| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03032/И |
| Дугаар | 191/ШШ2025/08696 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/08696
| 2025 10 14 | 191/ШШ2025/08696 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч байрлах ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Д.*******ад холбогдуулан кредит карт эзэмших гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Дашзэгвэ овогтой ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ/КР/ 550160****7841 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч Д.******* кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 60 сар хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 03-р сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 13,492,589.75 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2,685,521.86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү нь 788,815.28 төгрөг, нийт 25,366,612.61 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2024 оны 01 сарын 03-нд шийдвэр, магадлал гарсан байгаа. Үүний 7 дахь хэсэг тусгачихсан 2 кредит картыг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн өмнө байгуулагдсан кредит карт болон кредит картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардахад энэхүү магадлал саад болохгүй гээд тусгаад өгчихсөн байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа энэ өдрөөс дахиад шинээр тоологдож эхэлж байгаа гэв.
2. Хариуцагч Д.******* болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. *******ын хувьд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2 жилийн хугацаатай 8,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан. Гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дууссан.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусаж байгаа. Гэтэл ******* *******ны зүгээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. *******ын хувьд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Банк нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасанд хамааруулаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тооцогдох ёстой гэх агуулгаар тайлбар хийсэн. ******* *******ны нэхэмжлэлтэй 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан зээлийн гэрээтэй маргаан байгаа. Үүнийг анхан болон давж заалдах шатын шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар гэрээний дагуу 22,730,109 төгрөг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. ЗБ/2805125838 тоот зээлийн гэрээг 2 шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзсэн.
Д.******* 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан. Тус өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалчихсан гэж үзээд шинээр тоолж эхлэхэд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 жилийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Гэтэл ******* ******* ХК нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг эрх бүхий этгээдээр сэргээлгэсэн талаарх ямар нэгэн баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, одоо үүргийг гүйцэтгэхгүй байх эрхтэй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/
3.3. Итгэмжлэл /хх 5, 7, 104 /,
3.4. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах зээлийн гэрээний хуулбар /хх 8/,
3.5. Кредит картын тооцооллын хүснэг /хх 9-12/,
3.6. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 дугаар Зээлийн гэрээний хуулбар /хх 70-71/
3.7. ******* *******ны дансны хуулга /хх 72/
3.8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/03339 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 73-81/,
3.9. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА/2024/00063 дугаартай магадлалын хуулбар /хх 82-84/
3.10 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03630 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 85-87/,
3.11 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/00021 дугаартай магадлалын хуулбар /хх 88-90/.
4. Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргасан. Үүнд:
4.1 Хариу тайлбар /хх 20/,
4.2 Хариуцагчаас шинжилгээнд хүргүүлсэн баримтууд /хх 46-63/.
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газраар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээн дээрх гарын үсгийн талаар дүгнэлт /хх 32-40/ гаргуулж, нэхэмжлэгчээс Д.*******ын ******* *******анд гаргасан хүсэлтийг эх хувиар гаргуулсан болно. /хх 33-40, 106/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,892,275.47 төгрөгийг хангаж, үлдэх 3,474,337.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагч Д.*******тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/КР/550160****7841 дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.******* 8,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, гэрээний хугацааг 2 жилээр тохиролцсон. Д.******* кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөөгүй тул түүнээс 2025.03.18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүүний төлбөр 13,492,589,75 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 2,685,521,86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 788,815.28 төгрөг нийт 25,366.612.61 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч Д.*******аас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллын талаар маргаагүй ба 2 жилийн хугацаатай кредит картын хугацаа 2020 онд дууссан, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч Д.******* нар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/КР550160****7841 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулж, гэрээгээр зээлийн лимит 8,000,000 төгрөг, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, картын хугацаа 2 жил байх нөхцөлийг тохиролцсон байна.
Хариуцагчаас дээрх гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээнд дээрх гарын үсэг хуурамч гэх агуулгаар маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.06.06-ны өдрийн ЕГ0125/1518 дугаар шинжээчийн дүгнэлтээр гэрээн дээрх гарын үсэг нь Д.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэх дүгнэлтийг гаргасан байна. /хх 33-35/
Иймд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан, гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь байхаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
4.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
Гэрээний 2.1-д эргэн төлөх өдөр 20-ны өдөр, эргэн төлөх доод хувь 20 хувь байхаар зааж, гэрээний 3.4-т тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн эргэн төлөх доод хэмжээг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө картад төлсөн байна гэж заажээ.
Хариуцагч Д.******* нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарлага гаргаснаар ашигласан зээлийн хэмжээ 8,399,685.72 төгрөгт хүрсэн, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болох нь хавтаст хэргийн 9-12 дугаар талд авагдсан кредит картын тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.
4.3. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй талаар маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Хариуцагч Д.*******аас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* *******анд Иргэн Дашзэгвэ овогтой ******* миний бие 201 онд ******* *******ны 32 салбараас кредит картын алтан болон зэс картын нийт дүнгээрээ 10,000,000 төгрөгийн зээл авсан ба ковид өвчний улмаас УОК-с тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зарласан 2020.01.27-с өмнө зээлийн хугацаа хэтрүүлэлгүй төлж байсан болно. Гэвч ковид өвчний улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа бүрэн доголдож зээлээ төлөхөд хүндрэл учирсан тул миний кредит картын зээлийг хэрэглээний зээлд шилжүүлж өгч тусална уу гэх хүсэлт гаргаж байсан байна. /хх 106/
Ийнхүү хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2021.10.29-ний өдөр ЗГ2805125838 тоот зээлийн гэрээ байгуулагдсан талаар хариуцагч тайлбарласан.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан 2021.10.29-ний өдрийн ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний үүрэгт 22,730,109.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/03339 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлалаар:
Талууд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот Зээлийн гэрээ байгуулж, ******* ******* ХК нь 18,923,352 төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 462868******3752 тоот кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлэх, Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүний хамтаар буцаан төлөх нөхцөлийг тохиролцсон,
******* ******* ХК нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр 18,923,352 төгрөгийг Д.*******ын эзэмшлийн 2209247959 тоот данс руу шилжүүлж, мөн өдөр 4,539,418 төгрөгийг 462868******3752:******* Дашзэгвэ к/төлөлт утгатайгаар, 14,383,934 төгрөгийг 550160******7841:Төлөлт утгатайгаар тус тус буцаан татсан үйл баримтыг тогтоосон байна. /хх 73-84/
Өөрөөр хэлбэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот зээлийн гэрээ нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/КР550160****7841 тоот кредит карт эзэмших гэрээний хариуцагчийн хүлээх үүргийг хаах зорилгоор байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Хариуцагч Д.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* *******анд хүсэлт гаргаснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарах ба энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож байна.
Түүнчлэн ******* ******* ХК нь Д.*******ад холбогдуулан 2021.10.29-ний өдрийн ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлал гарснаар хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/КР550160****7841 тоот кредит карт эзэмших гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн 2025.03.18-ны өдрийг хүртэл хугацааны хүү тооцсоныг буруутгах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүүний төлбөр 13,492,589,75 төгрөг, нийт 21,892,275.47 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.
Гэвч гэрээний 2.1-д зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж, гэрээний 3.5-д зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно,
3.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсэн хүү 2,685,521,86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 788,815.28 төгрөг, нийт 3,474,337.14 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 21,892,275.47 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,411 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******аас 21,892,275.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,474,337.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 284,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 267,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА