128,217 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..ХК-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 19,696,758.55 төгрөгийг хариуцагч .. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,434 төгрөгийн тавин хувь болох 128,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 128,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 128,217 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х... ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА