Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 306/шш2025/00366

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 306/ШШ2025/00366

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах ... /РД:.., УБД:9.., утас: 99096453/-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, 32-2 байр, ...тоотод оршин суух, .. овогт ..л /РД:З..., утас: ../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,.. байр, 1 тоотод оршин суух, Б...овогт ... /РД:.., утас../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 21,940,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...ХК-ийн Говьсүмбэр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Б... ...г нар нь Говьсүмбэр салбараас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ/202350403028 дугаартай Зээлийн гэрээ, №БГХ/202350403028 Барьцааны гэрээ байгуулан 19,317,602.27 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд зурагт-1ш, хөргөгч-1ш, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан.

1.2. Зээлдэгч ... нь Говьсүмбэр салбараас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ/202352749853 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202352749853, барьцааны гэрээ байгуулан 15,386,943.69 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 6,000,000 төгрөгийн цалингийн зээл нэмж нийт 21,386,943.69 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд зурагт-1ш, хөргөгч-1ш, хөлдөөгч-1ш, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан.

1.3. Зээлдэгч ... нь Говьсүмбэр салбар, салбараас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/202456334107 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202456334107 барьцааны гэрээ байгуулан 15,812,338.90 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 13,000,000 төгрөгийн цалингийн зээл нэмж нийт 28,812,338 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд зурагт-1ш, хөргөгч-1ш, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/202456334107 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 17,904,648 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,072,555 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,934 төгрөг, нийт 24,993,137 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /143 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 17,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 234,931 төгрөг төлсөн болно.

Иймд, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, цалингийн зээлийн төлбөрт 21,940,851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1. .. бид .. ХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 21,940,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. .. нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 21,940,851 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Б.. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,654 төгрөгийн тавин хувь болох 133,827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 133,827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 133,827 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ..-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 21,940,851 төгрөгийг хариуцагч ...г нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,654 төгрөгийн тавин хувь болох 133,827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 133,827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .. нараас улсын тэмдэгтийн хураамжид 133,827 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА