2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/08062

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 09ры н 29өр

191/ШШ2025/08062

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,526,803.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 127 хоног, зээлийн үлдэгдэл 18,666,666.68 төгрөг, хүү 1,832,235.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,901.37 төгрөг, нийт 20,526,803.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй А.*******од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,526,803.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч А.******* нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,711,303.09 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч А.******* нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,526,803.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20,526,803.09 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,711,303.09 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,584 төгрөгийн 50 хувь болох 130,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 130,292 төгрөг, хариуцагч А.*******оос 130,292 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,526,803.09 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,710,500 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,711,303.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,584 төгрөгийн 50 хувь болох 130,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 130,292 төгрөг, хариуцагч А.*******оос 130,292 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА