| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04448/И |
| Дугаар | 191/ШШ2025/08277 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/08277
2025 10 02 191/ШШ2025/08277
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Х тоот хаяг оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: С тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 288,143,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 01 сард хариуцагч Т.******* болон Ч. нарын өмчлөлд бүртгэлтэй Х тоот хаягтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон ба тухайн үед орон сууцны үнийг төлөөгүй ч байрандаа орж, түрээсийн төлбөрийг 2021 оны 02 сараас тооцож төлсөн. Улмаар харилцан тохиролцсон ёсоор урьдчилгаа төлбөрт 2021 оны 9-11-р сард 40,000,000 төгрөг, 2022 оны 03-р сард 35,000,000 төгрөгийг төлж, ингээд 2022 оны 03-р сарын 29-ний өдөр 0324 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 75,000,000 төгрөгийг бүрэн төлснийг дурьдаад, үлдэгдэл төлбөрийг банкны зээл гаргуулах замаар төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Гэвч Ковид-19 цар тахал болсон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдож нэхэмжлэгч болон түүний эхнэрийн бизнес зогсонги байдалд орсон тул уг банкны зээл гарах боломжгүй болж үлдэгдэл төлбөрөө төлөхөд хүндрэл учирсан. Үүнээс үүдэн худалдагч талаас гэрээгээ цуцалсан тухай баримт үйлдье, үйлдэхгүй бол байраа та нарт зарахаа болилоо хэмээн шахаж шаардсаны улмаас аргагүйн эрхэнд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах тухай бичгийг 2024 оны 03-p сарын 21-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч бичиж өгсөн. Гэрээ цуцлах тухай нотариатчийн үйлдсэн баримтын 3.4 дүгээр зүйлд "худалдагч тал 15,000,000 төгрөгийг орон сууц ашигласны төлбөрт суутган авч, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Д.*******д бэлнээр хүлээлгэн өгсөн болно" хэмээн заасан байсан ба угтаа ийм урьдчилгаа төлбөрийг ямарваа нэгэн хэлбэрээр буцаан авсан зүйл огт болоогүй. Худалдагч Т.Цэдэндолгор нь "байрны төлбөрөө одоохондоо төлж чадахгүй бол гэрээгээ цуцал, урьдчилгаа төлбөрийг чинь хадгалж байна харин үлдсэн мөнгөө олох хүртлээ энэ байрандаа түрээс төлөөд амьдар" гэж нэхэмжлэгч болон түүний эхнэрт тулгасан тул нэхэмжлэгчийн зүгээж тус орон сууцанд нийт 73,143,600 төгрөгөөр засвар хийлгэсэн байраа авч үлдэхийн тулд худалдагчийн гаргасан шаардлагыг биелүүлж түүний хэлсэн түрээсийн төлбөрийг төлөх замаар амьдрахаас өөр аргагүй байдалд орсон юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хэлсэн шаардлага бүрийг нь биелүүлж, хэлсэн төлбөр бүрийг нь төлж байсан ганц шалтгаан нь тус орон сууцанд цаашид амьдарч, худалдан авах зорилго байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас эхлээд 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 139,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт, 1,000,000 төгрөгийг түрээсийн барьцаа төлбөрт хариуцагчийн нэрлэн заасан дансанд шилжүүлсээр ирсэн боловч хариуцагч нь бидний зассан орон сууцыг өөрсдөө засан сайжруулсан мэтээр хэт өндөр үнээр авахыг биднээс шаардах болсон. Хариуцагчийг хуулийн салбарт ажилладаг, нэр хүндтэй, чадвартай хуульч гэж бодож, итгэж явсан учраас нэхэмжлэгч миний бие хариуцагчтай тохиролцсон ёсоор нэгэнт амьдарна гэж бодсон учраас амьдрах хугацаандаа тухайн орон сууцанд дор дурдсан засваруудыг хийлгэсэн байдаг. Үүнд: Бүх өрөөний хуучирсан паркетан шалыг сольж шинэ орчин үеийн баркетан шалаар сольсон; Бүх өрөөний таазыг шинээр эмульс замаск хийж будсан; Бүх өрөөний урагдаж, халцарсан обойг Lily color брэндийн обойгоор сольж обойдсон; Гар тогооны өрөөнд Kitchen all брэндийн их бүрэн тавилга хийлгэсэн; Samsung брэндийн цахилгаан хэрэгсэл хийсэн. Нэхэмжлэгчийн хийсэн засвар, тавилгын зардлыг Лэндс Үнэлгээ ХХК-р 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн байдлаар үнэлүүлэхэд 25/30-АГ дугаар Хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлангаар 73,143,600 төгрөгийн зардал гарсан болохыг тогтоосон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь байрны урьдчилгаа төлбөрт 75,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт 139,000,000 төгрөг, түрээсийн барьцаа 1,000,000 төгрөг, байрны засвар гал тогооны тавилгын зардалд 73,143,600 төгрөгийн зарцуулж нийт 288,143,600 төгрөгийг зардал гаргасан байна. Түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн үндэслэл нь бид тухайн орон сууцыг анхнаасаа түрээслэх санаа зорилго байгаагүй. Гэвч орон сууцны төлбөрийг хэсэгчилсэн байдлаар төлөх нөхцөлтэй холбогдуулж биднээс давхар түрээсийн төлбөр нэмж авч, улмаар одоо бидний засан сайжруулсан орон сууцыг буцаагаад бидэнд өндөр үнээр ав, авахгүй бол өөр хүнд зарлаа хэмээн дарамталж байгаад гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн 288,143,600 төгрөгөө зарцуулан байж өнөөдрийг хүрч байгаа орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулна, одоо байрнаасаа гар, шүүхэдвэл юу ч өгөхгүй шүү гэсэн байдлаар дарамталж, хандаж байгаа тул дээрх төлбөрүүдийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаас 288,143,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нэхэмжлэлтэй Ч., Т.******* нарт холбогдох 288,143,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 218,143,600 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэх 70,000,000 төгрөгийн шаардлага дээр эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Д.******* нь Ч. болон Т.Цэдэндолгор нарт холбогдуулан 288,143,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэгч болох Д.******* нь хариуцагч Т.Цэдэндолгор болон Ч. нарын өмчлөлийн Х тоотод байрлалтай 120.72 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг (гэрчилгээний дугаар:, улсын бүртгэлийн бугаар: ) худалдан авах хүсэлтэй болохоо бидэнд илэрхийлэн тухайн орон сууцыг худалдан авахад шаардлагатай мөнгийг бэлэн болгох хүртэл хөлслөх хүсэл сонирхолоо илэрхийлсэн. Улмаар талууд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ хийж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 11 сарын хугацаатайгаар хөлслүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч Д.******* нь уг гэрээний хугацаанд тухайн байрыг дулаан зогсоолын хамт 300,400,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой байсан хэдий ч төлбөрийг хугацаа хэтрүүлэн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Ийнхүү дээрх гэрээний хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч нь тус орон сууцын төлбөрийг бүрэн төлөөгүй тул гэрээний хугацаа дууссан. Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр уг орон сууцыг тухайн үеийн зах зээлийн үнээр нь буюу 420,000,000 төгрөгөөр банкны зээлээр худалдан авахаар тохиролцож шинээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл тухайн банкны зээл нь олгогдоогүй тул уг гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусч талууд гэрээ цуцлах акт үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Хөлслүүлэгч буюу Т.Цэдэндолгор миний бие хөлслөгч талд дээрх Орон сууц хөлслөх гэрээ-ний хугацаа дууссан тул яаралтай худалдан авахыг сануулсан боловч хөлслөгч тал уг орон сууцыг худалдан авах төлбөрийн чадваргүй байгаа тул хөлслөх гэрээг сунгаж өгөхийг удаа дараа, байнга хүссэн болно. Нэхэмжлэгч талаас удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу орон сууцыг тухайн зах зээлийн үнээр худалдан авах хүртэл сарын 3,500,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг удаа, дараа хугацаа хэтрүүлэн төлдөг байсан. Нэхэмжлэгч тал нь тухайн орон сууцыг худалдан авах төлбөрийн чадваргүй болох нь 2025 оны 1-р сараас түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаагаас илт мэдэгдсэн тул уг орон сууцыг хөлслөгч талд худалдан борлуулах боломжгүй болсон. Иймд хариуцагчийн зүгээс төлсөн 139,000,000 төгрөг нь түрээсийн төлбөр байх тул буцаан төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь дээрх байрыг худалдан авах зорилготой байгаа учраас засвар хийж орох талаар хөлслүүлэгчид хүсэлт тавьсан тул дээрх Орон сууц хөлслөх гэрээ-ний 5.10-д Хөлслөгч талын санаачлагаар хийгдсэн аливаа засвар, үйлчилгээнээс шалтгаалан элдэв хохирол учирсан нөхцөлд хариуцлагыг хөлслөгч тал 100% хариуцна гэж тусгасан. Иймд нэхэмжлэгчийн орон сууцны засварт гаргасан гэх 73,143,600 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөлслөгч өөрийн гал тогооны тавилгын төлбөрийг нэхэмжилж байгаа нь өөрийн эд хөрөнгийн зардлыг бусдаас гаргуулан авах гэсэн оролдлого бөгөөд тухайн гал тогооны тавилгыг үл хөдлөх эд хөрөнгөөс салган авах боломжтой тул уг тавилгын мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөлслөгч тал 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 34,405,549 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Өрийн үлдэгдлийн дэлгэрэнгүйг дараах байдлаар харуулав. Үүнд: Орон сууцны түрээсийн төлбөр 2025 оны 01-р сараас 9-р сарыг дуустал 31,500,000 төгрөг. (1 сарын төлбөр 3,500,000 төгрөг), Орон сууцны ус, дулаан, СӨХ-ийн төлбөр нийт 1,391,149 төгрөг, Дулаан зогсоолын төлбөрийг хөлсөлж эхэлснээс хойш огт төлөөгүй бөгөөд 2021 оноос хойш 2025 оны 7-р сарыг дуустал 1,514,400 төгрөг байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч болох Ч., Т.Цэдэндолгороос 288,143,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
нэхэмжлэлтэй Т.Цэдэндолгор, Ч. нарт холбогдох 288,143,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 70,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нар нь багасгасан шаардлага болох 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 70,000,000 төгрөгт 5,000,000 төгрөгөөр тооцож гал тогооны өрөөнд хийсэн Kitchen all брэндийн иж бүрэн тавилга, гал тогооны тавилгад байршуулсан Samsung брэндийн аяга таваг угаагч, хиншүү сорогч зэргийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд үлдээхээр тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр хариуцагч нь 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Голомт банкны MN970015002010007801 тоот дансанд шилжүүлнэ. 70,000,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж тухайн асуудлаар цаашид маргаан гаргахгүй. Х тоот орон сууцыг нэн даруй чөлөөлж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг дурдав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******, Ч. нарт холбогдуулан 288,143,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 218,143,600 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 70,000,000 төгрөг болгож, хариуцагч нар нь 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 70,000,000 төгрөгт 5,000,000 төгрөгөөр тооцож гал тогооны өрөөнд хийсэн Kitchen all брэндийн иж бүрэн тавилга, гал тогооны тавилгад байршуулсан Samsung брэндийн аяга таваг угаагч, хиншүү сорогч зэргийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд үлдээхээр тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр хариуцагч нь 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Голомт банкны MN970015002010007801 тоот дансанд шилжүүлэх, 70,000,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж тухайн асуудлаар цаашид маргаан гаргахгүй, Х тоот орон сууцыг нэн даруй чөлөөлж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг дурдаж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, Т.*******, Ч. нарт холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 218,143,600 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 70,000,000 төгрөг болгож, хариуцагч Т.*******, Ч. нар нь 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 70,000,000 төгрөгт 5,000,000 төгрөгөөр тооцож гал тогооны өрөөнд хийсэн Kitchen all брэндийн иж бүрэн тавилга, гал тогооны тавилгад байршуулсан Samsung брэндийн аяга таваг угаагч, хиншүү сорогч зэргийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд үлдээхээр тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр хариуцагч нь 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Голомт банкны MN970015002010007801 тоот дансанд шилжүүлэх, 70,000,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж тухайн асуудлаар цаашид маргаан гаргахгүй, Х тоот орон сууцыг нэн даруй чөлөөлж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг дурдсан зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,598,668 төгрөгийн 50 хувь болох 799,334 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 799,334 төгрөгийг хариуцагч Т.*******, Ч. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА