2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08535

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08

191/ШШ2025/08535

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Э.******* миний бие 2010 онд С.*******тэй танилцсан. 2011 оноос эхлэн үерхэж эхлээд нэг гэрт орж 10 гаруй жил хамт амьдарсан. 2012 оны 05 дугаар сарын 13-нд хүү , 2015 оны 10 дугаар сарын 16-нд хүү төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 онд тусдаа амьдрахаар шийдсэн. Тусдаа амьдарснаасаа хойш хоёр хүүхэд надтай хамт амьдарч байгаа, зуны улиралд аав нь хүүхдүүдээ хөдөө авч явдаг, холбоотой байдаг. Миний ажил өглөө гараад орой ирдэг, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг байснаас үүдэн хөндийрч, аль аль тал талдаа өөр хүмүүстэй болсон тул салсан. Тэтгэлгийн үнийн дүнгийн талаар хоорондоо ярилцсан зүйл үгүй хуульд заасан хамгийн бага хэмжээгээр байхад татгалзах зүйлгүй, энэ хүний амьдралыг бас бодож байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж, тэтгэлгийг гаргуулж өгнө. Би хүүхдүүдээ орхиж явсан зүйлгүй. 2 хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байгаа. Хоолтой, ундтай хувцастай байлгахын тулд ажлыг маш сайн хийж байгаа тийм учраас надад даатгахад асуудалгүй. Хүүхдүүдийн хичээл завсардсан зүйл байхгүй. Би ээжийнхээ гэртэй ойрхон гээд хүүхдүүдээ хагас жил орчим шилжүүлсэн. Буцаад 57-р сургуульдаа сурч байгаа. Шилжүүлснийг завсардсан гэгж ойлгосон байна. Би хүүхдүүдтэй нь чөлөөтэй уулзуулдаг гэв.

 

2. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Э.*******тай 2009 онд танилцаад үерхэж байгаад 2011 онд нэг гэрт орж, 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний салах болсон шалтгааны хувьд Э.******* нь удаа дараа гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Энэ үйлдэл нь олон удаа давтагдсан тул гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Хүүхдүүдээ өөр дээрээ авах сонирхолтой байсан. Хоёр хүүхдээ орхиод гэрт хүйтэнд үлдээгээд явсан байсан тул би итгэл төрөөгүй. Бид тусдаа амьдарснаас хойш 8-9 сарын хугацаанд хүүхдүүд надтай цуг байсан. Тухайн үед би цалингийн зээл бүх зүйлээ төлдөг байсан тул хоёр хүүхдээ асрах боломжгүй болоод эхнэртээ аваачиж өгсөн. Тэр үеэс хойш *******тай хамт амьдарч байгаа. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авъя гэж бодоод хүүхдүүдтэйгээ ярилцахад ээж дээрээ дажгүй байгаа гэсэн тул шинжээч томилуулахаа больсон. Хүүхдийг ээжийнх асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Өнгөрсөн 7 хоногийн 4, 5 дахь өдөр хүүхдүүдтэйгээ уулзаад дажгүй сайн байгааг нь мэдээд ээж дээр нь үлдэхээр шийдсэн. Бид 2021 оноос хойш 4 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа, буцаж нэг ч удаа эвлэрээгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 2/

- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 3/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 4-5/

- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022.02.09-ний өдрийн 15 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 6-7/

- А., А. нар эрүүл өсөж бойжиж байгаа талаарх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 8-9, 27-28/,

- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 10, 26/

- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн тодорхойлолт /хх 11-12, 29/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 13/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 18/

- Хариу тайлбар /хх 23/

- Ажил байдлын тодорхойлолт /хх 24-25/.

 

5. Шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан хүү А., А. нарын саналыг асуусан. /хх 31-35/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2021 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулах шаардлагад маргаангүй, хүүхдийн асрамжид маргаж, асрамжийн асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхэд гаргасныг шүүх хангаж, шинжээчийн баг ажиллах явцад хариуцагч С.******* дүгнэлт гаргуулахаас татгалзаж, шүүх хуралдаанд хүүхдүүдтэйгээ ярилцахад ээж дээрээ дажгүй байгааг ойлгосон тул ээжийнх нь асрамжид үлдээхэд маргахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөх талаар тайлбар гаргасан.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нар нь гэр бүл болсныг 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 168 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүү А., 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү А. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч Э.******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, тус ажиллагаанд талууд эвлэрэхгүй талаар тайлбарлаж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нар нь 2021 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд ...Хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээнэ, тэтгэлэг төлнө гэх тайлбарыг гаргасан тул 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А., 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А. нарыг эх Э.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

7. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч С.******* нь өөрийн төрсөн хүүхдүүд болох А., А. нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Энх-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр хариуцагч С.*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

8.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.10-ны өдөр 70,200 төгрөг төлсөн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.*******гээс хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 157,625 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

9.1. Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот тушаалын хавсралтаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /*******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг эх Э.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зааснаар 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Энх-Эрдэнийг 16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр,

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.ыг 11 нас хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тус тус сар бүр эцэг С.*******гээс тэтгэмж гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч С.*******гээс хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 157,625 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, мөн 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА