| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00386/И |
| Дугаар | 306/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 306/ШШ2025/00361
| 2025 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 306/ШШ2025/00361 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, .......сум ...... дүгээр баг, ........ гэх газар оршин суух ........... овогтой .......... /РД:..............., утас:........./
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, .......... сум, ........ дугаар багт оршин суух ......... харуул овогт ........ /РД:.................., утас:.............8/
Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүссэн ххирол төлбөр 2 500 000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн ............ сумын .......... дүгээр багийн иргэн ............... /............../ миний бие нь 2022 оны 06 дугаар сард иргэн Сүмбэр сумын иргэн .................. нүүр нүдэндээ хүчтэй цохиулсаны улмаас зүүн нүдний ухархайн яс, хамрын яс хугарч, хугарсан яс нүдний булчинд зоогдсон хүндэвтэр гэмтэл авсан.
Гэмтлийн улмаас зүүн нүд дотогш цөмөрч орсон байсан тул тухайн үедээ Улаанбаатар хотод Орбита эмнэлэгт эмчлүүлж ухархайн дотор хана нөхөх хагалгаанд орсон. Хагалгаа бүтэн нойрсуулгатай 3 цаг орчим үргэлжилсэн хүнд хагалгаа болсон. Ухархайн яс нөхөх, хамрын яс нөхүүлэх зэрэг хагалгаануудыг нэг дор хийх боломжгүй хүндрэлтэй гэх эмчийн зөвлөгөөний дагуу тухайн үедээ зөвхөн нүдний ухархайн яс нөхүүлсэн. Түүнээс хойш мөнгө санхүүгийн боломжгүй байсан тул хамрын яс нөхүүлэх тэгшлүүлэх хагалгаанд орж чадалгүй өнөөг хүртэл хамартаа гэмтэлтэй явсаар байгаа.
Миний бие нь тухайн үедээ тээврийн жолооч ажилтай байсан ч нүдний харах чадвар буурсан хүндрэлээс замын хөдөлгөөнд оролцох тээвэрт явах зэрэгт хүндрэл үүсч өөрийн хүсэлтээр ажлаа өөрчилж одоо харуулын ажил хийж байна. Гэмтлийн улмаас өөрийн цалин, өрхийн орлого маань хүртэл буурч өнөөг хүртэл хохирсоор, маш олон хохирлыг амсаж байна.
Миний бие нь Ц................. цохиулсан гэмтлийн улмаас нүүр нүдний гоо сайхан алдагдаж, зүүн нүдний харах чадвар буурсан, нүд цааш хонхойж зовхи нүдээ дарж унжсанаас зүүн нүдний булан харах чадваргүй болж, юмыг давхар харах зэрэг хүндрэлүүд үүссэн, эдгээр зовиур нь өөрт нөлөөлөх хүндрэл ихэссэн тул 2025 оны 04-05 дугаар саруудад удаа дараа Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж, эмчийн зөвлөгөө авснаар 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орбита нүдний эмнэлгийн эмчлэгч эмч ...............дын хяналт дор нүдний булангийн хараа сайжруулах зорилгоор зовхио дээш татуулах хагалгаанд орсон. Уг хагалгааг зөвхөн зүүн нүдэнд хийсэн тохиолдолд 2 нүдний харагдах байдал алдагдах зөрүүтэй болох, нүүр нүдний гоо сайханд сөрөг байсан тул 2 нүдэнд зэрэг хийлгэсэн болно.
Иймд миний бие нь дээх эрүүл мэнд гоо сайхны хохирол, хараа сайжруулах зорилгоор хийлгэсэн мэс заслын төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1 Миний бие ............. нь нэхэмжлэгч .........ийн нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөгийг ямар нэгэн маргаангүй төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ...Гэмтлийн улмаас зүүн нүд дотогш цөмөрч орсон байсан тул тухайн үедээ Улаанбаатар хотод Орбита эмнэлэгт эмчлүүлж ухархайн дотор хана нөхөх хагалгаанд орсон. Хагалгаа бүтэн нойрсуулгатай 3 цаг орчим үргэлжилсэн хүнд хагалгаа болсон. Ухархайн яс нөхөх, хамрын яс нөхүүлэх зэрэг хагалгаануудыг нэг дор хийх боломжгүй хүндрэлтэй гэх эмчийн зөвлөгөөний дагуу тухайн үедээ зөвхөн нүдний ухархайн яс нөхүүлсэн. Иймд эмчилгээний зардал 2 500 00 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ............ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 950 төгрөгийн тавин хувь болох 27 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..........ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 500 000 төгрөгийг хариуцагч .......... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ..................аас улсын тэмдэгтийн хураамжид 27 475 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ