| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2302 00062 0128 |
| Дугаар | 2024/ДШМ/1315 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1315
Б.М, А.Э, Ж.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
яллагдагч Ж.Б-ийн өмгөөлөгч Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
*************дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/**6* дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2024 оны * дүгээр сарын **-ний өдрийн *3 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.М, А.Э, Ж.Б нарт холбогдох 2302 00062 0**8 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны ***** дүгээр сарын *3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Ж-ын Б, ****оны дугаар сарын **--ний өдөр, ******* хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, **** дүүргийн ** дугаар хороо **** ** дугаар гудамж ** тоотод оршин суух,
урьд: *************дүүргийн шүүхийн 20** оны * дүгээр сарын 0*-ны өдрийн 2*4 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны ***** дүгээр сарын 06-ны өдрийн 84* дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн *4***** дугаар зүйлийн *4*****.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 20*4 оны 8 дугаар сарын 2*-ны өдрийн **3 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн ***** сар 0* хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 0* дүгээр сарын 30-ны өдрийн **6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *****.6 дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар 4*0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*0.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 20** оны 6 дугаар сарын 0*-ны өдөр ялыг биелүүлсэн, /РД:**********/,
Б овгийн А-ийн Э, **** оны ** дүгээр сарын **--ний өдөр ****баатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, **мэргэжилтэй, “**” тамга тэмдгийн үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт *****дүүргийн** дугаар хороо, *****таун ***** байрны ******* тоотод оршин суух,
урьд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын *****-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *3* дүгээр зүйлийн *3*.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн; /РД: ************/,
Б овгийн Б-ын М, **** оны ***** дугаар сарын **-ны өдөр **** аймагт төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *************гэрээт ажилтан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт *************дүүргийн * дүгээр хороо, **** гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*************/,
Яллагдагч Б.М нь: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлынх нь үүднээс *************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *000 м2 талбай бүхий газарт ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд А.Эын эзэмшлийн Голомт банкны **********тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ********** тоот дансаар 6,000,000 төгрөгийг хахуульд авсан...” гэмт хэрэгт,
Яллагдагч Ж.Б нь: “...2022 оны 6 дугаар сард хохирогч Д.Д-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт буюу *************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *000 м2 талбай бүхий газарт "...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө. урьд хэд хэдэн газарт гаргаж өгч байсан..." гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Хас банкны *00******* дугаарын дансаар 23,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан...” гэмт хэрэгт,
мөн яллагдагч А.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж “...*************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *000 м2 талбай бүхий газарт эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор өөрийн эзэмшлийн Хас банкны ********** тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 2*-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд А.Эын Голомт банкны **********тоот данс руу *3,**0,000 төгрөгийг Б.М-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтны албан тушаалын байдалтай нь холбогдуулан шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон...” гэмт хэрэгт,
Яллагдагч А.Э нь: “...Ж.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж *************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *000 м2 талбай бүхий газарт эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Голомт банкны **********тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ********** тоот дансаар дамжуулан 6,*00,000 төгрөгийг Б.М-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтны албан тушаалын байдалтай нь холбогдуулан шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.3 дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.* дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.* дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар,
А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.* дүгээр зүйлийн 3, 3.* дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.* дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*************дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн**.2 дугаар зүйлийн * дэх хэсгийн *.*-д гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн олон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), *.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлохоор заажээ.
Гэмт хэрэг төгссөн цаг хугацааг зөв тогтоож чадаагүй байна, өөрөөр хэлбэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3*****А дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт "Яллагдагч Б.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлынх нь үүднээс *************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *000 м.кв талбай бүхий газарт ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд А.Эын эзэмшлийн Голомт банкны ***************** тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд..." гэж бичжээ.
Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ыг хүртэл 4 удаагийн гүйлгээгээр гэсэн атлаа 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6,000,000 төгрөг энэ хэрэгт хамааралтай эсэх, шилжүүлсэн гүйлгээний утга, яллах дүгнэлтэд бичигдсэн үйл явдал буюу гэмт хэрэг төгссөн цаг хугацаанаас харахад энэ асуудлыг тодруулах шаардлагатай гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төгссөн үү, эсхүл 23-ны өдөр шилжүүлсэн тухайн гүйлгээгээр төгссөн болох нь тодорхойгүй, гэмт хэрэг төгссөн цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй, прокурор энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т буюу Т-ийг гэрчээр асуух шаардлагатай, улсын тусгай хамгаалалттай газар нутагт үл хөдлөх хөрөнгө барьсан нь тэнд үл хөдлөхийн гэрчилгээ гардаг, гардаггүй талаар анх Д.Д-, Б.Ч нарт хэлж, Ж.Бтой холбож өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, яагаад Ж.Бтой холбосон, үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй гэдгийг мэдэж байсан учир Ж.Бтой холбосон уу, Ж.Бтой холбогдох саналыг хэн гаргасан, Т буюу Т- эсхүл Д.Д- гаргасан эсэх, мөн Д.Д- үл хөдлөхийн эрхийн гэрчилгээ гаргуулахаар төрийн байгууллага, хуулийн этгээдэд яагаад хандаагүй, Ж.Бтой холбогдсон асуудлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Д.Д- нь гарах ёсгүй үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, эсхүл цаг хугацаа хэмнэх, бусад байдлаар үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дээрх хүмүүстэй уулзаад мөнгө шилжүүлсэн эсэх, түүний дээрх үйлдэлд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө шилжүүлсэн гэх гэмт хэргийн шинж байгааг шалгах, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн гэж дүгнээд хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...*. мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Д.Д-гээс 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд 23,**0,000 төгрөгийг Ж.Бид шилжүүлсэн, харин яллагдагч Ж.Бнь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хас банкны ********** тоот данснаас *3,**0,000 төгрөгийг А.Э-ын Голомт банкны **********дансанд шилжүүлсэн. Яллагдагч А.Э нь уг мөнгөнөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 6,*00,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу буюу Б.М-ийн данс руу шилжүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагч Ж.Б-ийн эзэмшдэг "Нийслэл Бэйкери" ХХК-ийн Хас банкны *00******* дугаартай дансны, А.Э--ын эзэмшдэг Голомт банкны **********дугаартай дансны, Б.М-ийн эзэмшдэг Хаан банкны ********** дансны хуулганы тус тус хуулбарууд болон арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн**.2 дугаар зүйлийн * дэх хэсгийн *.*-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг төгссөн гэх цаг хугацаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд прокуророос "...яллагдагч Ж.Б-нь зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч 2022 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 23,**0,000 төгрөгийг залилан авч улмаар *3,**0,000 төгрөгийг нь 2022 оны 06 дугаар сарын 2*-ний өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Э-тай бүлэглэн Б.М-д хахуульд өгсөн..." гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Гэвч анхан шатны шүүхээс "...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төгссөн үү, эсхүл 23-ны өдөр шилжүүлсэн тухайн гүйлгээгээр төгссөн болох нь тодорхойгүй..." гэж дүгнэсэн нь яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. 2. "... Т буюуТ- нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт үл хөдлөх хөрөнгө барьсан нь тэнд үл хөдлөхийн гэрчилгээ гардаг, гардаггүй талаар анх Д.Д-, Б.Ч нарт хэлж, Ж.Б-той холбож өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон..." гэж анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоосон боловч "...Ж.Б-той холбогдох саналыг хэн гаргасан, Т буюу Т- эсхүл Д.Д гаргасан эсэх..."-ийг тогтоох шаардлагатай гэж зөрүүтэй дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ....Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэж заасантай нийцэхгүй байна. 3. Түүнчлэн хохирогч Д.Д, гэрч Б.Ч нар нь Ж.Б-ийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан биш болохыг мэдэж байсан буюу өөрт давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөөгүй болох нь хохирогч Д.Д-ийн: "... Манай эхнэр Чандалдуламын нутгийнх нь таньдаг эгч Т гээд хүн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг юм. Тэгээд 2022 оны 0***** дугаар сард Т гэдэг хүн наана чинь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй шүү дээ гэсэн тэгэхээр нь яагаад гардаггүй юм бэ гэсэн чинь наадах чинь тусгай хамгаалалттай газар, байгаль орчны яаманд харьяалалтай байдаг юм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй юм гэж хэлсэн. Тэгснээ Т нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад бичиг баримтыг нь бүрдүүлээд явахад их уддаг юм байна, манай таньдаг дүү Б гээд хүн байдаг, энэ хүн бичиг баримтыг нь бүрдүүлээд хөөцөлдөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгчих юм байна, 20 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд Т нь Б той хамт манай байшин дээр дагуулаад хүрээд ирсэн бөгөөд Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чинь хөөцөлдөөд 3 сарын дотор гаргаад өгчихье, 20 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /*хх 8/,
гэрч Б.Ч ын: "... Би манай нутгийн эгч Т-ээр дамжуулан Ж.Б гэдэг хүнтэй 2022 оны 04 дүгээр сард танилцсан... ...амины орон сууцуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн чинь бичиг баримтыг нь хөөцөлдөх ажилд нөхөр бид хоёр завгүй учраас явж амжихгүй байсан. Тэгсэн чинь манай нутгийн эгч Т- нь Б гээд манай таньдаг хүн байгаа, гүйдэг менежер хийдэг юм, бүх бичиг баримтыг чинь өмнөөс чинь бүрдүүлээд үл хөдлөх хөрөнгийн чинь гэрчилгээг аваад өгнө гэж хэлсэн тэгээд Б гэдэг хүнтэй 2022 оны 06 дугаар сарын эхээр уулзсан чинь Б нь би барилгын компанитай бөгөөд барилгын бичиг баримтыг зөндөө хөөцөлдөж байсан, би зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг, надад бичиг баримтуудаа өгчих, би албан бичиг яаж боловсруулж хаана хаана хандах вэ гэдгийг нь бүгдийг мэднэ, хууль журмынх нь дагуу хөөцөлдөөд бичиг баримтыг чинь гаргаад өгнө, ажлын хөлсөнд нэг байшингийн үнэний 0,* хувийг авдаг юм гэж хэлсэн. Тэгээд би нэг байшингаа *00,000,000 төгрөгөөр үнэлээд 20 сая төгрөгийг өгөх юм байна гэж ойлгосон бөгөөд Ж.Б ид бүх бичиг баримтаа өгсөн..." гэх мэдүүлэг /*хx *****/,
яллагдагч Ж.Б-ийн: "...анх бол Т эгч гээд манай хуурай эгч-чи баримт материалыг бүрдүүлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад өгч чадах уу гээд би А.Э-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч чадах уу гээд Д- гэдэг хүнтэй холбогдсон юм. Тэгээд би эхлээд А.Э би нэг хоёр хүнээс асуугаадахъя гэсэн. Тэгснээ буцаагаад надад А.Э хэлэхдээ яг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргадаг хүн олчихлоо, үсрээд * сар болох юм байна гэсэн...А.Э-д ** гаруй сая төгрөг өгнө гэж ярьж байсан, гэхдээ би сайн танихгүй учраас санаа гаргаад бага багаар өгсөн бөгөөд А.Э нь яг одоо болох гэж байна гэж хэлээд л би нөгөө хүмүүст нь хэлээд мөнгө аваад А.Эд өгдөг байсан..." гэх мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. Иймд хохирогч Д.Д-гээс үл хөдлөх хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар Ж.Б-ид мөнгө өгсөн үйлдлийг анхан шатны шүүхээс "...өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө шилжүүлсэн гэх гэмт хэргийн шинж байгааг шалгах..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр хэрэгт цугларсан нотлох баримуудаас үзэхэд Т буюу Т- нь материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан өгч чадах талаар Ж.Боос хэлсний дагуу Д.Д-, Б.Ч нарт танилцуулснаар түүний үйлдэл төгссөн байх бөгөөд Ж.Бнь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Д.Д-гээс мөнгө шилжүүлэн авсан, мөн А.Э-тай бүлэглэн нийтийн бус албан тушаалтан Б.Мд мөнгө өгсөн гэх үйлдэлд Т- нь хамтран оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн яллагдагч Б.М, А.Э, Ж.Б-нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой буюу анхан шатны шүүхээс дээрх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна...” гэжээ.
Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүгчийн захирамжаас 2 үндэслэл харагддаг. Нэгдүгээрт, “гэмт хэрэг төгссөн цаг хугацааг эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэсэн байна. Хэрэгт авагдсан хохирогчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн оролцогч нарын гомдол, тэдгээрийн мэдүүлэг зэргээр нийт 4 удаагийн гүйлгээ нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын **-ны өдрүүдэд хийгдсэн болох нь тогтоогдсон. 23-ны өдөр гүйлгээ хийгдсэн гэж засах нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй. Учир нь, 23-ны өдөр гүйлгээ хийгдсэн болох нь нэгэнт тогтоогдсон, ойлгомжтой асуудал. Энэ агуулгаар хэргийг прокурорт буцаах нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэргийн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор хүсэлт гаргаж, “тус асуудал нь засагдах боломжтой, хэргийн үйл баримтад эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болоогүй байна” гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх тус асуудлыг анхаарч үзээгүй. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “н.Т-ээс мэдүүлэг авах шаардлагатай. Түүний үйлдэл нь авлигын гэмт хэрэгтэй хоршиж байгаа юу, тэрээр гэмт хэрэгт хамтран оролцож байгаа эсэхийг шалгах” гэсэн байна. н.Т-ийн үйлдэл нь хохирогч н.Д- болон н.Ч нарыг Ж.Б--той танилцуулсан буюу холбож өгснөөр төгссөн. Түүнээс биш тэрээр мөнгө шилжүүлэхэд оролцоогүй. Тэрээр А.Этай уулзаагүй бөгөөд А.Э нь түүнийг танихгүй болохоо мэдүүлсэн. Мөн Б.М түүнийг танихгүй. Иймээс тэрээр яллагдагч нарын үйлдэлд хамтрал оролцсон зүйлгүй. Иймээс түүнээс мэдүүлэг авах нь хэргийн нөхцөл байдал болон хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү…” гэв.
Яллагдагч Ж.Б-ийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие прокурорын эсэргүүцэлд бичгээр хариу тайлбар гаргасан. Нэгдүгээрт, прокурор “2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж бичигдсэн нь алдаа байсан” гэж алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаанд тэрээр уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин сая тус асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой гэх агуулгаар тайлбарлаж байна. Миний бие тус асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол яригдах ёстой. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 6,*****00,000 төгрөгийн асуудал нь тус гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарвал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт орох ёстой. Тус тогтоолыг миний үйлчлүүлэгчид танилцуулж, түүнээс мэдүүлэг авах ёстой. Дараа нь яллах дүгнэлтэд өөрчлөлт орох ёстой. Яллах дүгнэлтэд өөрчлөлт орох тухай асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой боловч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт орох асуудал нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэгдэх боломжгүй учраас “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтоож чадаагүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хоёрдугаарт, анхан шатны шүүх “Т буюу н.Т-ээс мэдүүлэг авах шаардлагатай” гэж үзсэн. Тус асуудлыг миний бие зөв гэж үзэж байна. Прокурорын тайлбар, эсэргүүцлээс үзвэл, н.Т-ээс мэдүүлэг аваагүй атлаа түүний хэлсэн үг, хийсэн үйлдлийг тогтоогдсон мэтээр тайлбарлаж байна. Үүнээс улбаалж хохирогч болсон н.Д- нь энэ хэрэгт хамтран оролцсон эсэх асуудал нь тогтоогдоно. Энэ хэрэг өмнө нь * удаа давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан. 2 дугаар хавтаст хэргийн ****** дугаар хуудаст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Тус шүүх хуралдаанд энэ асуудал яригдаж байсан. Илтгэгч шүүгчээс “н.Д-гийн асуудлыг шалгасан уу, тэрээр хууль бус захиалга өгөөд гэмт хэрэгт оролцсон байж болох уу. Та энэ талаар тодорхой тайлбар хэлэх хэрэгтэй” гэж асууж байсан. Гэтэл үүнээс хойш прокурорын зүгээс ямар ч тодорхой ажиллагаа хийгээгүй. н.Д-гийн эхнэрийн “манайх байшин барьсан. Ттэй уулзахад тэрээр “танай байшинд гэрчилгээ гарах боломжгүй” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс төрийн тусгай хамгаалалттай газар байшин барьж болохгүй болохыг мэдэж байсан. Мөн Ж.Б--ийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн утгаас тус нөхцөл байдал харагдана. н.Д- “ажил гүйцэтгэх гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн” гэсэн атлаа түүний шилжүүлгийн утга нь өөр байдалтай байсан. Уг нөхцөл байдлыг гэмт үйлдлээ нуун далдлах зорилготой байсан гэж үзэж байна. Миний бие өмгөөлөгчийн хувьд н.Д-гэх хүнийг энэ хэргийн хохирогч биш холбогдогчоор шалгах шаардлагатай гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.* дүгээр зүйлийн *, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
*************дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.3 дугаар зүйлийн *, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.* дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.* дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар,
А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн *, *.* дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.* дүгээр зүйлийн 3, 3.* дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.* дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 2302 00062 0**8 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *.***** дугаар зүйлийн * дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн**.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн**.2 дугаар зүйлийн * дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *.* дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн *.* дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6,*****00,000 төгрөг энэ хэрэгт хамааралтай эсэхэд дүгнэлт хийх...,
... улсын тусгай хамгаалалттай газар нутагт үл хөдлөх хөрөнгө барьсан асуудлаар ... үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, ажлыг хөнгөвчлөх зорилгоор ... давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө шилжүүлсэн гэх гэмт хэргийн шинж байгааг шалгах ... шаардлагатай” талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн**.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд хэргийн үйл баримтыг тодруулан бүрэн шалгаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
Иймд прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2024 оны * дүгээр сарын **-ний өдрийн *3 дугаартай “...хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх тухай...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.* дүгээр зүйлийн * дэх хэсгийн *.* дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*. *************дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/**6* дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2024 оны * дүгээр сарын **-ний өдрийн *3 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ