Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 306/шш2025/00385

 

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00385

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Цогзолмаа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-112/3, .... байрлах, ... ХХК /РД:2020505, УБД:9.., утас.../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ..дэлгүүрийн байранд байрлах,... ХХК /РД:.., утас 9..

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,841,886 төгрөг, алданги 5,420,943 төгрөг, нийт 16,262,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. .. ХХК нь манай компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авч, өөрийн ажиллуулдаг дэлгүүртээ худалдан борлуулдаг байсан. Тус компани 2023.12.02-ны өдрөөс 2023.12.19-ний өдрийг хүртэлх хугацаанд 56 нэр төрлийн 10,841,886 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг манай компаниас худалдан авсан. Ийнхүү худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,841,886 төгрөгийг төлөөгүй болно.

Уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлж барагдуулна гэдэг боловч төлөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. ... ХХК-тай байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 4.1-т зааснаар тооцоо нийлсэнээс хойших буюу 2023.12.19-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 587 хоногийн хугацаанд бодогдсон алдангийг тооцвол 10,841,886*0,5 хувь 587=31,820,936 төгрөг болно. Гэвч энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар буюу 2023.12.19-ний өдрөөс хойш 100 хоногийн алданги 5,420,943 төгрөгөөр тооцлоо. .. ХХК-иас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,841,886 төгрөг, алданги 5,420,943 төгрөг нийт 16,262,829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1... ХХК нь .. ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,841,886 төгрөг, алданги 5,420,943 төгрөг нийт 16,262,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 16,262,829 төгрөгнөөс 11,741,886 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,520,943 төгрөгөөс татгалзаж байгаа бөгөөд энэхүү үнийн дүн дээр хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нар харилцан тохиролцож,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нь нэхэмжлэлийн шаардлага болох Бараа бүртээгдэхүүний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 16,262,829 төгрөгнөөс 4,520,943 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 11,741,886 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,841,886 төгрөг, алданги 5,420,943 төгрөг нийт 16,262,829 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,520,943 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 11,741,886 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...с нь нэхэмжлэлийн шаардлага болох Бараа бүртээгдэхүүний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 16,262,829 төгрөгнөөс 4,520,943 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 11,741,886 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,264 төгрөгийн тавин хувь болох 119,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 119,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн зохигчийн эвлэрлсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 202,820 төгрөгийн тавин хувь болох 101,410 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох Бараа бүртээгдэхүүний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 16,262,829 төгрөгнөөс 4,520,943 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 11,741,886 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..р нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,264 төгрөгийн тавин хувь болох 119,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 119,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн зохигчийн эвлэрлсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 202,820 төгрөгийн тавин хувь болох 101,410 төгрөгийг хариуцагч .... ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА