| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/09185/И |
| Дугаар | 191/ШШ2025/08828 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/08828
2025 10 03 191/ШШ2025/08828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Гарден ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, хороолол, ын гудамж, , байр, баруун талаараа ордог 1-р орц, 13 давхар, ХХК-д /РД: / холбогдох
******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Гарден ******* хотхон, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, 41,623,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Эрдэнэдаваа миний бие 2020 оны 10 сарын 05-ны өдөр ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу ХХК-тай 2020 оны 10 сарын 05-ны өдөр тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан.
Тус орон сууц захиалгын гэрээгээр ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй Гарден ******* хотхоны 420 айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 5 дугаар давхарт 68,39 м.кв талбайтай ******* тоот орон сууцыг захиалан бариулахаар болж эрх шилжүүлэх гэрээний дагуу үнийг бүрэн төлж 2023 оны 05 сарын 14-ний өдөр тухайн байрандаа өөрөө засвараа хийж орсон.
Гэтэл ХХК-ийн зүгээс одоог болтол орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй.
Гүйцэтгэгч ХХК нь тус гэрээнд зааснаар 2021 оны 03 сарын 30-ны өдөр эрхийн болон биет байдлын доголдолгүй байрыг ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2023 оны 05 сард гүйцэтгэл дутуу, дотоод засал хийгдээгүй байрыг хүлээлгэн өгсөн.
Гүйцэтгэгч компанийн зүгээс манай байрыг улсын комисс хүлээгээд авчихсан, та нар өөрсдөө засвараа хийгээд ор, бидний зүгээс засвар хийх боломжгүй гэсэн.
Миний бие эхнэр, хүүхдүүдийн хамт түрээсийн байранд амьдардаг байсан учир давхар түрээсийн мөнгө төлөхөөс зайлсхийж, мөн хүүхдүүд зутралтын байдалтай, хүйтэн сэрүүн орохоос өмнө байрандаа орохгүй бол дахин хугацаа алдах байсан учир аль болох байрандаа түргэн орохыг бодож, гүйцэтгэгч компанийг хараад нэмэргүй гэдгийг ойлгоод өөрсдийн хөрөнгөөр засвар хийсэн.
Тухайн үед ХХК-ийн удирдлагууд та нар өөрсдөө засвар хийгээд орчих, бид засварын мөнгийг нь төлж барагдуулна гэсэн.
Тухайн засварын ажлын хөлсийг хөрөнгийн ний ХХК-иар 2025 оны 07 сарын 29-ний өдөр хийлгэсэн бөгөөд уг орон сууцны дотоод засал, барилгын материалын үнэ 18,414,000 төгрөг болохыг тогтоосон. Хөрөнгийн ний ажлын хөлсөнд 1,200,000 төгрөгийг тус ХХК-д төлсөн.
Мөн дээрх дотоод заслын засварын ажлыг н. гэж хүнээр хийж гүйцэтгүүлсэн ба түүнтэй 2023 оны 02 сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 3 удаагийн үйлдлээр нийт 7,100,000 төгрөгийг шилжүүлсэн.
Бид орон сууцаа ашиглалтанд орохыг хүлээн түрээсийн байранд амьдардаг бөгөөд хэрэв хугацаандаа орон сууцыг минь ашиглалтанд оруулсан бол түрээсийн мөнгө төлөх шаардлагагүй байсан.
Түрээсийн төлбөрт 2021 оны 04 сараас 2023 оны 05 сарыг хүртэл нийт 26 сард 1 сарын 300,000 төгрөгөөр түрээслэн 7,800,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн.
Мөн гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаанаас даруй 2 жил, 1 сарын дараа буюу 2023 оны 05 сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн.
Орон сууц захиалгын гэрээний 3.1.2-т зааснаар гүйцэтгэгч нь хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,01 хувийн алданги төлөхөөр тусгасан. Гүйцэтгэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 770 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба тус хугацааг байрны үнэд төлсөн 92,326,500 төгрөгийн 0,01 хувь болох 9,232,6 төгрөгөөр тооцвол нийт 7,109,102 төгрөгийн алдангийг 2020 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээний тоот орон сууц захиалгын гэрээний дагуу ХХК-иас нэхэмжлэхээр байна.
Иймд Т.Эрдэнэдаваа намайг ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Гарден-******* хотхон, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч Ай ,ди си проперти ХХК-д даалгаж, орон сууцны дотоод засал, бараа материалын үнэ 18,414,000 төгрөг, ний хөлс 1,200,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд төлсөн 7,100,000 төгрөг, түрээсийн зардал 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөг, нийт 41,623,102 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани болон ХХК-ийн хооронд 2020 оны 05 сарын 08-ны өдөр лифт худалдах, худалдан авах, угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдан үнийн дүнд нь орон сууц авсан.
Ингээд манай компанитай 2020 оны 10 сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан ******* дүүрэг, ******* хороо, Гарден-******* хотхоны 420 айлын орон сууцны 1-р блокын 5 давхрын 68,39 м.кв талбай бүхий ******* тоот орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд орон сууцыг 2021 оны 03 сарын 30-ны дотор ашиглалтанд оруулахаар тохиролцсон.
Орон сууцны барилгыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн нь манай компаниас үл хамаарах шалтгаанаар үүссэн. Учир нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 02 сараас 2021 оны 04 сар хүртэл хугацаанд манай улс хорио цээрийн дэглэмд шилжиж, олон удаагийн хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Үүний улмаас барилгын салбарт ихээхэн хэмжээний хохирол учирч, барилгын ажил зогсонги байдалд орж, бараа материалын үнэ огцом өссөн. Манай компани захиалагч нартай байгуулсан анхны үнээр орон сууцны барилгыг хүлээлгэж өгөх гэж бүхий л боломжоороо ажилласан.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Т.Эрдэнэдавааг ******* дүүрэг, ******* хороо, Гарден-******* хотхоны ******* байрны ******* тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Харин тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрх бүхий этгээд манай компани биш, манай компанид орон сууцны өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваад орон сууцны дотоод засал хийгдээгүй байгааг хэлэхэд өөрөө засварлан орно гэсэн тул бид орон сууцыг хүлээлгэн өгсөн тул дотоод засал, барилгын материалын үнэ 18,414,000 төгрөг, ний ажлын хөлс 1,200,000 төгрөг, засварын ажлын хөлс 7,100,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй нь манай компаниас үл хамаарах шалтгаан болох ковид-19 цар тахлаас үүдэлтэй тул түрээсийн зардал 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Т.Эрдэнэдаваагийн иргэний үнэмлэхний лавлагаа,
2020 оны 10 сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, ХХК-ийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 02/794 тоот хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ,
Гарден-******* хотхоны 68,39 м.кв талбай бүхий ******* тоот орон сууцны үнэ 92,396,500 төгрөгийг Т.Эрдэнэдаваа нь ХХК-д 2020 оны 10 сарын 05-ны өдөр төлсөн баримт,
ХХК-ийн ******* дүүрэг дэхь бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүргүүлсэн АБ-24/100 тоот албан бичиг,
2023 оны 01 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, барилгын материал худалдан авсан зарлагын баримтууд,
2017 оны 11 сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ, Н.Мэндсайханы 2019 оны 11 сарын 25-ны өдрийг хүсэлт,
Т.Эрдэнэдаваа нь 2021 оны 01 сарын 25-ны өдөр н.Энхжаргалд түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөг, 2021 оны 07 сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, 2021 оны 10 сарын 28-ны өдөр 900,000 төгрөг, 20******* оны 01 сарын 27-ны өдөр 1,800,000 төгрөг төлсөн баримтууд,
Д.Мягмарсүрэнгийн Хаан банк дахь 5075005325 тоот дансны хуулга, Т.Эрдэнэдаваа Н.Мэндсайханд 2023 оны 01 сарын 19-ний өдөр түрээс 1,350,000 төгрөг,
Хөрөнгийн ний ХХК-ийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн хөрөнгийн ний тайлан, 2025 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан хөрөнгийн ний гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Д.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбарууд,
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/,
Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 02/365 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хавсралт,
Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 02/349 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээний хавсралт,
Захиалагчид хүлээлгэн өгсөн бараа материалын жагсаалт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Гарден ******* хотхон, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, 41,623,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
/Орон сууцны дотоод засал, бараа материалын үнэ 18,414,000 төгрөг,
Үнэлгээний ажлын хөлс 1,200,000 төгрөг,
Орон сууцны дотоод заслын ажлыг гүйцэтгүүлсэн засварын ажлын хөлс 7,100,000 төгрөг,
Түрээсийн зардал 7,800,000 төгрөг, /2021.04 сараас 2023 оны 05 сар хүртэл 26 сарын/,
Алданги 7,109,102 төгрөг, /2021.03.30-2023.05.14-ний өдөр хүртэл/
Эрх шилжүүлэгч ХХК эрх шилжүүлэн авагч Т.Эрдэнэдаваа нарын хооронд 2020 оны 10 сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр:
ХХК лифт салбар, ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 30-ны өдрийн ST/2018 тоот орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан ******* дүүрэг, ******* хороонд байрлах, Гарден-******* хотхоны 1-р блок, 5 давхрын 68,39 м.кв, 3 өрөө, ******* тоот орон сууцны шаардах эрхийг эрх шилжүүлэн авагч талд шилжүүлэн,
дээрх гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэгч компани нь орон сууцыг хүлээлгэн өгөх, эрх хүлээн авагч тал орон сууцны төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна.
Уг гэрээний 2.1-т зааснаар орон сууцны 1 м.кв нь 1,350,000 төгрөг ба нийт 92,326,500 төгрөгийн үнэтэй бөгөөд орон сууцны төлбөр 92,326,500 төгрөгийг эрх шилжүүлэн авагч Т.Эрдэнэдаваа нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр эрх шилжүүлэгч ХХК-д төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 12-14 дүгээр тал/
Ийнхүү ХХК нь шаардах эрхээ шилжүүлснээр гүйцэтгэгч ХХК-тай захиалагч Т.Эрдэнэдаваа нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан гүйцэтгэгч нь ******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гарден-******* хотхоны 420 айлын орон сууцны 1-р блокын барилгын 5-р давхрын 68,39 м.кв талбайтай, ******* тоот орон сууцыг 2021 оны 03 сарын 30-ны өдөр барилгыг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссыг ажиллуулан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
/ХХ-ийн 5-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
ХХК болон ХХК нарын хооронд 2020 оны 05 сарын 08-ны өдөр лифт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан уг гэрээний үнийн дүнд ХХК орон сууц хүлээн авч тухайн орон сууцны шаардах эрхийг Т.Эрдэнэдаваад гэрээний дагуу шилжүүлэн өгсөн талаар хариуцагч ХХК маргаагүй.
Гүйцэтгэгч ХХК болон захиалагч Т.Эрдэнэдаваа нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 3.1.2-т Гүйцэтгэгч энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2021 оны 03 сарын 30-ны дотор барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссийг ажиллуулна. Хугацаа хэтэрсэн тохиолдол хоногийн 0,01 хувийн алданги хүлээнэ гэж заажээ.
Захиалагч буюу нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа нь гүйцэтгэгч ХХК-ийг дээрх үүргээ биелүүлээгүй гэж 2021 оны 04 сараас 2023 оны 05 сар хүртэл 26 сарын хугацаанд бусдын орон сууцыг сарын 300,000 төгрөгөөр түрээслэн, нийт түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөг, 2021 оны 03 сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны алданги 1 хоногийн 9,232.6 төгрөг, нийт 7,109,102 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,
2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,
2020 оны 12 сарын 21-ний өдрийн *******6 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,
2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,
2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгажээ.
Гүйцэтгэгч ХХК болон захиалагч Т.Эрдэнэдаваа нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, дайны болон онц байдал гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан байна.
Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ХХК-д 2021 оны 07 сарын 27-ны өдөр олгосон 02/365 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээнд:
ХХК нь ******* дүүргийн ******* хороолол, ******* хороо, 44-р сургуулийн баруун урд байрлалтай, 4 блок, 420 айлын Гарден-******* хотхоны төслийг хэрэгжүүлж байгаа нь тогтоогдсон ба уг төслийн дагуу баригдаж буй орон сууцуудын захиалагчидтай гэрээ байгуулан ажиллан гэрээгээр тохиролцсон үүргийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон нь дэлхий нийтэд тархаад буй ковид-19 цар тахал, түүнээс шалтгаалсан хил, гаалийн хорио цээр, хилийн гаднах ачаа тээврийн бөөгнөрөл, материалын түүхий эдийн хомсдол зэргээс шалтгаалан барилгын материалын үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 35 хувиар өссөн болох нь нотлогдож байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай ашиггүй байх нөхцөл байдлаас болж үүргээ биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал мөн болохыг нотолж гэрчилгээг олгосон гэжээ.
Уг хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хавсралтын 43-т **************, 2020.10.05-ны гэрээ, дугаар Г1-Д5-3-38 гэжээ.
Мөн танхимаас ХХК-д 2021 оны 07 сарын 27-ны өдөр олгосон 02/349 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд:
... ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь дэлхий нийтэд тархаад буй ковид-19 цар тахал буюу коронавирусын цах тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, түүний халдварыг хумих зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй хорио цээрийн арга хэмжээ болон олон улсын ачаа тээвэрлэлт жирийн үеийнхээс хэт удааширсан, хилийн гадна чингэлгийн бөөгнөрөл үүссэнээс зарим барилгын материалыг гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээн авах боломжгүй байсан зэргээс шалтгаалсан болох нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох, тэдгээрийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Засгийн газрын ... тогтоолууд, Нийслэлийн засаг даргын ... захирамжууд, БНХАУ-аас барилгын материалын худалдан авалт хийсэн талаар холбогдох санхүүгийн болоод гаалийн баримтууд болон бусад нийтэд илэрхий баримтаар нотлогдож байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээг олгосон гэжээ.
Уг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хавсралтын 43-т **************, 2020.10.05-ны гэрээ, дугаар Г1-Д5-3-38 гэжээ.
/ХХ-ийн 137-142 дугаар тал/
Хариуцагч буюу гүйцэтгэгч ХХК нь талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон нь дээр дурдсан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул талуудын харилцан тохиролцон байгуулсан гэрээний дагуу хариуцагч тал хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон гэж үзлээ.
Иймд 2021 оны 04 сараас 2023 оны 05 сар хүртэл 26 сарын хугацааны түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа нь дотоод засал хийгдээгүй орон сууцыг хүлээн авсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба хариуцагч ХХК энэ талаар маргаагүй.
Хөрөнгийн ний ХХК-ийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн тайланд: 2023 оны мөн үеийн буюу 05 сарын байдлаар:
-Шал тэгшилгээ, м.кв, тоо хэмжээ 68,39 м.кв, нэгж үнэ 20,000 төгрөг, нийт 1,265,515 төгрөг,
-Ханын өрлөг ажлын хөлс, м.кв, 41.40 м.кв, нэгж үнэ 35,000 төгрөг, нийт 927,360 төгрөг,
-Ханын шавар ажлын хөлс, м.кв, 82,80 м.кв, нэгж үнэ 25,000 төгрөг, нийт 1,324,800 төгрөг,
-Ханын өрлөг, шаврын материалын зардал, м.кв, 41.40 м.кв, нэгж үнэ 36,135 төгрөг, нийт 1,384,128 төгрөг,
-Дотор хаалга суулгах ажлын хөлс, ширхэг, тоо хэмжээ 4, нэгж үнэ 100,000 төгрөг, нийт 256,000 төгрөг,
-Паркет шал, гарниз суулгах ажлын хөлс, м.кв, тоо хэмжээ 68,39 м.кв, нэгж үнэ 9,000 төгрөг, нийт 393,926 төгрөг,
-Хар замаск ажлын хөлс, м.кв, 205.2 м.кв, нэгж үнэ 12,000 төгрөг, нийт 1,575,706 төгрөг,
-Цагаан замаск ажлын хөлс, м.кв, 205.2 м.кв, нэгж үнэ 12,000 төгрөг, нийт 1,575,706 төгрөг,
-Обой, м.кв, 205.2 м.кв, нэгж үнэ 6,000 төгрөг, нийт 1,138,963 төгрөг,
-Обой наах ажлын хөлс, м.кв, 205.2 м.кв, нэгж үнэ 6,500 төгрөг, нийт 853,507 төгрөг,
-Цахилгаан монтаж материалын зардал, м.кв, 68,39 м.кв, нэгж үнэ 13,*******0 төгрөг, нийт 832,697 төгрөг,
-Цахилгаан монтажны ажлын хөлс, м.кв, 68,39 м.кв, нэгж үнэ 19,009 төгрөг, нийт 832,000 төгрөг,
-Ариун цэврийн өрөөний плитаны ажлын хөлс, м.кв, 8,06 м.кв, нэгж үнэ 30,000 төгрөг, нийт 154,752 төгрөг,
-Угаалтуур, ширхэг 1, нэгж үнэ 85,000 төгрөг, нийт 78,644 төгрөг,
-Суултуур, ширхэг 2, нэгж үнэ 317,500 төгрөг, нийт 587,514 төгрөг,
-Босоо душ, 1 ширхэг, нэгж үнэ 600,000 төгрөг, нийт 555,131 төгрөг,
-Банны холигч, 2 ширхэг, нэгж үнэ 65,000 төгрөг, нийт 120,278 төгрөг,
-Угаалтуурын холигч, 2 ширхэг, нэгж үнэ 55,000 төгрөг, нийт 101,774 төгрөг,
-Ариун цэврийн өрөөний тоноглол суулгах ажлын хөлс, өрөө, тоо хэмжээ 2, нэгж үнэ 150,000 төгрөг, нийт 192,000 төгрөг,
-Дүүжин таазны заслын материал, м.кв, 68,39 м.кв, нэгж үнэ 32,800 төгрөг, нийт 2,075,444 төгрөг,
-Дүүжин таазны заслын ажлын хөлс, м.кв, 68,39 м.кв, нэгж үнэ 50,000 төгрөг, нийт 2,188,480 төгрөг,
Бүгд 18,414,325 төгрөг гэжээ.
Хариуцагч ХХК нь дээрх г эсэргүүцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Гагцхүү тухайн байранд дүүжин тааз хийлгэх шаардлагагүй, энэ нь гоёлын тааз хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд дүүжин тааз (өөрийн уналт гэж нэрлэдэг) нь бүтцийн таазны доор эсвэл зарим тохиолдолд дотор нь өлгөгдсөн хоёрдогч тааз бөгөөд шууд утгаараа гоёлын тааз гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа нь 2025 оны 07 сарын 30-ны өдөр тус ний компанитай хөрөнгийн ний гэрээ байгуулан ний ажлын хөлс 1,200,000 төгрөгийг өгөхөөр тохирч г хийлгэжээ.
/ХХ-ийн 93-133 дугаар тал/
Нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваа дээрхи ажлуудыг иргэн н.тэй 2023 оны 01 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын хөлс 7,100,000 төгрөг төлсөн гэх боловч ажлын хөлс 7,100,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдоогүй.
/ХХ-ийн *******-18 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19*******5 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Гарден-******* хотхон, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан эсэх, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн тоот лавлагаанд:
... ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, , Улаанхуарангийн гудамж, ******* /1-р блок/ тоот орон сууцны ******* тоот өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэлгүй.
Тухайн орон сууц бүхэлдээ банктай байгуулсан 2020 оны 09 сарын 29-ний өдрийн тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэсэн бөгөөд энэ нь Т.Эрдэнэдавааг түүний үнийг нь төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй.
/ХХ-ийн 84-87 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
*******7 дугаар зүйлийн *******7.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно,
100 дугаар зүйлийн 100.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж тус тус заасан байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, *******7 дугаар зүйлийн *******7.3, 100 дугаар зүйлийн 100.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төмөрбаатарын*******г ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Улаанхуарангийн гудамж, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг Т.Эрдэнэдаваад гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас 18,414,000 төгрөг, 1,200,000 төгрөг, нийт 19,614,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас *******,009,102 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ХХК нь захиалагч иргэнд бараа материал хүлээлгэн өгсөн баримтыг энэ өдрийн шүүх хуралдаанд баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 28677 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба 2024 оны 11 сарын 29-ний өдөр хариуцагч ХХК-д зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд хариуцагч тал дээр дурдсан баримтыг 2025 оны 10 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, *******7 дугаар зүйлийн *******7.3, 100 дугаар зүйлийн 100.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төмөрбаатарын*******г ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Улаанхуарангийн гудамж, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг Т.Эрдэнэдаваад гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас 19,614,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас *******,009,102 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,143,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 875,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэдаваад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН