| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01576/И |
| Дугаар | 193/ШШ2025/01183 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 193/ШШ2025/01183
| 2025 10 31 | 193/ШШ2025/01183 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, Энгэр шанд 22 дугаар гудамж 1 тоотод оршин суух, Хатигин овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 120,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ хүсэлт гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 8596 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Хариуцагчийн данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эргэн төтөлтийн хуваарийг баталж, хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө үндсэн зээл хүүгийн хамтаар тус тус төлж барагдуулахаар тохирсон ч төлбөрийг төлөөгүй байна.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүрэгт 120,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 120,988 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийн 50 хувь буюу 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Хексинг финанс ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэгч Хексинг финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 120,988 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийн 50 хувь буюу 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА