Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00369

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00369

Говьсүмбэр аймаг

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ......... дүүрэг, ........ дүгээр хороо, ........., Төв шуудан, .............. /РД:............., утас:...........,/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ......... сум, ..... тоотод оршин суух, ......... /РД: ..........., утас: ............./

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн үлдэгдэл 3 293 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ...........нь тус байгууллагын Говьсүмбэр аймгийн Шуудангийн үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа компанийн эд хөрөнгийг дутааж, хохирол учруулсан байдаг. Компанийн зүгээс .......тай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэн, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан ч гэрээнд заасан хугацаанд төлөлт огт хийгээгүй бөгөөд талууд эвийн журмаар шийдвэрлэхийг хичээсэн ч өр, төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд ......аас 9,760,296.86 /есөн сая долоон жаран мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагч ........... нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 9 760 296 төгрөгийг хариуцагч ........... төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 5 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний 1 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 2 432 300 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзул хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 9 760 296 төгрөгийг хариуцагч ..........аас гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., хариуцагч Б........... нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох тухайн мөнгийг 5 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний 1 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 2 432 300 төгрөгийг тус тус төлж барагдуулна төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 115 төгрөгийн тавин хувь болох 85 557 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 85 557 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85 557 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ....... нь нэхэмжлэлийн шаардлага болох тухайн мөнгийг 5 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний 1 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 2 432 300 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 115 төгрөгийн тавин хувь болох 85 557 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 85 557 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ............аас улсын тэмдэгтийн хураамжид 85 557 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ