Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1314

 

                             С.Б, Б.О нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Э-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа,

шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2****4 оны 10 дугаар сарын ****-ны өдрийн 2****4/ШЦТ/1081 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн С.Б-, Б.О- нарт холбогдох эрүүгийн 23**** 0****54 0125 дугаартай хэргийг 2****4 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт С-гийн Б-, **** оны ****дугаар сарын ****-ний өдөр **** аймагт төрсөн, ****настай, эмэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ****дүүргийн ****дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, **** хороолол ****тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:************/,

И овогт Б-ийн О-, **** оны **дугаар сарын **-ны өдөр ***** төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ****дүүргийн ************төвийн ******* тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********/,

Шүүгдэгч С.Б- нь нийтийн албан тушаалтнаар буюу ****дүүргийн 13 дугаар хороонд байрлах ****дүүргийн ****даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.7 дахь хэсэг /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/ гэж заасныг зөрчиж, ************сайд, Сангийн сайдын хамтарсан 2****2 оны 49А/118 дугаар тушаалын дагуу нэмэлт үйлчилгээ авах зориулалтаар тохижуулсан төлбөртэй өрөө байхгүй байхад албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2****2 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2****2 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* тасагт хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 1 хоногийн төлбөрт 20,000 төгрөг авах ажлыг удирдан зохион байгуулж, уг тасгийн эрхлэгч Б.О-ын үйлдэл оролцоог хуваарилан улмаар түүгээр дамжуулан нэр бүхий 24 иргэнээс нэмэлт үйлчилгээний төлбөр гэх нэрийдлээр нийт 4.100.000 төгрөгийг бэлнээр өөрийн танил С.Э-ийн Хаан банканд эзэмшдэг ******* дугаарын дансаар болон өөрийн Хаан банканд эзэмшдэг ******* дугаартай дансаар нийт 3.300.000 төгрөгийг хүлээн авч өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.О- нь нийтийн албан тушаалтнаар буюу ****дүүргийн 13 дугаар хороонд байрлах ****дүүргийн ************төвийн ******* тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Б-ийн удирдан зохион байгуулсны дагуу нэмэлт үйлчилгээ авах зориулалтаар тохижуулсан төлбөртэй өрөө байхгүй байхад ******* тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 1 хоногийн төлбөрт 20,000 төгрөг авахад дэмжлэг үзүүлж буюу 2****2 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2****2 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тасгаар хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 24 иргэнээс нэмэлт үйлчилгээний төлбөрт нийт 4.100.000 төгрөгийг бэлнээр авч, үүнээс 3.300.000 төгрөгийг С.Б-ийн даалгасны дагуу Хаан банкны *******, ******* дугаартай данснууд руу шилжүүлж үлдэгдэл 800.000 төгрөгийг өөртөө авч, С.Б-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:                                                                                                                                                                                                                                                        Шүүгдэгч Х овогт С-гийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Иовгийн Б-ийн О-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.Б-, Б.О- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас 800,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч С.Б-ээс Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан 3,300,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж,  

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б- бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагч яллах дүгнэлтэд“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан” атлаа шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хамтран оролцсоныг зөв тодорхойлоогүй. Шүүх С.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д зааснаар "зохион байгуулагч", Б.О-ыг мөн хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар "хамжигч" гэж дүгнэсэн.

Тогтоолдоо гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан гэж дурдсан атлаа яллах дүгнэлтэд дурдсанаас өөрөөр хуулийн зүйл заалтыг журамлаж гүйцэтгэсэн үүргийг тодорхойлоод байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ямар хэм хэмжээг удирдлага болговол зохих тал дээр өөр өөрөөр дүгнэсэн.

Шүүх зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөхдөө"тодруулбал шүүгдэгч нар нь албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу төлбөртэй өрөө гэж нэр бүхий 24 иргэнээс өөрсдийн хувийн дансаар төлбөр авч байгаа үйлдэл нь өөрсдөдөө эдийн засгийн ашигтай байдлыг бий болгож, давуу байдлыг болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэл зөв байна" гэжээ.

1-т: Зүйлчлэлийн хувьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж" гэсэн үг байхгүй.

2-т: Албан тушаалын тодорхойлолт гэдэг нь тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг. Хавтаст хэргийн 72 дугаар талд О-ын, 92 дугаар талд С.Б-ийн 2****2 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан "Албан тушаалын тодорхойлолт" байх ба тодорхойлолтод "Төрийн албаны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинэчлэн боловсруулсан" гэсэн төдийгүй ****дүүргийн ************төвөөс 2****4 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 186 тоот албан бичгээр С.Б-, Б.О- нарын "2****2 оноос өмнөх өмнөх ажлын байрны тодорхойлолт, тус албан тушаалд томилогдсон тушаал"-ыг хавсралтаар хүргүүлсэн 4-р хх-ийн 90-р тал/ нотлох баримтаар Б.О- нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2****2 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ТҮЭМ-5-3 шатлалаар цалинжиж байсан нь нотлогдоно.

Харин СХДЭМТ-ийн даргын 2****2 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдсөн "Албан тушаалын тодорхойлолт"-оор тэрээр ТҮЭМ-6 албан тушаалын ангилал зэрэглэл өөрчлөгдсөн байна. Энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.О- нь энэ гэмт хэргийн субъект биш юм. Хэдийгээр Монгол улсын Засгийн газрын 20** оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт: "... ТҮЭМ-6 зэрэглэлийн албан тушаалд "4. Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч" гэж тус тус нэмсүгэй" гэсэн тогтоол гарсан хэдий ч Б.О-ын хувьд 2****2 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ТҮЭМ-5 зэрэглэлээр цалинжиж байсан нотлох баримт л хэрэгт авагдсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бид хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

3-т: Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэдэгт: "...албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байх нь энэ гэмт хэргийн гол шинж юм. Шийтгэх тогтоолд дурдаад байгаа 24 иргэнээс нийт 4.1 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийг өөртөө шилжүүлсэн авсан гэх боловч өөртөө хэрхэн давуу байдал бий болгосон нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад нь миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байх ба шүүх тэдгээр нотлох баримтуудад ач холбогдол өгөөгүй байна. Тухайлбал: Дэлхийн сувилагчдын өдөр жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдөр болдог. Энэ арга хэмжээг СХДЭМТ мөн 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан. С.Б- нь энэ арга хэмжээндээ зориулж 5 дугаар сарын 9-ний өдөр Юнайтед хайпермаркетаас 4.142.**0 төгрөгийн худалдан авалт хийсэн.Сувилагч нараа урамшуулах зорилгоор сугалаа зохион байгуулахаар зурагт, агаар цэвэршүүлэгч, угаалгын машин худалдаж авсан нь баримтаар нотлогдсон.Энэ мөнгийг албаны эрх ашигт зориулсан байдаг.

4-т: Шийтгэх тогтоолд: 24 иргэнээс гэх тухайд: Хавтаст хэргийн материалаар 24 иргэнээс мөнгө авсан гэдэг нь нотлогдоогүй. Тухайлбал: Шийтгэх тогтоолд 20 хүний гэрчийн мэдүүлгийг дурдсан. 24 хүн гэх боловч иргэн М.Д,, С.Ж, П.Н, Ж.З, Д.А нарын мөнгөний асуудал тогтоогдоогүй, дээр нь Д.П, С.С нараас мэдүүлэг аваагүй, нотлох баримт байхгүй. ЭХХШ тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй" гэсэн заалттай. Т.М түүний хүү Д, Ц.Д түүний охин О, Г.Г түүний охин Огээс гэрчийн мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй.

5-т: Энэ хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2****2 оны 4 дүгээр сарын 27-ноос 2****2 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гэж тодорхойлсон ба "*********"-т С.Б- өөрийн зүгээс зарцуулсан 4.142.920 төгрөгийг гүйцэд биш бус авсан асуудал нь тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан болохыг харуулж байгаа ба энэ нь тухайн мөнгөө авснаас хойш "Б-ийг бусдаас хахууль авсан байж болзошгүй гэж шалгагдах хүртэл мөнгө төгрөг аваагүйгээр нотлогдож байна. Иймд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг биш” гэх тайлбартай санал нэг байна. Шинэ хууль гарснаас хойш “урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох” гэх үгийг Авлигатай тэмцэх газар бүх үйлдэлд хамруулж байна. Шүүхийн өмнөх практикаас үзвэл, “залилах”, “хөрөнгө завших” гэмт хэргийн талаар “ийм үйлдлийг залилан гэнэ, тийм үйлдлийг завших гэнэ” гэсэн тайлбартай байсан. Гэтэл давуу байдал бий болгох гэх гэмт хэргийн шинжээр бүх үйлдлийг зүйлчилж байна. Энэ үйлдлийн шинжийг тайлбарласан тайлбар Монгол Улсын хэмжээнд байхгүй. Тэгэхээр энэ шинжийг болсон болоогүй бүх үйлдэлд хамаатуулж, хүнийг гэмт хэрэгтэн болгож байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, хууль цоорхой, дутмаг байна гэсэн үг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг зүйл байдаг байлаа шүү дээ. Тэр бүхэнд санаа, сэдэл, зорилгын талаар тайлбарладаг байсан. Энэ хэргийн хувьд шунахайн сэдэл гэх зүйл байхгүй. Хэрэв шунахайн сэдэлтэй байсан бол С.Б-, Б.О- нар нь тухайн мөнгийг өөрсдөдөө авах байсан. Гэвч тэд тус мөнгийг байгууллагынхаа сувилагч нарт зарцуулсан. Эмч нар сувилагчдаа хэрхэн ажиллаж, ядарч байгааг харж байгаа шүү дээ. Хэргийн 3 дугаар хуудаст ************яамны тушаал авагдсан. Одоо төлбөртэй өрөө ажиллуулдаггүй эмнэлэг байхгүй. Б.ОЖ “алгын чинээ тушаал гаргах ёстой байсан” гэж мэдүүлсэн байсан. Хэрэв эдгээр хүмүүс шунахай сэдэлтэй байсан бол тус төлбөртэй өрөөг ажиллуулаад байх байсан. Гэтэл эдгээр хүмүүс даргыгаа тушаал гаргачих болов уу гэж найдаад 2 сар л төлбөртэй өрөөг ажиллуулсан. Тэгтэл тушаал гараагүй. Миний бие тус хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байна. ************яамны дээрх тушаалд “хэрэв төлбөртэй өрөө ажиллуулахаар бол тушаал гаргах шаардлагатай” гэсэн байдаг. С.Б-, Б.О- нар нь төсвийн ажилтнууд, цалин бага. Тэгээд сувилагч нарын мөнгө нь дутахаар нь өөрийнхөө мөнгөнөөс өгсөн. Үүний хаана гэмт хэрэг байна вэ. Гэмт хэрэг нь санаа, зорилготой байх ёстой. Мөнгийг нь авч үзвэл, тухайн мөнгө нь төсвийн мөнгө биш. Томчууд төсвийн, татварын мөнгө идчихээд зүгээр яваад байна. Гэтэл миний үйлчлүүлэгч сувилагч нараа баярлуулсны төлөө шийтгэгдэж байна. Ерөнхийдөө, С.Б-, Б.О- нар тушаал гарчих болов уу гэж найдаад 2 сарын хугацаанд төлбөртэй өрөө ажиллуулсан. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, С.Б-, Б.О- нарын үйлдлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв хэргийг энэ зүйл ангиар зүйлчилбэл Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүгдэгч нар нь насаараа эмнэлгийн байгууллагад ажилсан хүмүүс. Алгын чинээ тушаал гараагүйгээс эдгээр хүмүүс ажил, амьдрал, нэр хүнд, бүх зүйлээрээ хохирох ёсгүй. Эдгээр хүмүүсийг Авлигатай тэмцэх газар хахууль авсан гэж шалгаж эхлээд болохгүй болохоор нь өөр хэрэгт хамаатуулж шалгасан юм шиг байгаа юм. Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бодит байдлыг дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Миний хувьд тус хэргийг гэмт хэрэг биш гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг анхаарч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Б.О-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан үүрэг бүрэн эрх, албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-р зүйлийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хэсэгт зааснаар Б.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч энэхүү давах гомдлыг гаргаж байна. Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа болон шүүгдэгч Б.О- бид шүүхийн 1081 тоот шийтгэх тогтоолын 13-14 дэх талд авагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хэлсэн үгийг бичсэнийг буюу ингэж хэлсэн үг дүгнэлтээ дэмжиж байгаа. Тодруулбал: шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Б-, Б.О- нь төлбөртэй өрөөг 2 сарын хугацаатай ажиллуулж олсон мөнгийг хувьдаа авч ашиглан зарцуулаагүй. Тэд байгууллагын үйл ажиллагаандаа байгууллагын мөнгийг зарцуулсан. Ямар нэгэн "Төсвийн мөнгө”-ийг ашиглан хувьдаа зарцуулаагүй. Б.О- нь даргын өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн төдий. ************сайд, Сангийн сайдын хамтарсан 2****2.49 A/118 тушаалын дагуу нэмэлт үйлчилгээ авах зориулалтаар тохижуулсан төлбөртэй өрөөг байгуулахдаа тухайн эмнэлгийн дарга нь тушаал л гаргах ёстой байсан. Эмнэлгийн дарга Сувилагчийн байрын үйл ажиллагаа болсныг мэдсэн тул шүүгдэгч нар нь төлбөртэй өрөө ажиллуулах тушаал гарна гэдэг ойлголттой байсан ба ингээд Б.О- нь нь С.Б- даргынхаа зааврыг биелүүлж иргэдэд эмчилгээ сувилгаагаа хийж ирсэн. Гэтэл тэрхүү тушаал" гарахгүй байсан тул төлбөртэй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа зогсоосон нь тэд мөнгө завших санаа зорилгогүй болохыг харуулж байна. Энэхүү үйлдэл нь эмнэлгийн даргын "төлбөртэй өрөө “ажиллуулахад гарах даргын тушаал гарна гэж найдаж хайнга хандаж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шинжийг агуулж байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Харин уг зүйл ангид хохирлын хэмжээг “Их хэмжээний “ хохирол байхаар заасан ба шүүгдэгч нарын эмнэлэгтээ олсон мөнгөний хэмжээ ердөө 4 сая төгрөг тул энэ үндэслэлээр хэргийг зөв зүйлчилж улмаар их хэмжээнд хүрэхгүй байгаа байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна...” гэв.

 Прокурор Б.Э-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Нэгдүгээрт, өмгөөлөгчид шүүгдэгч “Б.О- нь удирдах албан тушаалтан биш” гэж тайлбарлаж байна. Гэвч прокурор болон анхан шатны шүүх түүнийг нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн. 20** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2****дугаартай Засгийн газрын тогтоолын 2 дахь заалтад заасны дагуу Б.О-ыг ТМҮ-6 буюу удирдах албан тушаалтан гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2****2 оны 04 дүгээр сараас мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн. Иймээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Б.О- нь удирдах албан тушаалтан байсан. Өмгөөлөгч нар “хэдийгээр Б.О- удирдах албан тушаалтанд хамаарах боловч тэрээр ТМҮ-5.3-аар цалинжиж байсан. Иймээс түүнийг удирдах албан тушаалтан биш гэж үзнэ” гэж тайлбарласан. Бид цалин авч байгаа лавлагаагаар биш эрхэлж байгаа ажил үүрэг, албан тушаалын тодорхойлолт зэрэгт үндэслэж удирдах албан тушаалтан мөн эсэхийг тодорхойлох ёстой, цалингийн асуудал тусдаа гэж үзэж байна. 2****0 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс 2 жилийн өмнө Б.О- нь өөрийн ТМҮ-6 гэсэн ажил байдлын тодорхойлолттой танилцаж, гарын үсгээ зурсан. Иймээс түүнийг тус гэмт хэргийн субъект мөн гэж үзэж байна. Мөн С.Б- нь ТМҮ-7 буюу удирдах албан тушаалтан тул тус гэмт хэргийн субъектэд хамаарна. Түүнчлэн прокуророос тус гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг С.Б- зохион байгуулж, гүйцэтгэгчээр Б.О- хамтран оролцсон гэж үзсэн. Өмгөөлөгч нарын зүгээс “давуу байдал олж аваагүй” гэж тайлбарлаж байна. С.Б- нь 4,100,000 төгрөгөөс 3,300,000 төгрөгийг өөрийнхөө болон өөрийн хамаарал бүхий н.Э-ийн дансаар авсан үйл баримт тогтоогдсон. Тус үйлийг өөртөө эдийн давуу байдлыг олж авч байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “дээрх мөнгийг 05 дугаар сарын 12-ны өдөр болсон сувилагч нарын баярт зарцуулсан” гэж тайлбарласан. Хэрэгт Б.О- гэрчээр 2, яллагдагчаар 3 удаа мэдүүлэг өгсөн. Тэрээр “С.Б- дарга “өөрөөсөө мөнгө гаргасан тул мөнгөний хэрэг байна. Тиймээс төлбөртэй өрөө ажиллуулж олсон мөнгийг авъя” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ мөнгийг авч эхлэхээс өмнө С.Б- өөрөөсөө мөнгө гаргасан байсан. Иймээс өвчнүүдээс авсан 4,1000,000 төгрөгийг сувилагчдын баярт зарцуулсан зүйл байхгүй, зарцуулсан байсан ч баярт зарцуулах мөнгө нь төсвийн данснаас, эсхүл байгууллагын нийт албан хаагчдын зөвшөөрлийн үндсэн дээр хуримтлалын данснаас зарцуулагдах байсан. Өөрөөр хэлбэл, иргэдээс мөнгө авч нэг нэгэндээ шагнал, урамшуулал олгох нь нийтийн эрх зүйд хориглогдоно гэж үзэж байна. Б.О-ын өмгөөлөгчид “Б.О- 800,000 төгрөгийг  аваагүй” гэж тайлбарлаж байна. Гэвч тус мөнгийг С.Б-т өгсөн гэх баримт байхгүй. Түүний өөрийнх нь гэрчээр 3, яллагдагчаар 2 удаа өгсөн мэдүүлэгт “гэм буруугаа хүлээж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гээд хэн хэнээс хэдэн төгрөг авсан болохоо тайлбарласан. Үүнтэй холбогдуулж түүний дансанд үзлэг хийхэд тэрээр 05 дугаар сарын **-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 4,100,000 төгрөгийн орлого олж, 6 удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөгийг С.Б-ийн хамаарал бүхий данснууд руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас олсон орлогыг дээрх этгээдүүд хуваарилж авсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж тайлбарлаж байна. “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” хэмээн хуульчлагдсан. Гэтэл эмнэлгийн өвчтөнүүд шүүгдэгч нарт эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулаагүй, энэ өрөө нь төлбөртэй юм байна гэж ойлгож, мөнгө өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар тухайн төлбөрийг журмын дагуу хурааж, байгууллагын мөнгийг завшаагүй тул тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу зүйлчлэгдэх боломжгүй. Түүнчлэн өмгөөлөгчид өөрсдийн үйлчлүүлэгчийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг. Гэвч шүүгдэгч нар нь албан тушаалын тодорхойлолтод заасан “өвчтөнүүдийг үнэгүй өрөөнд хүлээж авна” гэсэн үүргийг зөрчиж өвчтөнүүдийг үнэтэй өрөөнд хүлээн авсан. Албан тушаалын тодорхойлолт нь заавал биелүүлэх үүргийн хэм хэмжээг агуулдаг. Тус үүргийн зөрчсөн тул тэдгээрийн үйлдэл нь “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж тайлбарласан. Гэвч төлбөртэй өрөөг ажиллуулах тухай зохицуулалт нь 2****2 онд ************сайдын тушаалаар хэрэгжиж байгаа бөгөөд тус тушаалд “төлбөртэй өрөө байж болно” гэсэн болохоос биш төлбөртэй өрөөг заавал ажиллуулах шаардлагатай гэсэн зүйл байхгүй. Түүнчлэн, өмгөөлөгчид “шүүгдэгч нар нь эмнэлгийн дарга төлбөртэй өрөөг ажиллуулах тухай тушаалыг батлах болов уу гэж найдсан” гэж тайлбарласан. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тасгийн дарга гэх этгээдүүд нь тушаал гаргуулах эрх бүхий субъект биш гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүгдэгч нарын албан тушаалын тодорхойлолтоо зөрчсөн үйлдэл нь гэрээ, хууль тогтоомжоор олгосон албаны үүргээ биелүүлэлгүйгээр ажил, үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэгтэй огт хамааралгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-, Б.О- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгч Б.Болортуяа, П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

1. Шүүгдэгч С.Б- нь нийтийн албан тушаалтнаар буюу ****дүүргийн 13 дугаар хороонд байрлах ****дүүргийн ****даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.7 дахь хэсэг /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/ гэж заасныг зөрчиж, ************сайд, Сангийн сайдын хамтарсан 2****2 оны 49А/118 дугаар тушаалын дагуу нэмэлт үйлчилгээ авах зориулалтаар тохижуулсан “Төлбөртэй өрөө” ажиллуулах ямар нэгэн шийдвэр гараагүй байхад  албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2****2 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2****2 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тус эмнэлгийн ******* тасагт хэвтэн эмчлүүлсэн иргэдээс “1 хоногийн төлбөрт 20,000 төгрөг төлбөр ав” гэж удирдан зохион байгуулж, тасгийн эрхлэгч Б.О-ын үйлдэл оролцоог хуваарилан улмаар түүгээр дамжуулан нэр бүхий 24 иргэнээс “Нэмэлт үйлчилгээний төлбөр” гэх нэрийдлээр нийт 4.100.000 төгрөгийг бэлнээр авхуулан өөрийн танил С.Э-ийн Хаан банканд эзэмшдэг ******************, ****************** дугаарын дансаар болон өөрийн Хаан банканд эзэмшдэг *********** дугаартай дансаар нийт 3.300.000 төгрөгийг хүлээн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч Б.О- нь нийтийн албан тушаалтан болох ****дүүргийн ****дарга С.Б-ийн удирдан зохион байгуулсны дагуу нэмэлт үйлчилгээ авах зориулалтаар тохижуулсан төлбөртэй өрөө байхгүй, төлбөртэй өрөө ажиллуулах тушаал гараагүй байхад ******* тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 1 хоногийн төлбөрт 20,000 төгрөг авахад үйлдлээрээ дэмжлэг үзүүлж буюу 2****2 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2****2 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тасгаар хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 24 иргэнээс нэмэлт үйлчилгээний төлбөрт нийт 4.100.000 төгрөгийг бэлнээр авч, үүнээс 3.300.000 төгрөгийг С.Б-ийн даалгасны дагуу Хаан банкны *********...*********, *********...*********, *********...0 дугаартай данснууд руу шилжүүлж үлдэгдэл 800.000 төгрөгийг өөртөө авч, С.Б-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон  болох нь:

-С.Э-ийн “Хаан банкин” дахь ******************** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-43/, “Хаан банкин” дахь ********** дугаарын дансны хуулга /1хх 45-49/, “Голомт банкин” дахь ************** дугаарын дансны хуулга /1хх **-93/, -С.Э-ийн “Хаан банкин” дахь ******************** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 10-11/,

-гэрч С.Э-: “...Би голомт банканд данс эзэмшдэг, уг дансыг 2****2 оны 11-р сард нээж байсан. Дансыг нээсэн шалтгаан нь БНСУ-руу явах зорилгоор олон улсад ашиглах карттай байх зорилгоор нээлгэсэн. Би С.Б-ийг 2****2 оны 11-р сард БНСУ-руу явах үед нь өөрийн эзэмшлийн Голомт банкны дансны дугаараа мэдэхгүй байна, одоо ашиглахгүй байгаа болохоор С.Б-т өгч ашиглуулсан. Миний Хаан банкны *********...*********, *********...*********, ******** тоот дансаар С.Б- нь мөнгө шилжүүлж авч байсан бөгөөд би түүнээс зээлсэн мөнгөө буцаан өгсөн зүйл байгаа....” /1хх 164-166/,

-Б.О-ын “Хаан банкин” дахь *************** дугаарын харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 174-176/, “Хаан банкин” дахь ******************* дугаарын харилцах дансны хуулга /1хх 174-176, 183-**6/, “Худалдаа хөгжлийн банкнаас 2****3 оны ****дугаар сарын 06-ны өдрийн 6/12229 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /1хх 217-237/, “Төрийн банкны” **...52 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 238-242/, “Худалдаа хөгжлийн банкин” дахь 260105...38 дугаарын дансны хуулга /1****-107/, Б.О-ын “Голомт банкин” дахь 171**1...30 дугаарын дансны хуулга /146/,

-С.Б-ийн “Хаан банкин” дахь *********...** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх ****-09/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 79-**/,

- гэрч Н.О /2хх 95-6/, Ц.Н /2хх 110-111/, Ш.Ж- /2хх 114-115/, Ш.Ж-гийн Хаан банкны дансны хуулга “2****4.06.17-нд 1**.000 төгрөгийн зарлага гарсан” /2хх 117/, М.Д /2хх 121-122/, Ч.П /2хх 127/, Д.О /2хх 1****-132/, А.Б/2хх 135-136/, Б.Ж /2хх 139-1**/, Д.Э /2хх 144-145/, Д.Э-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 146-149/, гэрч А.Э /1хх 154-155/, Г.О /2хх 158-160/, Ш.Б /2хх 163-166/, М.Д, /2хх 169-172/, Б.О /2хх 177-178/, Т.О /2хх 181-184/, Н.Э /2хх 1**-**0/, Н.Э “Хаан банкны” депозит дэлгэрэнгүй хуулга /2хх **2-205/, Т.Д /2хх 210-212/, Д.П /2хх 215-216/, Ч.Туяа /2хх 2**-220/, Б.Б/2хх 223-224/, Б.О /3хх 4-5/ нарын мэдүүлэг,

- ****дүүргийн ************төвийн 2****4 оны **** дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай албан бичиг “****дүүргийн ************төв нь төлбөртэй өрөө ажиллуулдаггүй болно.” /3хх 145/ гэсэн тодорхойлолт,

- Ариг банкны баримт “...АТГ-барьцаа, хохирол 3.300.000 төгрөг С.Б- хохиролд төлөв...” /4хх 89/, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт “...АТГ-барьцаа, хохирол 800.000 төгрөг Б.О- хохиролд төлөв...” /4хх 111/, Нийслэлийн ****дүүргийн ************төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 5/149 дугаар тушаал “...Б.О-ыг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн ******* өвчин судлалын тасгийн эрхлэгчээр түр томилсугай...” /4хх **/,

-шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2****2 оны 5 дугаар сарын 10-нд ********* болж сугалаа явуулсан. Сугалааны бэлэг цуглуулахад 10.200.000 орчим төгрөг болсон. Төрийн бус байгууллагын хандиваар 6.000.000 сая орчим төгрөг цуглаж, үлдэгдэл 4.100.000 төгрөгийг би өөрт байгаа бүх мөнгөө гаргасан. Тэгээд эрхлэгч Б.О-т “надад мөнгө хэрэгтэй байна, боломжоороо жижиг өрөөндөө хүн аваад мөнгийг нь надад өгөөч” гэж гуйсан. Б.О- эмч надад хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн мөнгийг бага багаар надад өгч байсан. 20** оноос хойш төлбөртэй өрөө гэж байгаагүй. Би өөрийнхөө гаргасан мөнгийг гаргуулан авсан. Гэхдээ тухайн гаргуулан авсан арга нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /4хх **-51, 123/,

-шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар өгсөн: “...С.Б- дарга төлбөртэй өрөөнд хоногийн 20.000 төгрөгөөр оруулж байгаарай, мөн надад мөнгөний шаардлага байгаа тул мөнгөний тооцоо надтай хийж мөнгийг над руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Ингэснээр 2 ортой өрөөнд төлбөрийг нь өгөөд өвчтэй ар гэрийн хүн сахих, хоёулхнаа хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргасан хүмүүсийг нэг хүний хоногийн 20.000 төгрөгөөр 7 хоног буюу 1**.000 төгрөг нийлээд 2 хүний 280.000 төгрөгөөр хэвтүүлж эхэлсэн. Өрөөнд хэвтүүлсэн төлбөрийг би өөрөө бэлнээр авч өөрийн дансанд хийгээд С.Б-т мөнгийг нь өгөхөөр асуухаар С.Э- гэх хүний дансыг өгдөг. 2****2 оны 5 дугаар сараас ингэж хэвтүүлж эхлээд 6 дугаар сард би ээлжийн амралтаа авч цаашид ингэж хэвтүүлээгүй. Би төлбөртэй өрөөнд орсон иргэний төлсөн төлбөр мөнгө бүгд С.Б-т С.Э- гэх хүний дансаар дамжуулагдан очдог. Би тухайн мөнгөнөөс авч байгаагүй...” /2хх 75-76/... “ 25 хүн нэг хоногийн 20,000 төгрөг төлж хэвтэн эмчлүүлсэн хүмүүс байна. Хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг надад бэлнээр өгч, бэлэн мөнгийг би өөрийн Хаан банкны ******************* тоот данс руу хийгээд ****дүүргийн ****дарга С.Б-т түүний надад өгсөн данс руу шилжүүлж өгч байсан. 2****2 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх нэр бүхий мөнгө өгсөн эмчлүүлэгчдийг аль өрөөнд орохыг хуваарилсан...“би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /4хх 28/… “эхний хоёр мэдүүлгийг айснаасаа болоод буруу мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /4хх 32, 118/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Монгол улсын ************сайдын 2****2 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/216 дугаар тушаал, тушаалын нэгдүгээр хавсралт “Төрийн өмчийн ************байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 2.4-д “...************байгууллага нь эмнэлгийн нийт батлагдсан орны 15 хувиас хэтрэхгүйгээр иргэний хүсэлтийн дагуу тав тух хангасан төлбөртэй өрөөг ажиллуулж болох бөгөөд тасгуудад жигд хуваарилж, үйлчлүүлэгчид сонголтыг бий болгож, зохицуулалтыг хийнэ…”, 3.2-т “...************байгууллага нь төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулах ба байгууллагын цахим хуудсанд байрлуулна…”, 3.4-т “...************байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг /и-баримт/ заавал олгох бөгөөд уг баримтад ************байгууллагын нэг, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэг, төрөл, холбогдох төрлийн хэмжээ болон нийт төлбөрийн хэмжээ, огноог ялгасан байна. Үүнд: ************даатгалын сангаас хариуцсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр, Иргэний хариуцан төлөх тусламж, үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээ, Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр...” гэж,

Сангийн сайд, ************сайдын 2****2 оны **** дугаар сарын 28-ны өдрийн 49/А/118 дугаар хамтарсан тушаал “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай”, болон Сангийн сайд, ************сайдын 2****2 оны **** дугаар сарын 28-ны өдрийн 49/А/118 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт “Төрийн болон орон нутгийн өмчийн ************байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журамд 1.1-д “…************даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу нэмэлтээр үзүүлэх, ************даатгалд хамрагдаагүй иргэнд төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлснээс бий болсон орлогыг зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулна…”, 1.2-т “...************байгууллага нь үйлчлүүлэгчид үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалтыг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан төлбөрийн жишиг хэмжээ, жагсаалтад заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй, код, ангиллыг өөрчлөхгүйгээр өөрийн байгууллагын үйлчилгээний хүрээнд тохируулан батална...” гэж заасны дагуу тушаалын нэгдүгээр хавсралтад заасан төлбөртэй үйлчилгээний төлбөрийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр байгууллагын дарга, захирал нь төлбөртэй өрөө ажиллуулах тушаал гаргаж батална...”, 2.1-д “...Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний орлого, зарцуулалтыг бодитой төлөвлөж, жил бүрийн төсөвтөө тусгаж ************тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын эрх үүргийн хүрээнд захиран зарцуулна...”, 3.1.3-т “...Үйлчлүүлэгчээс ************байгууллагын данснаас өөр дансанд болон бэлнээр үйлчилгээний төлбөр шилжүүлэх, шаардахыг хориглоно...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Б- нь ****дүүргийн ************төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлж, “төлбөртэй өрөө ажиллуулах тухай тушаал гаргаагүй, мөн төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулаагүй болон байгууллагын цахим хуудсанд байрлуулаагүй, үйлчлүүлэгчээс төлбөрийг байгууллагаас өөр дансанд болон бэлнээр төлбөр авахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Харин шүүгдэгч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлд заасан хамтран оролцооны хэлбэрийг нарийвчлан тодорхой дүгнэхгүйгээр “Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Ч.О- нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарахгүй албан тушаалыг эрхэлж байгаа хэдий ч тэрээр нийтийн албан тушаалтан болох ****дарга С.Б-ийн хууль бус үйлдэлд хамжиж гэмт хэрэгт хамтран оролцсон нь хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.О- “...С.Б- дарга төлбөртэй өрөөнд хоногийг 20.000 төгрөгөөр оруулж байгаарай, мөн надад мөнгөний шаардлага байгаа тул тооцоо надтай хийж, мөнгийг над руу шилжүүлээрэй гэж хэлсэн...” гэж, шүүгдэгч С.Б- “...эрхлэгч Б.О-т надад мөнгө хэрэгтэй байна, боломжоороо жижиг өрөөнд хүн аваад мөнгийг нь надад өгөөч гэж гуйсан. Б.О- эмч надад хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн мөнгийг бага багаар надад өгч байсан...” гэж тус тус мэдүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.О- нь Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Б-ийн хууль бус үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэрэгт хамжсан болох нь хангалттай нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь аливаа хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээр нь арилсан эсэх зэргээс үл хамаарч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.Б-, Б.О- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

5. Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа “...өөртөө хэрхэн давуу байдал бий болгосон нь нотлогдон тогтоогдоогүй, сувилагч нараа урамшуулах зорилгоор сугалаа зохион байгуулж ажилчдын эрх ашгийг хангасан. Иймд С.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн шинжийг хангаж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.

Харин “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч С.Б-ийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүрэгт “...эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйл ажиллагааг төлөвлөх, хагас, бүтэн жилээр байгууллагын тайлан, төлөвлөгөөг нэгтгэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний зохион байгуулалттай холбоотой өдөр тутмын удирдлагаар хангах, үр дүнг тооцох, Иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг холбогдох эрх зүйн актуудыг үндэслэн зохион байгуулах, эмчилгээ, үйлчилгээний үндсэн үзүүлэлтэд дүгнэлт хийж үр дүнг тооцон шийдвэрлэж ажиллах...” зэргийг заасан байх бөгөөд, тухайн эмнэлгийн байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулан өгөөгүй байх тул түүний үйлдлийг өмчийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нар нь “...төлбөртэй өрөө гаргах тухай даргын тушаал гарна гэж найдаж хайнга хандаж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шинжийг агуулж байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Мөн өөртөө давуу байдал бий болгоогүй, шунахайн сэдэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Хайнга хандах” гэмт хэрэг гэж нийтийн албаны ашиг сонирхолд халдаж, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан нийгэмд аюултай, гэм буруутай эс үйлдэхүй юм.

“Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй” гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэхгүй, хийхгүй байх идэвхгүй зан үйл байдаг бол зохих ёсоор биелүүлээгүй гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалттай биелүүлээгүйг ойлгодог.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж, мөн Засгийн газрын 20** оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №276 дугаар тогтоолын 2-т “************салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн “ТҮЭМ-7” зэрэглэлийн удирдах албан тушаалд “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тасаг, нэгжийн эрхлэгч” гэж, “ТҮЭМ-6” зэрэглэлийн удирдах албан тушаалд “Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч”-ийг тус тус хамруулахаар заажээ.

Шүүгдэгч С.Б- нь Нийслэлийн ****дүүргийн ************төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 5/1** дугаар тушаалаар “... эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар томилогдож” ажилласан байх тул түүнийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн гэж үзэв.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилсан байна.

Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм.

Гэтэл анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэхтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан тус тусдаа зохицуулалтыг хамтад нь журамлах байдлаар хэрэглэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, ****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2****4 оны 10 дугаар сарын ****-ны өдрийн №1081 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ****дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2****4 оны 10 дугаар сарын ****-ны өдрийн 2****4/ШЦТ/1081 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ