Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 306/шш2025/00383

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 306/ШШ2025/00383

Говьсүмбэр аймаг

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанк ХК-ийн төв байранд байрлах, ...

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, РР байрны ...тоотод оршин суух, Н..

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,572,561.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Харилцагч ...нь УБТЗ-н Замын 3-р ангид замчнаар ажиллаж байсан. 2025 оны 07 сараас ажлаасаа гарч хэсэг хугацаанд ажилгүй байсан. 2024 оны 11 сараас эхлэн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлалтай УБТЗ-ын Чулуунзаводын үйлдвэрт ажилд орж хэсэг хугацаанд зээлээ хэвийн төлж байсан. 2025 оны 05 сараас мөн ажлаасаа гарсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Хамтран зээлдэгчээр түүний ээж П.Наранжаргал нь орсон ба тэтгэвэрт гарсан. Хөдөө уурхайд ажилладаг гэх боловч хаана ямар ажил ажилладаг нь тодорхойгүй байна. Зээлдэгчтэй утсаар холбогдож, удаа дараа очиж уулзаж, шаардах хуудас хүргүүлж байсан. Сүүлийн үед амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, утсаа огт авахгүй байгаа. Зээлийн гэрээний үүрэгт 8,572,561.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би ..иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,572,561.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Н...т нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1120092104 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээл 7,863,600.17 төгрөг, зээлийн хүү 684,565.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,895.64 төгрөг, нийт 8,572,561.30 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,111 төгрөгийн тавин хувь болох 76,055.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 76,055.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,055.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 989,668.03 төгрөг, зээлийн хүү 109,102.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,233.02 төгрөг, нийт 1,103,003.56 төгрөгийг хариуцагч .. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,111 төгрөгийн тавин хувь болох 76,055.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 76,055.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ..таас улсын тэмдэгтийн хураамжид 76,055.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА