Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/шш2025/00360

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/ШШ2025/00360

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Экспресс цамхаг 2-205 тоотод байрлах, ... ХХК /РД...9, утас: ../

 

 Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, .. тоотод оршин суух, ... /РД:Е... утас: ../

 

Нэхэмжлэлийн шаардлага: 99,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч ..атай Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу ХААН банк ХК-ийн 5163363676, Төрийн банк ХК-ийн 109000126176 тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2024 оны 10 дугаар сараас эхлсэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 99,000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. ..шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2.1. Тус компаниас Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 78949 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч ../ нь нэхэмжлэлийн шаардлага болох 99,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүтэн төлж биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Хариуцагч....аас 99,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ..нэхэмжлэлийн шаардлага болох 99,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. .. ХХК-ийн 99,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА