| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00446/И |
| Дугаар | 306/шш2025/00379 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 306/шш2025/00379
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 306/ШШ2025/00379 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ....
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, ..
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 469,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,896 төгрөг нийт 1,090,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1. 1. Хариуцагч нь .. нь ..Б ХХК-тай 2019 оны 09 сарын 23-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140000448540 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99062254 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. .. нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.28-ны өдөр 530,000 төгрөгийг 3.0% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
М....Б ХХК-ийн зүгээс...аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.19-ний өдрийн байдлаар ..рын үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, 2023.02.28-ны өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэл 902 хоногийн хүү 469,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,896 төгрөг, нийт 1,090,773 төгрөг байна. .. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,090,773 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Хариуцагч .. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1 Миний бие ..ХХК-иас зээл авсан нь үнэн. 1,090,773 төгрөгийн үлдэгдлийг ямар нэгэн маргаангүй төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч нь .. нь М...ББСБ ХХК-тай 2019 оны 09 сарын 23-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140000448540 дугаартай гэрээ байгуулсан. 2025.08.19-ний өдрийн байдлаар ..ын үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, 2023.02.28-ны өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэл 902 хоногийн хүү 469,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,896 төгрөг, нийт 1,090,773 төгрөг байна. .. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,090,773 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3. Хариуцагч.. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,129 төгрөгийн тавин хувь болох 16,064.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 16,064.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,064.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 469,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,896 төгрөг нийт 1,090,773 төгрөгийг хариуцагч .. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,129 төгрөгийн тавин хувь болох 16,064.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч..аас улсын тэмдэгтийн хураамжид 16,064.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА