Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/шш2025/00359

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/ШШ2025/00359

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, ....

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар багт оршин суух, М...овогт ....гийн ... /РД:...2/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...нтай 0101 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан Shaanhi SX4322 маркын 2007 оны ногоон зүтгүүр худалдсан. Тэгээд уг зүтгүүрийг 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, сард 750,000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор миний Худалдаа хөгжлийн банкны 461009550 тоот дансанд төлж байхаар харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлж дуусгахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар батлуулсан. Б.Баярсайханд тухайн өдрөө биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг төлбөрийг бүрэн төлж дууссанаар шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон боловч .. нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгч ... хариуцагч .. нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгнөөс 2,250,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 6,750,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч .. төлөхийг хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч ..наас гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч .. хариуцагч ..нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгнөөс 2,250,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 6,750,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч .. төлөхийг хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 төгрөгийн тавин хувь болох 80,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 80,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 6,750,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 122,950 төгрөгийн 50 хувь болох 61,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч.. худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,250,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,750,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч ..хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 төгрөгийн тавин хувь болох 80,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 80,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 6,750,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 122,950 төгрөгийн 50 хувь болох 61,475 төгрөгийг хариуцагч ..аас гаргуулж, нэхэмжлэгч .. тус тус олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА