Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 306/ШШ2025/00362

 

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 306/ШШ2025/00362

Говьсүмбэр аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүргийн ......... дүгээр хороо, ............, ............. цогцолбор ................. /РД:................., утас:............/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг ......... сум, .......... дугаар баг, ...... тоотод оршин суух ............... /РД: ...........1, утас:........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл үндсэн зээл 1 230 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 658 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 160 төгрөг, нийт 2 010 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ нь ...........тай 2023 оны 03 сарын 07-ны өдөр 140000875376 дугаартөй Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99027716 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ........ нь уг гэрээний үндсэн дээр 2024.01.27-ны өдрөөс 2024.02.21-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,230,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

..........-ын зүгээс ...........аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огттөлжбарагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдпаар ..............ын үндсэн зээлийн үлдэгдэл 1,230,000 төгрөг, зээлийн хүү 658,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,160 төгрөг, нийт 2,010,960 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 ............... миний бие нь ..........-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 2,010,960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ......... нь ..........-тай 2023 оны 03 сарын 07-ны өдөр 140000875376 дугаартөй Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99027716 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ......... нь уг гэрээний үндсэн дээр 2024.01.27-ны өдрөөс 2024.02.21-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,230,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

............-ын зүгээс .............аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огттөлжбарагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдпаар Н.Наранбаярын үндсэн зээлийн үлдэгдэл 1,230,000 төгрөг, зээлийн хүү 658,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,160 төгрөг, нийт 2,010,960 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ............... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 125 төгрөгийн тавин хувь болох 23 562 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23 562 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23 562 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .........-ний нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1 230 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 658 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 160 төгрөг, нийт 2 010 960 төгрөгийг хариуцагч ........... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 125 төгрөгийн тавин хувь болох 23 562 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .............аас улсын тэмдэгтийн хураамжид 23 562 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................ -д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ