Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00371

 

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00371

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүргийн .......дугаар хороо, ............. давхар, ............ /РД:................, утас:.........../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг .......... сум, ...... дүгээр баг, ....... тоотод оршин суух ............. /РД: ............., утас:........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3 918 080 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 499 382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 470 төгрөг, нотариатын зардал 23 000 төгрөг, нийт 4 454 934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ....... нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 4 850 000 төгрөгийг жилийн 19,2% хүүтэй, 30 сарын хугацаатай авсан боловч 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Иймд хариуцагч .........ээс үндсэн зээл 3 918 080 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 499 382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 470 төгрөг, нотариатын зардал 23 000 төгрөг, нийт 4 454 934 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч .......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 ............. овогтой .......... миний бие нь ............-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 4 454 934 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ............ нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 4 850 000 төгрөгийг жилийн 19,2% хүүтэй, 30 сарын хугацаатай авсан боловч 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000214128 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3 918 080 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 499 382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 470 төгрөг, нотариатын зардал 23 000 төгрөг, нийт 4 454 934 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ............. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 230 төгрөгийн тавин хувь болох 43 115 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 43 115 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 115 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .......... нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3 918 080 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 499 382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 470 төгрөг, нотариатын зардал 23 000 төгрөг, нийт 4 454 934 төгрөгийг хариуцагч ........ төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 230 төгрөгийн тавин хувь болох 43 115 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ............ээс улсын тэмдэгтийн хураамжид 43 115 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..............-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ