| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2410 02485 1002 |
| Дугаар | 2024/ДШМ/1368 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/1368
О.З-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л /Л/, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
орчуулагч З.Д,
шүүгдэгч О.З-т,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн О.З-тт холбогдох эрүүгийн 2410 02485 1002 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Т-ууд овогт О- З-т, **** оны 12 дугаар сарын 02-ны өдөр **** хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********мэргэжилтэй, ********* 1 дүгээр хэлтсийн хэсгийн ********* эрхэлж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ********* дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*********/,
Шүүгдэгч О.З-т нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Зайсан-122" чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас "...Солонгос Улсын иргэн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагт гэртээ орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй, хаалгаа нээхгүй байна..." гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж хамгаалалт авч ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********" хотхоны *********байрны ********* тоотоос амь хохирогч ********* эзэмшлийн хар өнгөтэй "*********" загварын гар утас, хаан банкны виза карт, гэрийн хаалганы чиптэй карт зэрэг эд зүйлийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлан 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: О.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Т-ууд овгийн О- З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-т 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.З-т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-аас 20.000 (хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********/Л/-д олгуулахаар...шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хуулийн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүгдэгч О.З-т 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "*****" чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас "... Солонгос улсын иргэн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагт гэртээ орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй, хаалгаа нээхгүй байна..." гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж хамгаалалт авч ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн "*********" хотхоны **** байрны ********* тоотоос амь хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ********* ны эзэмшлийн хар өнгөтэй "*********" загварын гар утас, Хаан банкны виза карт, гэрийн хаалганы чиптэй карт зэрэг эд зүйлийг хулгайлан авч, улмаар уг гар утсанд хадгалагдаж байсан Ма-ны үхлийн шалтгааныг тодруулахад чухал ач холбогдолтой мэдээллүүдийг агуулсан файлуудыг санаатай устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг юм.
Хоёр. 2.1 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л нь Монгол улсад түр оршин суух бүртгэлтэй бөгөөд хууль сахиулах байгууллагаас дуудсан цагт хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан юм. Хохирогч Л нь "*********" загварын гар утсанд хадгалагдаж байсан дүүгийнхээ үхлийн шалтгааныг тодруулахад чухал ач холбогдолтой мэдээллүүдийг агуулсан файлуудыг устгасан нь санаатай үйлдэл төдийгүй хэргийн газрыг хамгаалах үүрэг бүхий хууль сахиулагч ийм үйлдэл гаргаснаараа хуулийн хариуцлага зайлшгүй давхар хүлээх ёстой гэдэг асуудлыг тавьсан учраас өмгөөлөгч миний бие прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч уг үйлдлийг шалгахаас илтэд зайлсхийж, хэрэгт яаравчлан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүх рүү шилжүүлсэн тухай хохирогч талд прокурор мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчидтой ялгавартай байдлаар харьцсан нь дараа дараагийн шатанд хохирогчийн эрх ашиг ноцтой байдлаар зөрчигдөх эхлэлийг тавьжээ.
2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-д Шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ" гэж заажээ. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын цаг дууссаны дараа 17 цаг 47 минутад буюу хуралдаан эхлэхээс 15 цагийн өмнө миний ********* дугаарын утас руу ********* дугаарын утсаар, өөрийгөө шүүгчийн туслах гэж танилцуулсан эмэгтэй залгаж маргааш шүүх хуралдаан болно" гэдгийг мэдэгдсэн. "Хурлын товыг тулгаж мэдэгдлээ, миний үйлчлүүлэгч Л эх орон руугаа буцсан. Монгол улсад одоо байхгүй байгаа, түүнд мэдэгдсэн үү гэхэд "хэлмэрч гэх эмэгтэйд нь хэд хоногийн өмнө утсаар мэдэгдсэн шүү дээ" гэхээр нь "тэгвэл надад яагаад ингэж хурлын товыг тулгаж мэдэгдэж байгаа юм бэ, хэрэг дотор миний гэрээ байгаа, түүнд миний утасны дугаар болон бусад мэдээллүүд бичигдсэн байгаа шүү дээ, 2-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Хэлмэрчийн эрх, үүргийг маш тодорхой бичсэн, хурлын товыг хохирогчид мэдэгдэх үүрэг хэлмэрчид хуулиар олгогдоогүй шүү, хохирогч Монгол улсад байхгүй байгаа учраас өмгөөлөгч түүнгүйгээр гэм буруугийн хуралд оролцох боломжгүй, хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргаж өгнө" гэдгээ амаар мэдэгдсэн. Тухайн эмэгтэй надад хурлын цагийг хэлээгүй. Маргааш нь хурал хойшлуулах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим хаягаар явуулаад, шүүгчийн туслах эмэгтэй рүү залгаж энэ тухайгаа хэлэхэд, "таны хүсэлт манайд ирээгүй учраас шүүх хуралдаан эхэлсэн байна, та гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргаарай" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл "хурлын товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогч талуудад мэдэгдэнэ" гэсэн хуулийн заалтыг илтэд зөрчиж, шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л-д урьдчилж мэдэгдээгүй, түүнчлэн түүний өмгөөлөгчид цаг хугацаа тулгаж мэдэгдсэн нь хохирогч тал шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргах, улмаар шүүх хуралдаанд санал, дүгнэлтээ бэлтгэх цаг хугацаа, нөхцөл боломжийг хохирогч талд шүүх бүрдүүлж өгөөгүй гэж үзэх хуулийн үндэслэлтэй.
2.3. Дээрх хуульд заасан хугацаанд хохирогч Л-д хуулийн товыг урьдчилж мэдэгдээгүй, улмаар тэр шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргах цаг хугацаа, нөхцөл боломжийг бүрдүүлэлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэсний улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
2.3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 33.1 дүгээр зүйлийн 6, 34.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасан эрх,
2.3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх тус тус зөрчигджээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, тэднийг оролцуулах цаг хугацаа, нөхцөл боломжийг бүрдүүлэлгүйгээр шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3. "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно", "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа "Хууль ёсны байх" зарчимтай тус тус нийцэхгүй байна.
Гурав. 3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1. "Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна." гэж заажээ. Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа хэргийн газар руу нэвтэрч, амь хохирогчийн гар утсыг хулгайлж буй үйлдэл түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох гар утасны файл, мэдээллүүдийг санаатайгаар устгасан гэмт хэргийг хууль сахиулагч буюу нотлох баримтыг хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлджээ гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр давхар зүйлчлүүлж, эрүүгийн хариуцлагад татуулах асуудлыг шалгуулахаар өмгөөлөгч удаа дараа прокурорт гомдол гаргасан боловч, тэдгээрийг шалгахаас илтэд зайлсхийж, гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж, зөвхөн хулгайн хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэнээр хязгаарлаж, хэргийг шүүх рүү яаравчлан шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг хууль сахиулагчийн үйлдсэн гэмт хэргийг буюу хэргийн бодит байдлыг тогтоолгуулах нь Эрүүгийн хуулийн Хууль ёсны, Шударга ёсны зарчмууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой бүрэн нийцдэг юм.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6. "... эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана", 33.2 дугаар зүйлийн 2. "...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ" мөн зүйлийн 3. "Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ" гэж тус тус заажээ. Дээрхээс харахад шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ авах, хохирогч Монгол улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн/ талыг шүүх хуралдаанд оролцуулах цаг хугацаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх эрх тэгш нөхцөлийг тус тус бүрдүүлэх үүрэгтэй гэдэг нь дээрх хуулиудын заалтаас илт байхад хуралдааны товыг хуульд заасан хугацаанд хохирогч талд мэдэгдэлгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэгт оролцох цаг хугацаа, эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөл бүрдүүлэлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаан явуулжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох гар утасны 4 файл, мэдээллүүдийг санаатайгаар устгасан гэмт хэргийг хууль сахиулагч буюу нотлох баримтыг хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн байж болзошгүй асуудлыг тогтоолгуулахаар өмгөөлөгч удаа дараа гомдол гаргасан нь хавтаст хэргээс илтэд харагдаж байхад хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ /урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй, хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй/ аваагүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л /Л/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхэм шүүгч нараа би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд байцаалт өгөхдөө шүүх хуралдаанд оролцох талаараа тодорхой илэрхийлээд гарын үсгээ зурсан. Гэвч шүүх хуралдаан болохын өглөө шүүх хуралдааны товыг мэдсэн. Би тухайн үед Солонгос улсад байсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулаад шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байхгүй байхад шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж ялыг нь хөнгөрүүлсэн гэж сонссон. Цагдаа хүн байж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэрэг үйлдсэн байхад яаж ялыг нь хөнгөрүүлж болдог юм бэ. Хулгайлсан гар утас нь миний дүүгийн хэргийг илрүүлэхэд ямар чухал болохыг хэлье. Цагдаагийн албан хаагчийн дүрэм, журам гэж байдаг гэж бодож байна. Энэ цагдаа өөрийнхөө үүргээ биелүүлэхгүй, Шүүх шинжилгээний байгууллагаас хүмүүс ирэхээс өмнө миний дүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хэд хэдэн удаа хэрэг болсон газар руу оруулсан байдаг. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний дүүгийн гэрт сэжигтэнтэй хамт 2 удаа орсон байсан. Сүүлд орохдоо 5 мин 20 гаруй секунд болсон. Энэ хугацаанд юу хийсэн болохыг мэдэхийг хүсэж байна. Миний дүүгийн гар утас дээр маш их нотлох баримт байсан. Үхлээр солих хэмжээний гомдолтой зүйл болсон. Гар утас дээр бүх нотлох баримтууд байхад гар утас алга болсон. Гар утас алга болсноос болж хэргийн мөрдлөг удааширч байна. Миний дүүгийн гар утсыг 2 удаа форматлаад бүх зүйлийг усгасан байдаг. Энэ нь маш сэжигтэй байна. Нас барсан миний дүүгийн гар утсанд юу байсан болоод цагдаа гэдгээ умартан авах болсон юм бэ, би мэдмээр байна. Миний дүүгийн гомдолтой үхлийг мөрдлөг явуулж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч О.З-т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ухамсарлаж, маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эхнэр ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг. Би хувийн компанид ажиллаж амьдралаа авч явдаг тул надад өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас О.З-тыг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Зайсан-122" чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас "... Солонгос Улсын иргэн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагт гэртээ орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй, хаалгаа нээхгүй байна..." гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж хамгаалалт авч ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********" хотхоны *********байрны ********* тоотоос амь хохирогч ********* эзэмшлийн хар өнгөтэй "*********" загварын гар утас, хаан банкны виза карт, гэрийн хаалганы чиптэй карт зэрэг эд зүйлийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлан 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, О.З-тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л /Л/, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.Тодруулбал,
1.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1701 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийн шүүх хуралдааныг ... минутад улсын яллагч, шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар тогтоосугай” гэжээ. Гэтэл энэхүү захирамжийн 2 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр”-ийг тусгана гэснийг зөрчиж шүүгдэгч Б.Э гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн, мөн шүүх хуралдаанд оролцуулбал зохих хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн нэрсийг захирамжид тусгаагүй байна.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад товложээ.
Хавтас хэргийн 203 дугаар хуудсанд “хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж танилцуулсан тухай” баримт байх бөгөөд энэхүү баримтад “хохирогчийн 959...24 гэх дугаар руу 2024 оны 9 дүгээр сарын 26-нд залгахад холбогдохгүй байна, мессеж үлдээв” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, мөн шийтгэх тогтоолын 226 дугаар хуудаст “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийг андуурч ташаа бичсэн/, шүүх хуралдааны товыг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр ирүүлье гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч хүсэлтээ ирүүлээгүй байна” гэж дүгнэн хохирогч талыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ…”, 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 3 дахь хэсэгт “хохирогч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө, шаардлагатай тохиолдолд улсын яллагчтай чөлөөтэй харилцах боломжоор хангагдана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шүүгчийн туслах “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...33.2-1.8-д “шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай” заасан байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарыг “шүүхийн хэлэлцүүлэг, ... шүүх хуралдаанд оролцох” эрхээр нь хангаагүй, мөн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүйг ноцтой зөрчил гэж үзнэ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоол болон 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1701 дугаартай шүүгчийн “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоол болон 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1701 дугаартай шүүгчийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Хэрэг шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч О.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ