Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ж*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Э.А, нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч Ж.Ж******* нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар БЗД-ийн ******* дугаар хорооны Төмөр замын тоотод газар эзэмшдэг байсан.

Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд Ж г ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авах гэж байгаа гэж уулзалт хийсэн тул дэмжиж, дугаартай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд төлөвлөж буй "Шинэ амьдрал цогцолборын 3-р ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн ******* давхарт 3 өрөө 71.83 м.кв байраар эзэмшил газраа сольж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгчийн оролцоотойгоор Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, 18.2-т Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ. гэж тус тус заасны дагуу 80-аас доогүй хувийн зөвшөөрөл авч гэрээ байгуулснаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр ******* багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж г ХХК шалгарсныг батламжилсан.

Нэхэмжлэгч нэгэнт төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч төсөл эхний гудамж болох нэхэмжлэгчийн эзэмшлийн Төмөр замын 10 дугаар гудамжнаас эхэлнэ гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтад орохыг хүлээж байсан. Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулж, цар тахал болсон тул төслийн ажил удааширч байгааг ойлгож хүлээсэн.

Гэтэл 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан уг захирамж нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Ж г ХХК-иас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, Ж г ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгч өмгөөлөгч М.Х******* төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 тоот албан бичгээр гомдол гаргах хугацаа дууссан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэж хариу өгсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 19 иргэний хамт нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *******8/ШЗ2023/3867 дугаар захирамжаар тус тусдаа нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж үзэж ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *******8/ШЗ2023/4277 дугаар захирамжаар шүүхийн захирамжид заасан хугацаанд бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан.

Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч Ж г ХХК-нийн 2016 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан 1-р ээлжийн орон сууц 2024 оны 4-р улиралд, 2017 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан 2-р ээлжийн орон сууц 2025 оны 2-р улиралд тус тус ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч Ж г ХХК-д гомдол гаргаж 2023 оны 06-р сарын 06-ны өдөр 10/13т дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ байгуулж эзэмшлийн газраа ашиглалтад орох УБ хот, Баянзүрх, 37-р хороо, New life төсөл *-р ээлжийн * байр, *-р орц, * давхрын * өрөө, 70.56 м.кв орон сууцаар солихоор тохиролцсон боловч маргаан6 м.кв орон сууцаар солихоор тохиролцсон боловч маргаан бүхий захирамжийн үр дагаврын шүүхээр шийдүүлэхгүй бол гэрээний дагуу орох ёстой орон сууцанд нь оруулахгүй гэж хариу өгсөн нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдөр дугаартай илт хууль бус захиргааны акттай шууд холбоотой тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр гудамжныхаа иргэдийн хамт дараахь байгууллага, албан тушаалтанд дахин хандсан болно.

1. 2025 оны 05 дугаар сарын 05-нд төсөл хэрэгжүүлэгч Ж г ХХК төсөл хариуцсан ажилтан А******* /утас ****/-тай уулзахад одоо наад асуудал чинь манай компанид хамаагүй, дүүрэг, хорооны Засаг даргатайгаа уулз гэж хариу өгсөн. Хариуг албан бичгээр авъя гэтэл өгөөгүй.

2. 2025 оны 06 дугаар сарын 05-нд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулж гомдол гаргасан. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас Ж г ХХК-нд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн 3/913 тоот албан бичиг хүргүүлсэн. Ж г ХХК-иас Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг албан бичигт түүгээрээ хариу өгсөн байх бөгөөд уг бичигт бидэнтэй гэрээгээр тохиролцож байсан 1, 2 дугаар ээлжийн орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулсан, бидний эзэмшиж байсан газрын зураг төслийг бидэнд мэдэгдэлгүй өөрчилсөн болохыг мэдсэн.

3. Холбогдох баримт бичгийг хавсарган дахин 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 21 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдөр дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******8/ШЗ32025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй. гэж 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж г ХХК-д холбогдох хэсгийн тухайд ...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна. гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраар бус Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргад нэр бүхий 21 иргэний нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч би иргэдийн нэрсийг нэг бүрчлэн бичиж итгэмжлэлийг хавсарган гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-нд Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн гомдлыг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн захирамжийн хавсралтад /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хүсэлтэд дурдсан асуудлыг тодорхой болгож, холбогдох баримтыг хавсарган дахин хүсэлт гаргах боломжтой гэж хариу өгсөн

5. Дахин 2025 оны 09 дүгээр сарын 03-нд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3/1387 тоот албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн.

6. Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хариу гэж үзэж болох хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул гурван талт гэрээ хийх боломжгүй тул шүүгчийн *******8/ШЗ2025/5343 дугаартай захирамжаар захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй. гэсэн татгалзлыг арилгаж, 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж г ХХК-д холбогдох хэсгийн тухайд хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсний дагуу Ж г ХХК-нд холбогдох хэсгийн хасаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *******8/ШЗ2025/6282 дугаар захирамжаар ....С.А**, Н.М**, О.О**, С.Э** нарт маргаж буй газрын өвтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, мөн Ж.Э**ын тухайд хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж буй нь тус тус ойлгомжгүй. Түүнчлэн ....нэхэмжлэгч нар нь тухайн газар эзэмших эрхийн асуудлаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан эсэх тодорхойгүй... бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй гэж үзэж бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 05-нд гомдол гаргасан ба бүрдүүлбэр хангуулах хугацаанд хариу ирээгүй тул шүүгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******8/ШЗ2025/6673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн газрын эрхийн маргаан туслах зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн.

7. Уг хариуг үндэслэн дахин Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *******8/ШЗ2025/7620 захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож 2025 оны ******* дугаар сарын 02-ны өдөр *******8/ШЗ2025/8237 захирамжаар 1. ... нар тус бүр өмнө нь шүүхэд хандаж байсан. 2. нэхэмжлэгч тус бүр тусдаа нэгж талбар бүхий газар эзэмшиж байсан. 3. ...иргэн бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр, өөр гэж... 4. нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул... хэмээн нэхэмжлэлийг буцаасан болно.

8. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 0755 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг бичгээр гаргаж, түүнчлэн нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох холбогдох баримтыг хавсарган дахин хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:

1. Сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 32.1-д Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж нэхэмжлэгч тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

2. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтыг зөрчсөн.

3. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул Маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.хуульд үндэслэх;, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;, 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны Төмөр замын ** тоотод газар эзэмшдэг байсан. Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд Ж г г******* ХХК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авч байгаа гэж иргэдтэй уулзалт зохион байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 158 дугаартай хоёр талт гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Мөн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд төлөвлөгдөж байгаа Шинэ амьдрал цогцолбор хотхоны ** дугаар ээлжийн ** орон сууцын барилгын төслийн ** дугаар давхарт 3 өрөө, 71.83 м.кв байраар эзэмшил газраа сольж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбогдон барилгажуулах төслийн талбайд хувь нийлүүлэхээр тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн оролцоотойгоор Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1г дэх хэсэгт зааснаар төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авснаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдэж, үүний үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/606 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2014-2 багцын 26.03 га хэсэгчилсэн талбай, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг баталсан. Нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, газраа өгнө гэдгээ мэдэгдсэн, үүнийхээ дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж газраа чөлөөлж, газраа ашиглах боломжгүй болсон гэсэн үг. Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, дахин төлөвлөлтийн ажил явагдахыг хүлээж байсан. Сонсох ажиллагаа явагдсан, мэдэгдсэн гэж хариуцагчийн зүгээс тайлбартаа дурддаг ч яг үнэндээ мэдэгдээгүй. Мөн адил дахин төлөвлөлтөд газраа нийлүүлсэн бусад иргэдээс мэдээлэл авсан. Үүний улмаас Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, боломжгүй гэсэн хариу ирсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргасан. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж буй тухайд Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчим буюу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагааны зарчим нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан байдаг. Гэтэл тус маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдалд тохироогүй учир нэгэнт гэр хорооллын дахин төлөвлөлтөд газрыг өгсөн, үүн дээр төр үйл ажиллагаа явуулна гэж тохирсон, хоёр талт болон гурван талт гэрээгээр баталсан байгаа тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг огт харгалзахгүйгээр зөвхөн зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлийг баримталж захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Энэ заалтыг бүрэн нотолж тогтоосон тохиолдолд энэ заалтыг хэрэглэнэ. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг огт тогтоолгүйгээр зөвхөн газар дээр нь очиж үзээд ашиглаагүй байна гэж цуцалсан байгаа. Тийм учир нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учир илт хууль бус акт гэж үзсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргэж байна.

Тус маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 01-06/1932 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/16******* дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг тус тус ирүүлсэн билээ.

Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн 6-д ... төмөр замын бүх шугамын дагуу *******0 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... гэж, дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.

Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 01-06/1932 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/16******* дугаартай Хамтран ажиллах тухай албан бичгийг тус тус ирүүлсэн. Тус албан бичгийн агуулгыг тухайд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурваст газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурваст газарт газар олгосон нэгж талбарын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгоно уу гэж албан бичгүүд ирсэн байдаг. Тус албан бичиг, чиглэлүүдийн хүрээнд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь тухайн маргаан бүхий газрыг нягтлан судалж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөл нь хангагдаж байгаа гэдгийг тогтоож газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Маргаан бүхий акт нь 2022 оны акт байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцлах нь буруу гэж тайлбарладаг. Тухайн үед захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан арга хэмжээг авдаг байсан. Үүнээс захиргааны байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авсан нь харагдаж байна. Сонсох ажиллагааны хувьд Баянзүрх дүүргийн фейсбүүк хуудаст тавигдсан байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно гэсэн зохицуулалтад хамаарч байна. Тийм учир дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хуульд заасны дагуу сонсох мэдэгдэх ажиллагааг хийсэн байна. Мөн хүчин төгөлдөр хуулийн шийдвэрийн дагуу маргаан бүхий захиргааны акт гарсан учир илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хариуцаж байсан н.Отгонбаяр гэх мэргэжилтэн нь тухай бүрд иргэдийг дуудаж тайлбар авч байсан гэдэг. Сонсох ажиллагааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр холбогдох мэдээллийг албан ёсны фейсбүүк хаягаараа нийтэд зарласан байдаг. Маргаан бүхий газар дээр анхнаасаа хүмүүс амьдарч байгаагүй. Зарим иргэд нь амьдарч буй мэтээр хүний хашааны зургийг дарж материалдаа бүрдүүлж өгөөд гэрчилгээ авсан ч тохиолдол байгаа. Агаар сансрын зургаас харахад ямар ч ашиглалт хийж байгаагүй нь харагдаж байгаа. Газар зохион байгуулалтын албанаас тухайн газар дээр нь очиж судалгаа хийж хүчингүй болгох нөхцөл нь юу байдаг вэ гэхээр Нийслэлийн Засаг дарга болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн зөвлөмж бичгийн дагуу тухайн үед ажиллаж байсан албан хаагчид судалгаа хийж газрыг огт ашиглаж байгаагүй юм байна гэж үзэн цуцлах арга хэмжээг авсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Ж******* газар эзэмших эрхийг газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгчид анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Төмөр замын ** тоот хаягт байрлах 419 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үйл баримт бий болоогүй, үүсээгүй байна гэж шүүх үзлээ.

5. Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үйл баримт тогтоогдсон тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалтыг хэрэглэх учиртай.

6. Учир нь маргаан бүхий байршилд нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэгч нь Ж г г******* ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ГХДТ-Б/0158 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г байгуулж, маргаан бүхий газрын эзэмших эрхийг Ж г г******* ХХК-д шилжүүлэхээр, тус компаниас шинээр барихаар төлөвлөж буй Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Шинэ амьдрал цогцолборын ** дугаар ээлжийн ** орон сууцнаас 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.

7. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай ******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн холбогдох талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж г г******* ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.

8. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/13т дугаар Ж.Ж*******, Ж г г******* ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нарын хооронд байгуулагдсан Гурван талт гэрээгээр мөн дээрх 2 талт гэрээгээр заасан нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулсан байна.

9. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний улмаас нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл бий болсон байна.

10. Хэдийгээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/13т дугаар Гурван талт гэрээ нь цаг хугацааны хувьд маргаан бүхий 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжаас хойш боловч уг гурван талт гэрээ нь төрийн байгууллагын зүгээс маргаан бүхий байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгааг, уг төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсныг нотолж байна.

11. Гэтэл нэхэмжлэгчид 2014, 2015 онуудаас эхлэн хууль ёсны итгэл бий болсон байтал уг хууль ёсны итгэлийг зөрчин /эвдэн/ 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Ж******* газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн байна.

*******. Тодруулбал, зүй нь хариуцагч нь бодит нөхцөл байдлыг буюу яагаад, ямар шалтгааны улмаас нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг нарийвчлан судлан шалгаж үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

13. Дээрх бодит нөхцөл байдлыг нарийвчлан судлан шалгаагүй хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

14. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэгэнт Ж г г******* ХХК нь миний эзэмшлийн газар дээр дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих тул би газар дээрээ хашаа, байшин барих шаардлагагүй, харин манай газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй байсан бол би газар дээрээ хашаа, байшин барьж зориулалтын дагуу ашиглах байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

15. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Ж г г******* ХХК-тай хоёр талт гэрээ байгуулснаас шалтгаалж нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна.

16. Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь бодитой шалтгаантай болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй байна гэж шүүх үзлээ.

17. Бодит байдалд маргаан бүхий байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгааг хариуцагч мэдээгүй гэж үзэх боломжгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй байсан болох нь тодорхой байна.

18. Үүнээс үзэхэд, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан үндэслэлд шууд хамаарч байна.

19. Өөрөөр хэлбэл, дээр тайлбарласан үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүд нь маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг тодорхой нотолж байна.

20. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалтай, төмөр замын зурвас газар тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч маргаан бүхий Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамжид төмөр замын зурвас газартай давхцалтай гэсэн үндэслэлийг заагаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй юм.

21. Мөн түүнчлэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн атлаа уг захирамжийн нэг дэх заалтад зөвхөн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн ганц үндэслэлийг заасан байгаа нь уг захиргааны акт үндэслэл зөрүүтэй, тодорхойгүй, алдаатай захиргааны акт болохыг харуулж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.*******-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ж******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн Ж.Ж*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Ж******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ