| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0592/З |
| Дугаар | 128/ШШ2026/0624 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2026/0624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “МЕС” ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэг
Маргааны төрөл: “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813361 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Барилгын хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 05 дугаар сарын 08-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд, хариуцагч Д.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “МЕС” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “Монгол Улсын хуулийн этгээд “МЕС” ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлэгт заасан журмын дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Манай компани нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 1780801142 дугаартай газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж, төрийн эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр, зөвшөөрлийг гаргуулан ажиллаж байгаа болно. Үүнд:
1. 0000400751 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ
2. Барилга угсралтын ажил эрхлэх БУ18-878/25 дугаар тусгай зөвшөөрөл
3. Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулсан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар
4. Барилга Хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт
5. Холбогдох байгууллагуудаас авсан техникийн нөхцөл
6. 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэх мэтийг дурдаж болохоор байна.
Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яамны улсын ахлах байцаагч Д.Ганчимэг нь “гүйцэтгэгч “МЕС” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй А, С блок барилгын газар шорооны ажил хийж гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэн 0813361 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Мөн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргаж барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан нь хууль зүйн тодорхой үндэслэлгүй төдийгүй компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж эрх ашгийг хөндөөд байна.
“МЕС” ХХК-ийн зүгээс дээр дурдсанчлан шаардлагатай бүхий л зөвшөөрөл, даалгавар зэргийг авч ажиллаж байгаа бөгөөд манай улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаа бага байдаг учир барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах нь зайлшгүй чухал байгаа болно.
Иймд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 0813361 дугаартай шийтгэлийн хуудас, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Ганчимэг шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/480 дугаар албан бичиг, иргэн Б.Тэлмүүнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 02-00/19 дугаар удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 47 дугар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.4-д заасан чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2579634 дугаартай гүйцэтгэгч “МЕС” ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын угсралтын ажилд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд 1780801142 нэгж талбартай газарт онцгой төвөгшилтэй 23, 25 давхар бүхий А, С блок үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;” 20 дугаар зүйлийн 20.2-д “Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж заасныг зөрчиж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно;” гэж заасан зөрчилд хамаарч байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”-ийн 6 дахь хэсэг “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”-ийн 6.38 дахь хэсэг “барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.1, 12.4, 12.5, 12.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;”-т, 6.1 дүгээр зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”-ийн 1 дэх хэсэг “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”-ийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд регистрийн 2579634 дугаартай гүйцэтгэгч “МЕС” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.;” гэж заасан зөрчил мэдүүлэг, фото зураг, холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул ХБЯ/26-11 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 0813361 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр регистрийн 2579634 дугаартай гүйцэтгэгч “МЕС” ХХК-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавраар зөрчлийг арилгах хүртэл А, С блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан.
Иймд регистрийн 2579634 дугаартай “МЕС” ХХК-иас гаргасан “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэгийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813361 дугаартай Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгаврыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “МЕС” ХХК нь “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэгийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0813361 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Барилгын техникийн улсын ахлах байцаагч 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах” тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараахь үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэгийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0813361 дугаартай шийтгэлийн хуудсаар “МЕС” ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр А, С блок барилгын газар шорооны ажил гүйцэтгэж гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
2. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэгийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “МЕС” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1780801142 нэгж талбартай газарт А, С блок үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчлийг арилгах хүртэл А, С блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “МЕС” ХХК-д даалгасан байна.
3. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т “Барилгын ажлын гүйцэтгэгч ... чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
4. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй:”, 40.1.1-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;” гэж тус тус заасан байна.
5. “МЕС” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6. Дээр дурдсан баримтуудаар барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн болох нь тодорхой тогтоогдож байх тул “МЕС” ХХК-ийг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.16-д заасан барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
7. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0813361 дугаар дугаар шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813361 дугаар дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
9. Гомдол гаргагч “МЕС” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо болон гомдол гаргагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “барилгын зөвшөөрөл авсан буюу 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан байтал манай компанийг гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
10. Учир нь хэрэгт авагдсан 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0005206 БАЗГ2026/0213 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь барилгын үндсэн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл биш зөвхөн Орон сууцны цогцолбор барилгын эргийн бэхэлгээний зөвшөөрөл байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
11. Маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813361 дугаартай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий захиргааны актууд бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813361 дугаартай шийтгэлийн хуудаст үндэслэн Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гаргасан байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлага тус бүрт шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.16, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Ганчимэгийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0813361 дугаартай шийтгэлийн хуудас, 2026 оны 05 дугаар сарын сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “МЕС” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ