| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03535/И |
| Дугаар | 191/ШШ2025/08533 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/08533
| 2025 10 08 | 191/ШШ2025/08533 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2009 онд Б.*******тай танилцаж улмаар 2009 оны 12 дугаар сарын 14-нд гэрлэлтийн бүртгэлийн 71 дугаарт бүртгүүлж гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бага охин нар төрсөн. Бидний гэр бүлд үл ойлголцол, худал хуурмаг, архидалт, араар тавилт, гомдол цөхрөл зэрэг нь тэвчээрийн хязгаараас давж байнгын үл ойлголцол нь үр хүүхдүүдэд минь сөргөөр нөлөөлж, гэр бүл минь цаашид хамт оршин тогтнох аргагүй байдалд хүрч хүүхдүүдээ өнчрүүлэхээс өөр сонголтгүй болж байгаа минь үнэхээр эмзэглүүштэй. Олон удаагийн алхмууд арга замууд ярилцах, цагдаа, сэтгэл засалч гэх зэрэгт бүгдэд нь хамрагдсан боловч үр дүнд хүрэлгүй удаан хугацааг зарцуулсан болно. Бид хамт амьдрах хэдий ч хорсол, цөхрөл, гомдол, хэрүүл, архидалт, гадуурх явдал зэрэг нь жилээс жилд нэмэгдэж үр хүүхдүүдэд харилцаа, үлгэрлэлийн буруу сэтгэхүй суулгаж тайван амьдрах орчин, аз жаргалыг бүрдүүлж чадахгүй байна.
Цаашид гэр бүлийн харилцааг авч явах боломжгүй болсон тул би шүүхэд нэхэмжлэл гаргаж салах хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бидний эвлэрлийн гэрээг хүндэтгэн шийдвэрийг гаргаж өгнө үү. Бид хоёр хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудалд шийдэлд хүрсэн. 2 том хүүхэд буюу , хоёрыг Б.*******ын асрамжид өгнө. Бага охин ыг би өөрийн асрамжид үлдээгээд эд хөрөнгийн маргаангүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, тохиролцсон. Хариуцагч гэр бүлийн хайр халамжгүй, ажлыг нэгдүгээрт, найз нөхдийг хоёрдугаарт тавьдаг. Бид 4,5-т байдаг. Гэр орондоо ирж хонодоггүй. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлдөг. Амьдрал бол хайр халамж юм байна. Мөнгө дээр бус сэтгэлийн амар амгалан юм байна гэдгийг би ойлгосон. Салж байгаа ч гэсэн хүүхдүүд бол бидний хүүхэд тул би хүүхдүүдийн талд хариуцлагатай байна гэдгээ амлаж байна. Миний үр хүүхдүүд тул би хариуцлагатай байна. Хариуцагчаас бас тийм байхыг хүсэж байна гэв.
2. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бидний харилцаа ойлголцохгүй болсон. Хамтарч бизнес хийсэн. Эхнэр мөнгөний төлөө явлаа гэж байна. Өөрийн өмчийн компаниа авч явах гэсэн нь ажлаа нэгт тавьсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эмэгтэй хүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн байна тэрийг нэгэнт засаж чадахгүй. Тиймээс би оролдоод нэгэнт засаж чадахгүй. Хэн хэнийгээ зовоосон харилцаанд хүрсэн. Хоёр хүүгээ миний асрамжид үлдээж байгаад нь би баяртай байна. Хоёр хүүхдийнхээ өсөлт бойжилтод анхаараад хариуцлагатай байна. Хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ зориулна. Эрүүл мэнд, боловсрол зэрэгт нь өөрийн хувийн болон ажлын зохион байгуулалтаа уялдуулаад явж байгаа. Тийм учир энэ тал дээр санаа зовох шаардлагагүй. Би болсон процессыг учир жанцантай болоод л болсон байх гэж тунгаасан. Би охиндоо хүн ёсоор би ханддаг, надаар овоглосон. Би өөрийн хүүхдээс өөрцгүй хайрладаг. Гурван хүүхэд маань над дээр шүүх хуралдааны маргаантай байх үед хамт байсан. Цаашдаа ч надаар овоглоно. Нэгэнт ах дүү гурав тул надаар овоглоод явахад татгалзах зүйлгүй, төвөгтэй асуудал биш. Охинтойгоо чөлөөтэй уулздаг. Би хөдөө ажилд явчихдаг тул ээжийнх нь асаргаанд үлдээсэн. Мөн цэцэрлэгтэй нь ойрхон гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
- С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/
- , , нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 5, 38/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/
- , , нарын эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 7-9/
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 10/
- Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх 11-12/
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024.01.31-ний өдрийн 00018 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 13/
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх 14-15/
- Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/
- Б.*******ын бичсэн амлалт бичиг гэх баримт /хх 99-100.
4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан. /хх 44/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг томилж хүүхдийн асрамжийн асуудлаар дүгнэлт гаргуулсан, хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин ын биологийн эцэг Б.******* мөн эсэхийг тогтоолгож, хүү , нарын саналыг асуух ажиллагааг хийсэн болно. /хх 66-77, 89-92, 112-115/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө үл ойлголцол, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаанаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлгийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу шийдвэрлүүлнэ гэнэ.
3. Хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, хүүхдийн асрамж, дундын эд хөрөнгийн асуудлыг харилцан тохиролцсон гэрээний дагуу шийдвэрлүүлнэ гэх тайлбар гаргасан.
4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 71 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин нь хариуцагч Б.*******аар овоглодог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0325/3296 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.******* нь ын биологийн эцэг байх боломжгүй гэж дүгнэсэн байна.
4.2 Нэхэмжлэгч С.******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
5. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дунд хүү , охин нарыг өөрийн асрамжид авах, том хүү аас саналыг нь асуулгахаар тусгасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэс эвлэрлийн гэрээнд:
Иргэний хэргийн ажиллагааны явцад хэргийн оролцогчид харилцан тохиролцож, цаашид эвийн журмаар харилцаатай байх, хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө дараах байдлыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна.
1. Нэхэмжлэгч С.******* нь гэрлэлт цуцлуулах, охин ыг асрамжид, хүү , нарыг эцэг Б.*******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрнө.
2. Хариуцагч Б.******* нь хүү , нарыг өөрийн асрамжидаа байлгах, охин ыг эхийн асрамжид үлдээнэ.
3. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүүхдийн тэтгэлгийг харилцан гаргуулахгүй байхаар тохиролцсон болно.
4. Нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь эцэг эхийн үүргийг хуульд зааснаар ухамсарлан цаашид харилцан эвтэйгээр хүүхдүүдийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдвэрлэнэ.
5. Хүүхдүүдтэй уулзах, хамт байх эрхийг хязгаарлахгүй байх үүргийг ойлгож, хэн нэгэндээ саад учруулахгүй байхаар тохиролцов.
6. Нэхэмжлэгч хариуцагч нар нь энэхүү иргэний хэрэгт шийдвэрлүүлэх хөрөнгийн маргааны асуудал байхгүй илэрхийлнэ.
7. Хөрөнгийн асуудлыг шүүхээр гадуур харилцан тохиролцож шийдвэрлэхээр тохиролцсон болно.
8. Гэрээний талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй байх ба энэхүү эвлэрлийн гэрээг шийдвэрлүүлсэнтэй холбогдуулж, гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласныг ойлгон, маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэл сонирхлоор сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж, гарын үсэг зурсан болно.
Талууд гэрээний эрх үүргийн дагуу харилцах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхээс гарсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болно. Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч хариуцагч тус тус гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Ийнхүү талуудын харилцан тохиролцсон байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү нарыг эцэг Б.*******ын, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин ыг эх С.*******ын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш хүүхдийн асрамжийг өөрчлөх эцэг, эхийн халамж дутмаг, хүүхдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл, санхүүгийн бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдсон тохиолдолд асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийг дахин гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
Мөн талууд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэх, хүүхдүүдтэй уулзахад саад болохгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт хэн алинд нь тайлбарлах нь зүйтэй байна.
Зохигчид дундын эд хөрөнгийн асуудлыг шүүхээс гадуур харилцан шийдвэрлүүлэхээр тохиролцсон, эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав.
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.
7.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү нарыг эцэг Б.*******ын, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин ыг эх С.*******ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА