2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08534

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08

191/ШШ2025/08534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******

Хариуцагч Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2008 онд Э.*******тай танилцаж, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 сарын 09-нд хүү , 2012 оны 11 сарын 18-ны өдөр охин , 2020 оны 02 сарын 25-нд охин нар төрсөн. 2020 онд бага охин төрөөд нялх биетэй байхад нөхөр гэр бүлээс гадуур харилцаанд орж, таарч тохирохгүй явсаар 2023 оны 5 сард согтуу надад гар хүрч, эрүүгийн хэргээр шийтгүүлсэн. 2021 оноос хойш гэртээ ирэлгүй хамтран амьдрагчтай болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрээгүй, амьдралаа авч үлдэх талаар ямар ч алхам хийгээгүй. Цаашид тус тусын амьдралаа бодсон тул гэрлэлтийг цуцалж, , , нарыг миний асрамжид үлдээж, эцэг Э.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн Н.*******аас салахад татгалзах зүйлгүй болно. Хоорондын зан харилцаа таарч тохирохоо больсон. Хүүхдүүдийн асрамжийг өөрсдийнх нь саналын дагуу шийдүүлэхийг хүсэж байна. Том хүү өөрөө ээжтэйгээ хамт байна гэж хэлсэн. Дунд хүү мөн ээж дээрээ очно гэсэн. Би хүүхдүүдээсээ асуусан. Хүүхдүүдийн асрамжид маргах зүйлгүй, ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 2/

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024.08.08-ны өдрийн 213 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 3-4/

- Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /хх 5/

- Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 7-8/

- , , нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 9-11/

- Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн тодорхойлолт /хх 12-13/

- , , нарын эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 14-16/

- Чингэлтэй дүүргийн Далай багачууд цэцэрлэгийн тодорхойлолт /хх 17/

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.19-ний өдрийн 2023/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоол /хх 18-20/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

5. Шүүхээс асрамжийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан хүү , охин нарын саналыг асууж, Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж хүүхдийн асрамжийн асуудлаар дүгнэлт гаргуулсан. /хх 27-33, 54-67/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө хариуцагч гэр бүлээс гадуур харилцаатай болсноос хоорондын харилцаа таарамжгүй болж 2021 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулах шаардлагад маргаангүй, хүүхдийн асрамжид маргасан байр суурьтай байсан боловч, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн, хүүхдийн асрамжид маргахгүй байгаа талаар тайлбар гаргасан.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.******* нар нь гэр бүл болсныг 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0010 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин , 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүү , охин , нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч Н.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, тус ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй, гэрлэгчид эвлэрээгүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.******* нар нь 2021 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад том хүү ий асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд ...Хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээнэ, тэтгэлэг төлнө гэх тайлбарыг гаргасан, талууд хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар маргаангүй, тохиролцсон байх тул 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин , 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин нарыг эх Н.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн талууд хүүхдийн асрамжид маргаангүй байх тул асрамжийн талаарх , охин нарын санал, Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

 

7. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Э.******* нь өөрийн төрсөн хүүхдүүд болох , , нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр хариуцагч Э.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

8.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.*******аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,260 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

9.1. Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот тушаалын хавсралтаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин , 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр,

2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус хариуцагч Э.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч Э.*******аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 302,460 төгрөгийг гаргуулж, 232,260 төгрөгийг улсын төсөвт, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА