Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2026/0643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Маргааны төрөл: “1. Х******* ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээн зөвшөөрүүлэх, 2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 831 дугаар шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Т гол-1” нэртэй алтны шороон ордын дугаартай 225.39 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж ашигладаг байсан. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ манай эзэмшиж байсан ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан гэж мэдэгдэж, нөхөн олговор авах хүсэлтээ өг гэсэн.

Бид Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ журмын дагуу хүргүүлсэн уг хүсэлтээ холбогдох бичиг баримтыг хавсарган 2012 оны нэгдүгээр сарын 06 өдөр тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний Хавсралтын эх хувь хүлээлгэн өгч акт үйлдсэн.

Нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар жил бүр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн нэг цонхны үйлчилгээнээс тодруулахад нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ, эргэж мэдэгдэнэ гэдэг хариу өгдөг байсан. 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр ******* дугаартай 225.39 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олговрыг яаралтай шийдэж өгнө үү гэх агуулгатай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандсан.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10/4889 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 заалтыг үндэслэн Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /Хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлагдсан байна гэж хариу өгсөн.

Дээрх албан бичгийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 33 дугаартай албан бичгээр хандсан боловч 2025 оны 11 дугаар сарын 03-ны өдөр 1/5625 дугаартай хариу хүргүүлэх тухай Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсан байх тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж байна гэж хариу ирүүлсэн.

Ашигт малтмал газрын тосны газраас манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хориглосон талбайтай давхцалтай болсон, үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар мэдэгдэж, нөхөн олговор авах хүсэлтээ өг гэж шаардаж, нөхөн олговор авах хүсэлтийг, ашиглалтын тусгай зөвшөөрөл хавсралтын хамт эх хувийг авсан атлаа нөхөн төлбөр төлөгдөөгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь нөхөн төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байна гэж ойлгож байна.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нөхөн олговрыг төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах журамтай.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бүрэн төлснөөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой.

Гэтэл хариуцагч “Х*******” ХХК-ний дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олговор төлөөгүй гэж Ашигт малтмал газрын тосны газар мэдэгдэж байгаа нь манай компанийн олон жилийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалтыг үнэгүйдэж, тусгай зөвшөөрөл ч үгүй нөхөн төлбөр ч үгүй хохирч байгаа учраас нөхөн төлбөр авах эрхтэй болохоо шүүхээр тогтоолгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлж нөхөн төлбөрөө авах эрхээ эдлэхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болно.

“Х*******” ХХК-ний дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлснээр бид Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4-т Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно, 16 дугаар зүйлийн 3-т заасан “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.

Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлнө гэж хуульд зохицуулсан хүрээнд бид нөхөн төлбөр авах эрхтэй юм

Манай компани Ашигт малтмалын газрын тосны газарт нөхөн төлбөр хэрхэн шийдэх гэж байгаа талаар удаа дараа хандахад удахгүй шийдэх байх гэдэг хариуг нэг цонх дээр суудаг мэргэжилтэн өгдөг байсан. Манай компанийн нөхөн төлбөрийн асуудал шийдэгдэхгүй удааширч байсан учраас албан бичгээр 2025 онд Ашигт малтмал газрын тосны газарт хандаж хариу авах үедээ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 831 дүгээр шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан талаар олж мэдсэн учраас шүүхэд хандаж байгаагүй.

Нөгөөтээгүүр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан тогтоолын хилийн заагт манай компанийн тусгай зөвшөөрөл хамаарч байна гэж мэдэгдэж тухайн ондоо тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

Үүний дараа Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж нөхөн төлбөр ав, үйл ажиллагаа явуулахгүй шүү гэж тусгай зөвшөөрлийг хурааж авсан атлаа нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газар 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолуудаас өмнө тусгай зөвшөөрөл цуцлагдсан учраас нөхөн төлбөр өгөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй учир нь бид 2011 оны 174 тогтоолд манай тусгай зөвшөөрөл хамаарч нөхөн олговор авах хүсэлт гаргасан, хүсэлт гаргахаас өмнө манай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-т “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасны дагуу “Х*******” ХХК-ний ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан бөгөөд тус тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн үеэс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн.

Дээрх ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсаны ба Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон.

Үүнтэй холбоотойгоор тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн гэрчилгээ болон түүнд хамаарах бусад баримт бичгүүдийг хураан авч, нөхөх олговроо авах талаар чиглэл өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулалгүйгээр төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд нь солигдож, манай компанийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй тул “нөхөх олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, уг эрхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээр хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Гэтэл тус захиргааны хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд манай компанийн ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн байх ба энэ талаар огт мэдэгдээгүй байх тул тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дор дурдсан үндэслэлээр маргаж байна. Үүнд:

1. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж,

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ... 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн даруйд тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэх, уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тухайн албан тушаалтанд болон түүний дээд шатны албан тушаалтанд нь тайлбар, санал, хүсэлтээ гаргах, түүнийгээ нотолсон баримт гаргаж өгөх боломжоор хангуулах, тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах талаар зохицуулсан байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь манай компанийг илт хохироосон үйлдэл болсон байна.

Учир нь манай компаниас ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардалд их хэмжээний зардал гаргаж, хайгуулын ажлын үр дүнг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн, нөхөх олговрын асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ гэсэн итгэл, найдвартай байсан бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, орхигдуулах, хууль зөрчих хандлагыг огт гаргаагүй гэж үзэж өдийг хүрсэн болно.

Хариуцагчаас цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүйн улмаас манай компаниас өөрт учирсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгааны талаар, үйл ажиллагааны зардлын талаар төрийн захиргааны байгууллага, түүний дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй болж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хэвээр байгаа гэдгээ шүүхэд маргах хүртлээ ойлгож ирсэн болно.

2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаан байсан үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн зохицуулалтыг зохицуулсан байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийн гол зорилго нь:

  • Байгалийн баялгийг ашиглах онцгой эрхийн төлөө төлбөр авах;
  • Лицензийг ашиглахгүйгээр олон жил хадгалах явдлыг хязгаарлах;
  • Хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • Байгалийн баялгийн ашиглалтаас төрд орлого төвлөрүүлэх;
  • Байгалийн баялаг нь ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд орших ба тусгай зөвшөөрлийн төлбөр нь “татвар” бус, харин төрийн өмч, байгалийн баялаг ашигласны төлөө төлөх төлбөр (user fee/resource rent) гэж үзсэн талаар шүүхийн практикт хэрэглэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, эдгээр төлбөрийн гол зорилго нь зөвхөн төсөв бүрдүүлэх биш, харин газрын болон ашигт малтмалын нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалтыг хангах явдал бөгөөд дараа жил явуулах үйл ажиллагааны төлбөрийг урьдчилан төлж баталгаажуулдагаараа онцлогтой.

Манай компанид үүссэн нөхцөл байдлын тухайд төрийн захиргааны байгууллагаас үйл ажиллагааг нь хязгаарлаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, нөхөх олговрыг нь шийдвэрлэх итгэл, найдварыг төрүүлсэн, нөхөх олговрыг хуульд зааснаар шийдвэрлээгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу нээлттэй байх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх боломжгүй байсан зэрэгт тулгуурлан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэр гарсан болохыг анхаарч үзнэ үү.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийг мэдэгдээгүй үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Дээр дурдсанчлан хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар манай компанид огт мэдэгдээгүй ба үүний улмаас манай компаниас шүүхэд хандах хүртлээ хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ойлгож нөхөх олговрын асуудлаар маргасан.

Гэтэл хариуцагчаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндсөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийг хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд мэдүүлэх эрхээ манай компаниас хэрэгжүүлж чадаагүй болно.

Тодруулбал Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийг гаргасан талаар мэдэгдээгүй атлаа нөхөх олговрын асуудалтай холбоотойгоор манай компанид мэдэгдэл өгч байгааг шүүхээс анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

4. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон тусгай зарчмыг зөрчсөн /Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх/ үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.3-д “хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанийн гэрчилгээ, түүнд хамаарах бичиг баримтуудыг хураан авч, үүнийхээ дараагаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэнэ гэж олон жилийн итгэл, найдварыг төрүүлж, тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө урьдчилан мэдэгдээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрт учирсан нөхцөл байдлын талаар болон зөрчил үүсгээгүй талаар нотлох боломжийг олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчим, тусгай зарчмыг зөрчсөн гэж манай компаниас үзэж байгаа бөгөөд эдгээр зарчмуудаас “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг илүү онцолж тайлбарлахыг хүсэж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.18-д “тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгайлан чиг үүрэг, эрх, хэмжээг нь зааглаж өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанид анх хайгуулын тусгай зөвшөөрлийг өгсөнд нь үндэслэн жил бүрийн хайгуулын ажлыг төлөвлөгөөг тус байгууллагаар хянуулж, батлуулж үйл ажиллагааны их хэмжээний зардлыг гаргаж тухайн ордыг нээн илрүүлж, улсад үр дүнг нь хүлээлгэж өгсөн ба манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаа тус байгууллагад бүрэн хянагдаж, нээлттэй байсан.

Үүний дараагаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан ба тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр, үйл ажиллагааны тухай бүрийн баримт бичгийг хянаж баталсных нь их хэмжээний зардлыг гаргах болсон.

Тухайн ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдах болсонтой холбоотойгоор манай компанийн үйл ажиллагааг хязгаарлаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүнд хамаарах бусад баримт бичгүүдийг хураан авсан хариуцагчийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Дээрхээс үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон, хайгуулын ажлын үр дүн, ТЭЗҮ-г хүлээн авсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч холбогдох тусгай зөвшөөрлийг олгосон, үйл ажиллагаа хязгаарлаж гэрчилгээ хураан авсан, цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэлгүйгээр сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан, цуцалсан шийдвэрээ мэдэгдээгүй зэрэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагаатай шууд холбоотой буюу хуулиар хамааруулсан чиг үүрэг нь бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, эдийн засгаар хохирч байгаа манай компанийн энэ тохиолдолд “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” хэрэглэгдэнэ гэж үзэж байна.

1. Илт хууль бус захиргааны акт болох үндэслэлийн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох талаар зохицуулжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг нь хязгаарласан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь хураан авсан атлаа “төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангалгүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, үүнийхээ дараагаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх мэдэгдлийг өгсөн атлаа хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа мэдэгдээгүй, төрийн үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмыг ноцтой зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсэг нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарч байгаа бөгөөд хэн ч харсан илт илэрхий, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан Захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу болохыг тухайн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсэгтэй маргах эрх нь манай компанид нээлттэй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ““Х*******” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Т гол-1” нэртэй газарт 225.39 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 628 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-д олгосон байна.

“Б*******” ХХК ийн гаргасан Төв аймгийн Заамар сумын нутагт орших

“Т гол-1” нэртэй газарт 225.39 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянан үзээд тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 1482 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг “Х*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, гэж 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр “Х*******” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Т гол-1” нэртэй газарт 225.39 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасны дагуу “Х*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-4718 тоот албан бичгийг Кадастрын хэлтсийн УУККС дэх компанийн бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 15172, С.Чоймболын гудамж ******* тоот хаягаар мэдэгдсэн байна.

3. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”, “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тус тус баталсан.

Ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлагдаж уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болж бүртгэсний дараа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”, “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоосон тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлаа алдаж, түүнээс үүдэн аливаа эрх, давуу байдлыг эдлэх эрхгүй болсон байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Журам батлах тухай (АМ эзэмшигчид нөхөх олговор олгох)” 299 дүгээр тогтоол хамаарах ба Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөн олговор хамаарахгүй юм.

4.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно”, 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд 54.1.3-

т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 109 дүгээр зүйлийн 109.2 “Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон он, мөн шилжүүлж авсан харилцааны талаар төрийн захиргааны байгууллагаас маргадаггүй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй үйлдлийг төрийн захиргааны байгууллагын Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмуудын заалтаар буруутгах үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүйгээс үүдэн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр цуцлагдсан. Энэ  нь тусгай зөвшөөрөл эзэмшигч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хамруулснаар нөхөн олговор авах эрх нь сэргээгдэхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг илт хууль бус байх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. 2011 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон. Энэ тохиолдолд Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны  өдрийн 194 тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай давхацсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлээр 2010 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын хүрэнд төрийн захиргааны байгууллагад хэрхэн хандсан нь тодорхойгүй. Мөн төрийн захиргааны байгууллагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд тус журмын 3.4-д дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор олгохгүй гэж тодорхойлсон. Үүний 3.4.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай жагсаалтыг өдөр тутмын нийтлэлд нийтэлснээс 900 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохгүй гэсэн зохицуулалт бий. Тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болчхоод 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах боломж байхгүй. Нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3.1.1-д заасан үндэслэлээр эзэмшигч биш болсон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. 

Нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүй. Хүсэлт гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн асуудал. Нэхэмжлэгчийн илт хууль бус болох, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар нөхөн олговор авах эрх нь хязгаарлагдмал. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 831 дүгээр шийдвэрийг илт хууль бусад хамааруулах хуулийн заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үндэслэлгүй гэвэл Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчмын хүрээнд яригдах болно. Яагаад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад төрийн захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхийн хуулийн тусгай зарчмын хүрээнд буруутгах үндэслэл болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийг барьж шийдвэрлүүлэх гэж явж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Хамгийн гол асуудал нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болчхоод нөхөн олговрын  асуудлыг ярьж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй байгаа тул тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна. Төлбөр төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг байгаа. Тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь яагаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг буруутгах үндэслэл болж байгаа юм. Хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь “1. “Х*******” ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээн зөвшөөрүүлэх, 2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 831 дугаар шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 1482 дугаар шийдвэрээр “...“Б*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн  Т*******А дугаартай өргөдлийг хянаж үзээд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Т гол-1 нэртэй 226 гектар талбай бүхий ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дээрх компаниас “Х*******” ХХК-д шилжсэнийг бүртгэхээр шийдвэрлэсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 831 дугаар шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

2. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 831 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Х*******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

3. Гэтэл Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нөхөх олговор авах хүсэлт ирүүлэх тухай” №5-7303 тоот албан бичгээр “Х*******” ХХК-ийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагт хамрагдсан тул Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн байна.

4. Дээрх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэр болон Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5-7303 тоот албан бичгээс үзэхэд, тус 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа дээрх 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5-7303 тоот албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ ирүүл гэж нэхэмжлэгчид мэдэгдэж байгаа нь зөрчилтэй, ойлгомжгүй байна.

5. Тодруулбал, хариуцагчийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсанаас шалтгаалж, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь тус тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш болсон байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд нөхөн олговор авах хүсэлт гаргах эрхгүй байна.

6. Үүнээс үзэхэд, дээр дурдсан 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш болсон байтал Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5-7303 тоот албан бичгээр нэхэмжлэгчид нөхөх олговор авах хүсэлтээ ирүүл гэж мэдэгдэж байгаа нь зөрчилтэй, ойлгомжгүй байна.

7. Дээрх зөрчилтэй, ойлгомжгүй үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нар нь “2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5-7303 тоот албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ ирүүл гэж манай компанид мэдэгдсэн тул бид манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй гэсэн ойлголттой явсаар өдийг хүрсэн, 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрийг бидэнд огт мэдэгдээгүй, гардуулаагүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

8. Мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн явуулсан бичгийн бүртгэл, баримт бичиг хүлээлцэх дэвтрүүдээс үзэхэд, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гардуулсан эсэх нь тодорхойгүй, хоосон, хүлээн авсан хүний гарын үсэггүй байна.

9. Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

10. Мөн дээр тайлбарласан үйл баримтаас үзэхэд, “Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т манай компанийн ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсаны улмаас манай  компани нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ хариуцагчид хураалгаж, тусгай зөвшөөрлийн эх хувь хүлээн авсан тухай актыг хариуцагч 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн, иймээс манай компани дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө урьдчилан төлөх шаардлагагүй болсон гэсэн ойлголттой байж байтал хариуцагчийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрээр манайд мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

11. Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан хилийн заагт танай тусгай зөвшөөрөл хамрагдсан, эсхүл тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр танай тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн тодорхойгүй, ойлгомжгүй, хоёр өөр байр суурийг баримталж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

12. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.

13. Дээрх хуулийн 56 дугаар зүйлийн зохицуулалтуудын дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдсэн мэдэгдлийг тусгай зөвшөөрөл цуцлахаасаа өмнө нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөхгүй байх тул тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэнийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхгүй юм.

14. Үүнээс үзэхэд, маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэнийг нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн бол нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзэхээр байна.

15. Иймд маргаан бүхий тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагч манай компанид ирүүлээгүй, хүргүүлээгүйн улмаас манай компанийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй.

16. Дээр тайлбарласан хариуцагчийн тодорхойгүй, хоёр өөр байр суурь, тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй, цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулсан нь тогтоогдохгүй байгаа зэрэг үйл баримтууд нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг нотолж байна.

17. Өөрөөр хэлбэл, дээр тайлбарласан үйл баримтууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлийг бий болгож байна.

18. Дээрх үндэслэлүүдээр шүүх 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буюу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 831 дугаар шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

19. ““Х*******” ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээн зөвшөөрүүлэх”-ыг хүссэн шаардлагын тухайд:

22. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж тус тус заасан ба уг хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөр авах эрхтэй байна.

21. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5-7303 тоот албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлнэ үү гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

22. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.”, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг,  2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тус тус баталсан байна. 

23. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана:”, 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно.” гэж заасан ба нэхэмжлэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч хүлээн аваад журамд заасан хугацаанд санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

24. Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “Х*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 1482 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Т гол-1” нэртэй, 226 гектар талбай бүхий ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан байх ба тус тусгай зөвшөөрлийн талбай  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс-тэй давхацсаны улмаас нөхөх олговор авах эрх үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

25. Мөн түүнчлэн “Х*******” ХХК нь энэ захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай адил агуулгатай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан /тусгай зөвшөөрлийн дугаар, талбайн байршил өөр боловч харъяалагдах нутаг дэвсгэрийн хувьд энэ маргаантай адил Төв аймгийн Заамар суманд байрладаг/-ыг тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0706 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тэгш байдлын зарчимыг хангах үүднээс энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.5, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.2, 56.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 831 дүгээр шийдвэрийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х*******” ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ