2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/06870

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 14 191/ШШ2025/06870

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ний нөхөн төлбөрт 113,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар,

Гэрч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* миний бие "*******" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатайгаар ТХ23/12 тоот дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж ДГН улсын дугаартай "LEXUS 450D- 200 маркийн" арлын дугаар бүхий 2015 онд үйлдвэрлэгдсэн авто Машиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. 

Т.******* миний эзэмшлийн "" маркийн "JTJCV00W704001171" арлын дугаартай ДГН улсын дугаартай автомашиныг нь жолоодож явахдаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Тэрэлжийн гүүрний зүүн хэсгээр гол гатлах үед тээврийн хэрэгсэл усанд сууж хохирол учирсан. Улмаар уг даатгалын тохиолдол бий болсон талаар "Хаан Даатгал" ХХК-ийн шуурхай дуудлагын төвийн , , утасны дугааруудад залгаж мэдэгдсэн юм. 

Автомашинд учирсан эвдрэлээс үүдэн автомашин өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу машинд ачуулж авч ирсэн. Энэ тухай "Хаан Даатгал ХХК-д мэдэгдэж улмаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тодорхойлуулахаар даатгалын хохирол үнэлэгч "" ХХК-аар 6.510.000 төгрөг төлж үнэлүүлэн хохирлын хэмжээг 106.950.000 төгрөг гэж тогтоолгож, нөхөн төлбөрийн баримтыг даатгалын гэрээнд заасан хугацаандаа бүрдүүлэн "*******" ХХК-д нөхөн төлбөр олгох талаар хүсэлтийг гаргасан. 

Гэвч "*******" ХХК нь миний хүсэлтийг хүлээж аваад ...даатгуулагч түүний зөвшөөрөл бүхий этгээдийг осол болсон даруйд даатгагч, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч ослын шалтгааныг тогтоолгоогүй, мөн тээврийн хэрэгслийг ослын uазраас ачуулж Улаанбаатар хотод авч ирсэн үедээ даатгагчид мэдэгдэж бүртгүүлсэн зэргээс үүдэн даатгалын зүйлд хохирол учирсан анхдагч шалтгаан нөхцөл тогтоогдохгүй, ослын улмаас мөр арилсан хэмээн авто тээврийн хэрэгслийн даатгалын ТХ23/12 тоот гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөлийн 6.8, 6.9, 7.2.2, 7.2.3, мөн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөлийн 6.2-т заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэх хариуг өгч даатгуулагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг гаргасан. 

"*******" ХХК-ийн албан бичгийн хүлээн авч Санхүүгийн зохицуулах хороонд асуудлаар өргөдөл гарган хандсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь өргөдлийг хүлээн аваад талуудаас тайлбаруудыг авч 2024 оны 12 сарын 24-ны өдрийн 1/4226 дугаартай "Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээрээ уг асуудлыг шийдвэрлэсэн байдаг. 

Уг албан бичигт "...тохиолдлыг талуудаас ирүүлсэн баримт, материалын хүрээнд хянахад, даатгуулагч даатгалын тохиолдол болсон талаар 2024 оны 06 сарын 08-ны өдөр өөрийн нэр дээрх үүрэн холбооны утасны дугаараас даатгагчийн шуурхай албаны 75700808, 70000808, 75757508 дугаарт залгаж мэдэгдсэн, мөн даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг даатгалын хохирол үнэлэгч "" ХХК- аар үнэлүүлэн хохирлын хэмжээг тогтоолгож, нөхөн төлбөрийн баримтыг даатгалын гэрээнд заасан хугацаанд бүрдүүлэн өгсөн байх тул даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгож, энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 07- ны өдрийн дотор тус Хороонд эргэж хариу мэдэгдэнэ үү..." гэсэн байдаг. 

"*******" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр өгсөн үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд энэ тухай тус тодруулахад манай зүгээс танай хохирлыг төлөхгүй тиймээс та нар шүүхэд ханд гэж хэлсэн. 

Т.******* миний зүгээс дээрх шийдвэрийг илт үндэслэлгүй гэж үзэн өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа ба "*******" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ТХ23/12 тоот дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан ба миний зүгээс уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн байгаа юм. 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн гохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ Биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч болох "*******" ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ үл биелүүлж болон Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4 дэх хэсэгт "Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасныг, мөн Даатгалын тухай хуулийн дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт "даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөөр байна. 

Иймд Т.******* миний бие "******* ХХК-тай ТХ23/12 тоот дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2024 оны 12 сарын 24-ны өдрийн 1/4225 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийг олго гэсэн шийдвэрийг үндэслэн "Даатгалын хохиролд" 106.950.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 6.510.000 төгрөг нийт 113.460.000 төгрөгийг хариуцагч "******* ХХК-аас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******гийн нэхэмжлэлтэй "******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

хүчингүй болсон тухайд *******" ХХК болон даатгуулагч Т.******* нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ТХ23/12 тоот Тээврийн хэрэгслийн "-г нэг жилийн хугацаатай байгуулсан. 

Нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр даатгалын хураамжид төлсөн 1,600,000 төгрөгөө буцаан авч, даатгалын гэрээг цуцалсан атлаа нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайлбал даатгалын гэрээн дэх даатгуулагчийн үндсэн үүрэг нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасанчлан даатгалын хураамж төлөх байдаг ба тус хураамжийг төлснөөр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болдог. 

Нэхэмжлэгч Т.******* нь 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр даатгалын гэрээнээс татгалзаж, тус өдөр даатгалын хураамж болох 1,600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд буцаан авсан. 

ний дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тухайд ний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөлийн 6.8 "Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол гэх нөхцөл бүрдсэн болон ний нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөлийн 6.2 "Даатгагч болон замын цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн, ослын ул мөрийг балласан бол" гэх нөхцөл бүрдсэн тухайд нэхэмжлэгчийн түүний зөвшөөрөл бүхий этгээд нь 2024 оны 06 сарын 05-ны өдөр улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн Тэрэлжийн гүүрний зүүн талд голоор гарах үедээ нүх дайрч, усанд суусан гэж мэдүүлсэн бөгөөд осол болсон даруйд аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгагч эсхүл цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, газар дээрх үзлэг шалгалтыг огт хийлгээгүй, тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээдийг тогтоолгоогүй, жолооч нь согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхээ шалгуулаагүй байдаг. 

Ингээд осол болсноос хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдсэн бөгөөд даатгагчид мэдэгдэх үед ослын ул мөр нэгэнт арилсан, даатгагчийн зүгээс үзлэг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу тээврийн хэрэгслийг ослын газраас ачуулж Улаанбаатар хотод авчирсан үедээ мэдэгдэж байгаа болох нь даатгуулагчийн дуудлага мэдүүлэг болон дуудлагын нэгдсэн бүртгэл, бусад баримтаар тогтоогдсон. Мөн осол болох үед гэрээний Тусгай нөхцөлийн 5.5-д заасан арга хэмжээ буюу Даатгалын тохиолдлын нөхцөл байдлыг харуулсан фото зураг, видео бичлэг хийх зэрэг байдлаар ослын байдлыг баталгаажуулаагүй байна. 

Гэрээний дээрх хэсгийн үндэслэл нь ослын нөхцөл байдлыг бодитоор эргэлзээгүйгээр тогтоох боломжоор даатгагч болон эрх бүхий этгээдийг хангах, мөн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх, жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоо барьсан эсэх, осол нь аливаа гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг тогтооход чухал ач холбогдолтой буюу нийгмийн буюу бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг аюул учруулахаас хамгаалахад чиглэсэн жолооч, даатгуулагчийг хариуцлагажуулахад оршдог. 

ний нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөлийн 6.11 Зөвшөөрөгдсөн гарамгүй газраар гол, нуур гаталсан, гатлах оролдлого хийсэн, тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол гэх нөхцөл бүрдсэн тухайд нэхэмжлэгчийн мэдүүлснээр болон нэхэмжлэлд дурдсанаар "Тэрэлжийн гүүрний зүүн талд голоор гарах үедээ нүх дайрч, усанд суусан гэснээс үзвэл зөвшөөрөгдсөн гарамгүй, зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар гол гатлах үедээ осолдсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д заасан нөхцөл бүрдсэн тухайд нэхэмжлэгч Т.*******н мэдээлснээр тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүнтэй шууд холбогдож, осол болох үеийн нөхцөл байдлын талаар гар өргөдөл авахыг хүссэн боловч Т.******* нь "Манай 10 жилийн ангийн уулзалт болж байсан, ангийн залуу машин барьж явсан, манай нөхөр хардаж уурласан тул тэр утсаа салгаад алга болсон гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан тухай бодит үнэнийг даатгагчаас нуусан. Ингээд даатгуулагч Т.******* нь өөрийн нөхөр гэх хүнээр тээврийн хэрэгслийг жолоодож явсан мэтээр гар өргөдөл бичүүлж, жолооны үнэмлэхийг хавсаргаж ирүүлсэн. Эндээс даатгуулагч Т.******* нь даатгагчид анх даатгалын тохиолдлыг мэдэгдэх, нөхөн төлбөрийн хүсэлт ирүүлэх үеэс эхлэн худал мэдүүлж, хуурамч материал бүрдүүлэн ирүүлсэн. 

Мөн манай нөхөн төлбөрийн ахлах шинжээч /ажлаас гарсан/ нь Даатгуулагчийн хамтаар 2024 оны 06 сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл усанд суусан гэх газартай танилцахаар явсан боловч даатгуулагч нь замдаа ослын газрыг Хонхор буюу Налайхын наана эсхүл Тэрэлжийн УБ2 түүнчлэн Тэрэлжийн гүүр гэж 3 удаа өөрчилсөн, өөрөөр хэлбэл осол хаана болсныг өөрөө мэдэхгүй нөхцөл байдал илэрсэн. Ослыг баталгаажуулсан зураг, бичлэг огт хийгдээгүй тул даатгагчийн зүгээс тус газруудыг тулгаж харах баримт байхгүй байсан болно. Мөн нөхөн төлбөрийн ахлах шинжээчид "Хэрэв нөхөн төлбөрийг шийдэж өгвөл үнийн дүнгийн 10%-ийг өгөхөөр амласан, хэлсэндээ хүрнэ гэж буюу нөхөн төлбөрийг шийдүүлэхийн тулд даатгагчийн ажилтантай тохиролцох гэж оролдсон хууль бус үйлдлүүд даатгуулагч Т.*******гээс гарсан. 

Дээрх үүссэн нөхцөл байдлаас үзэхэд даатгалын зүйлд хохирол учирсан байх боловч түүний анхдагч шалтгаант НӨХЦӨЛ нотлогдохгүй, даатгагчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдэгдээгүй, ослын ул мөрийг арилгасан, даатгагчид мэдэгдсэн үеэс эхлэн худал мэдүүлсэн зэрэг зөрчлүүд нь даатгалын гэрээ, хуулийн дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүдийг бүрэн хангаж байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Т.*******гээс *******ид олгосон 0330 дугаар Итгэмжлэл /хх-5/, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 9/1275 тоот албан бичиг /хх-6/, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4225 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн хуулбар /хх-7-8/, 24221046200642 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-9-10/, Энхрэй кэйр ББСБ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25/А01-167 дугаар Тодорхойлолт /хх-11/, Энхрэй кэйр ББСБ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/А01-317 дугаар Тодорхойлолт /хх-12/, Энхрэй кэйр ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-13-14/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/, Т.*******гийн Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-16/, УБД улсын дугаартай маркийн машины гэрчилгээний хуулбар /хх-17-18/, ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-20-24/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-37-38/, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 06/393 тоот Итгэмжлэл /хх-39/, хариу тайлбар /хх-46-48/, Хаан банк ХК дахь *******ын тоот дансны 2025.04.30-2025.05.13-ны өдрийн хуулга /хх-54-67/, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-68/,

 

3.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/33040 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9/3054 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг бүхий баримт /хх-99-142/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.*******гээс хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 113,460,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан ТХ23/12 тоот даатгалын гэрээний үүрэгт 106,950,000.00 төгрөг, хохирол төлбөрийн үнэлгээний зардалд 6,510,000.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

2.а Хариуцагч ******* ХХК-иас даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон дариуд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг тогтоолгоогүй, осол болсноос хойш 3 хоногийн дараа дуудлага өгч даатгагчийн зүгээс үзлэг хийх боломжийг хязгаарласан, зөвшөөрөгдсөн гарамгүй, зорчиход илт тохиромжгүй газраар гол гаталсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Т.******* нар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ДГН улсын дугаартай Lexus lx450d маркийн тээврийн хэрэгслийг байгалийн, галын зэрэг гэрээнд дурдсан даатгалын эрсдэлээс нэг жилийн хугацаанд даатгуулж, даатгалын хураамжид 1,600,000.00 төгрөг төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, ТХ23/12 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 10, 96, 97 дугаар тал/

 

УАА улсын дугаартай Lexus lx450d маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны өмч болох нь Энхрэй кэйр ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст гаргасан эзэмших эрх шилжүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогдох ба зохигчид энэ талаар маргаагүй./х.х-ийн 11, 12 дугаар тал/

 

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д гээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж, 431.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн 4.1.2-т даатгагч гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХХК-ийн №35024/30338224 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 106,950,000.00 төгрөгийн нөхөн төлбөр хүссэн тухай өргөдөлд, хариуцагч ******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/477 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэжээ./х.х-ийн 20-25, 127, 130 дугаар тал/

 

Тодруулбал, нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэгчийн материалыг хариуцагч тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.8, 6,11-т тус тус заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж, нэхэмжлэгч уг үндэслэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрний ойролцоо даатгалын зүйл ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл голд урссан тухай 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дугаараас , , дугаарт ******* ХХК-д мэдэгдсэн байна.

 

Хэрэг авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь даатгалын гэрээг цуцалж, хариуцагч ******* ХХК 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Т.*******гийн Хаан банк ХК-ийн тоот харилцах дансанд 24037419 цуцлалт ******* ******* ХХК гэх утгаар 1,600,000,00 төгрөгийн буцаалтыг хийсэн байна./х.х-ийн 68 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хороонд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар даатгалын үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг тус хорооны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3/2914 тоот албан бичгээр даатгуулагч даатгалын гэрээнд заасан ослын газрыг баримтжуулаагүй, эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, учирсан хохирлын шалтгаан нөхцөлийг тогтоолгосон эсэх нь тодорхойгүй, мөн даатгалын гэрээг цуцалж, даатгалын хураамжийг буцаан авсан үндэслэлээр өргөдлийг хангахаас татгалзсан байна./х.х-ийн 141, 142 дугаар тал/

 

Улмаар нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд дахин гаргасан гомдлыг тус хорооны тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4226 тоот албан бичгээр ослын дуудлага, хохирлын үнэлгээг гэрээнд заасан хугацаанд бүрдүүлэн өгсөн байна гэх үндэслэлээр учирсан хохирол, нөхөн төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор гүйцэтгэхийг хариуцагч ******* ХХК-нд үүрэг болгожээ./х.х-ийн 120, 121 дүгээр тал/

 

Гэвч хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4226 тоотод заасан хохирол төлбөрийг олгохоос татгалзаж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг Санхүүгийн зохицуулах хороо, нэхэмжлэгчид мэдэгдсэн хэмээн маргаж байна../х.х-ийн 122, 123 дугаар тал/

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан ТХ23/12 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 6 дугаар зүйлд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг нэрлэн заасан байх ба үүнд 6.2-т Даатгагч болон замын цагдаад ослын талаар мэдэгдэлгүйгээр буюу тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн, ослын мөрийг балласан, 6.11-д Зөвшөөрөгдсөн гарамгүй газраар гол, нуур гаталсан, гатлах оролдлого хийсэн, тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол-д тус тус нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заажээ.

 

Нэхэмжлэгч даатгалын тохиолдол болсон газрыг тэрэлжийн гүүрний баруун талд гэх боловч яг хаана гэдгийг зааж өгөөгүй, улмаар даатгагч ослын газар холбогдох шалгах ажиллагаа хийхэд зориуд саад болсон, даатгалын хураамжийг буцаан авсан нь гэрч ............. мэдүүлгээр тогтоогдон хэмээн хариуцагч тайлбарлав.

 

Хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр даатгалын гэрээг цуцалж, Т.*******гийн Хаан банк ХК-ийн тоот харилцах дансанд 1,600,000,00 төгрөгийн буцаалт шилжүүлсэн гэж маргах боловч даатгалын тохиолдол болсон цаг хугацаанд гэрээ хүчин төгөлдөр, талуудын эрх, үүрэг хэвээр үргэлжилж байсан үйл баримттай зохигчдын хэн аль маргахгүй байна.

 

Тайлбарлавал, хожим гэрээг цуцалсан, даатгалын хураамжийн буцаасан нь даатгалын тохиолдол бий болсон цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан даатгалын гэрээний эрх, үүргээс талуудыг чөлөөлөх үндэслэлгүй ба даатгагч даатгалын гэрээнд заасан зохих хураамжийг буцаан нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Мөн дээрх даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д ослын дуудлагыг даатгагч болон замын цагдаагийн байгууллагад даатгуулагч мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дугаараас , , дугаарт мэдэгдсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4226 тоот албан бичгээр тогтоох ба тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй газраар зорчсон гэх гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй, хориглосон гармаар зорчсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх энэ тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарах боломжтой гэж үзлээ.

 

Талууд тээврийн хэрэгслийн даатгалын баталгаагаар даатгалын зүйлийг 100,000,000.00 төгрөгөөр үнэлж, даатгуулагч 20 хувь, даатгагч 80 хувийн эрсдэлийг хариуцах, ослын үнэлгээний зардлыг 100,000.00 төгрөг хүртэлх байхаар харилцан тохиролцсон ба үүнээс үзвэл даатгуулагч 106,950,000 * 80%=85,560,000 төгрөг, хохирол үнэлгээний зардалд 100,000.00 төгрөг хүртэлх төгрөгийг нэхэмжлэх эрхтэй ажээ./х.х-ийн 10 дугаар тал/

 

Гэвч Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1, 439.3-д даатгуулагч даатгалын тохиолдол болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх, уг үүргээ биелүүлээгүй бол даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүйгээс бусад тохиолдолд даатгагч үүргээс чөлөөлөгдөхөөр хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болсон хугацааг хожимдуулж мэдээллэсэн, даатгагчийн хууль болон гэрээнд заасан ослын талаар шалгах эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрөөс 50 хувь буюу 85,560,000*50%=42,780,000.00 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд дүгнээд хариуцагчаас ******* ХХК-аас даатгалын гэрээний үүрэгт 42,780,000.00 төгрөг, хохирол үнэлгээний зардалд 100,000.00 төгрөг, нийт 42,880,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,580,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,250.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 372,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ХХК-аас 42,880,000.00 төгрөг гаргуулж, Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,580,000.00 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,250.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 372,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА