Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00370

 

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00370

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүрэг, ..... дугаар хороо, ........тоот, ............. /РД:..............., утас:........./

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ......... сум, ....... дүгээр баг, ........... тоотод оршин суух .............. /РД: ..............., утас: .........../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, .......сум, ......... баг, ......... тоотод оршин суух ............ /РД: ................, утас: .............../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээнийн үлдэгдэл 25 906 801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............нь хариуцагч ............. нар нь 2024 оны 11-р сарын 07-нд №1-24060 тоот зээлийн гэрээ байгуулж, 21 900 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд 3023УКМ улсын дугаартай ТОҮОТА PRIUS-ЗО маркийн цагаан өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024 оны 11-р сарын 07-нд №1-24060 тоот фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс буюу 2024 оны 11-р сарын 07-ноос эхлэн 2025 оны 08-р сарын 06-ний хооронд нийт зургаан удаагийн гүйлгээгээр нийт 1,630,000 төгрөг төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж түүний 94618833 дугаарын утасруу холбогдсонч гэрээний үүргээ зөрчсөөр байсан тулд тэдэнд гэрээ цуцлах мэдэгдэл 2025 оны 06-р сарын 18-нд хүргүүлж зээлийн гэрээний 4.1.1-д заасныг үйдэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн.

Хариуцагч ............ нар нь зээлийн үлдэгдэл нийт 25,906,801.00 төгрөг ба үүнээс үндсэн зээл 21,261,464.31 төгрөг, зээлийн хүү 4,596,015,42 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 49,321.27 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага: .............. болон ............. нарын хооронд 2024 оны 11-р сарын 07-нд байгуулсан №1-24060 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,906,801.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. .......... нарын хооронд 2024 оны 11-р сарын 07-нд байгуулсан №1-24060 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,906,801.00 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ............. нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 484 төгрөгийн тавин хувь болох 143 742 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143 742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........-иас үндсэн зээл 21,261,464.31 төгрөг, зээлийн хүү 4,596,015,42 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 49,321.27 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 25,906,801.00 төгрөгийг хариуцагч ............. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 484 төгрөгийн тавин хувь болох 143 742 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 143 742 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..........аас улсын тэмдэгтийн хураамжид 143 742 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..................-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ