Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 306/ШШ2025/00363

 

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 306/ШШ2025/00363

Говьсүмбэр аймаг

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ......... дүүрэг, .......-р хороо, ......... барилгын 5 давхар ............ тоот, ................. /РД:............, утас:............/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ............. сум, ....... дугаар баг, ......... тоотод оршин суух, .............. /РД: .............., утас: ............../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээнийн үлдэгдэл 7 432 344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..........шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч .............. нь зээлийн гэрээний үүргийн 259 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 71108233765 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 7 417 344 төгрөг, нотариатын төлбөрт 15 000 төгрөг, нийт 7 432 344 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч .............. нь зээлийн гэрээний үүргийн 259 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 71108233765 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 7 417 344 төгрөг, нотариатын төлбөрт 15 000 төгрөг, нийт 7 432 344 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ........... нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 868 төгрөгийн тавин хувь болох 66 934 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .........-иас үндсэн зээл 7 417 344 төгрөг, нотариатын төлбөрт 15 000 төгрөг, нийт 7 432 344 төгрөгийг хариуцагч Л.Даваадорж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 868 төгрөгийн тавин хувь болох 66 934 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 66 934 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ........оос улсын тэмдэгтийн хураамжид 66 934 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ