| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403003830563 |
| Дугаар | 2024/ДШМ/1272 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1272
Б.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны ****0******** оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ****0********/ШЦТ/7****8 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.М холбогдох эрүүгийн ********03 00383 0563 дугаартай хэргийг ****0******** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
**** овогт Б-ийн М, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, **** аймагт төрсөн,**настай, эмэгтэй, дээд боловсролтой, "****-д **** ажилтай, ам бүл ****, хүүгийн хамт, **** дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар хороолол ****тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**********/,
Шүүгдэгч Б.М нь **** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр **** дүүргийн Нийгмийн даатгалын газрын баруун талын замд ****0******** оны 06 сарын 10- ны өдрийн 11 цаг 15 минутын орчимд “****” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.1**** “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал урд болон арын чагтан холбоосны суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...****овогт Б-ийнийн М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ****000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Оийн эмчилгээний зардалд 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/-н төгрөг, гэмт хэргийн улмаас төрд учирсан зардалд 17****.690 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ер/ төгрөгийг ЭМД Санд тус тус төлсөн болохыг, хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаад, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан болохыг дурдаад, эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд уг үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:
1.6.шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.****, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй; ..." гэж,
мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ" гэж,
мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана: 3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл; ..." гэж тус тус заасан байна.
Тэгвэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлээ:
"... Шүүхээс шүүгдэгч Б.М ял оногдуулахдаа "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Б.М оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно..." гэж тайлбарлажээ. / тогтоолын 5-6 дахь тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн **** дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
1.****.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;" гэж тус тус заасан байдаг.
Шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэх шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, түүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргасан юм.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэх шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, түүнийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргасан бөгөөд уг саналынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Тодруулбал шүүхээс шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн **** дахь хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүссэн. "Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал"-ын тухайд: Явган зорчигч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1****. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна" гэсэн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
"Учирсан хохирол, хор уршгийн шинж чанар"-ын тухайд: Хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.М нь ****0********.06.10-ны өдөр хохирогчийн эмчийн үзлэг, шинжилгээний төлбөрт 380,000 төгрөгийг төлсөн. Мөн хохирогч Д.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс нэмж ****,800,000 төгрөгийг нэхэмжилснийг Б.М ****0********.08.0****- ны өдөр түүнд дансаар шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Од нийт 3,180,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож түүнд төлсөн бөгөөд улмаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд илэрхийлсэн болно.
Түүнчлэн хохирогч Д.О яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан зардал 17****,690 төгрөгийг шүүгдэгч Б.Мээс ****0********.08.****0-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын санд буцааж төлсөн.
Шүүгдэгч Б.М нь "Х” ХХК-д анх ****008 оноос одоог хүртэл "****-д ****ээр томилогдон өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж байгаа болно. Мөн Б.М нь шүүхээс ял шийтгүүлж байгаагүй бөгөөд тэрээр **** дүүргийн **** дүгээр хороо, 3 дугаар байрны 19 тоот орон сууцанд 76 настай ээж Ц-ын Я (РД: ***********), 18 настай хүү М-ийн Э (РД: ***********) нарын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Б.М-ийн хүү М.Э нь ****-ийн **** 1 дүгээр ангид ****0******** оны 09 сард элсэн орсон.
Харин түүний ээж Ц.Я нь элэгний хорт хавдар өвчний улмаас Хавдар судлалын үндэсний төвд элэгний хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээнд удаа дараа орсон бөгөөд одоо охин Б.М-ийнхээ асрамжид байсан боловч тэрээр анхан шатны шүүх хуралдааны дараахан буюу ****0********.09.****5-ны өдөр дээрх элэгний хорт хавдар өвчнийхөө улмаас нас барсан билээ.
Шүүгдэгч Б.М шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй байгаа ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: 1.1 дэх заалтад заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.**** дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн" нөхцөл байдал тус тус байгааг харгалзан үзэхийг шүүхээс хүссэн. Тодруулбал шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг бөгөөд Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн тэрээр ****0********.06.10-ны өдөр уг болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн даруйд хохирогч Д.Од түргэн тусламж дуудаж, улмаар түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчийн үзлэг, шинжилгээнд ороход нь хамт байж, тухайн үед хийлгэсэн үзлэг, шинжилгээнийх нь төлбөрийг төлж туслалцаа үзүүлсний зэрэгцээ хохирогчид нийт 3,180,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолынхоо шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга болон уг торгох ялын хэмжээний үндэслэлийг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, шүүх чухам яагаад шүүгдэгч Б.М улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс оногдуулахаар санал болгосон ****,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****,700,000 төгрөгөөр торгох ялаас их буюу ****,000,000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Мийг шийтгэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, мөн уг шийдвэрийнхээ үндэслэлийг нотолсон нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй..." гэж тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн **** дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.**** дахь заалтыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****,000,000 төгрөгөөр торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү.
****. Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэх шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ял, торгох үндсэн ял буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг мөн гаргасан юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ..., 36.7, дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэсэн үндэслэлээр мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.**** дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****0********.09.18-ны өдрийн ****0********/ШЦТ/7****8 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугийн талаар маргахгүй. Миний үйлдсэн гэмт хэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эсхүл анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…шүүгдэгч Б.М оногдуулсан ****.000.000 сая төгрөгийн торгох ялыг багасгахад татгалзах зүйлгүй. Харин эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хор уршиг, шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгчийг ялаас чөлөөлөх боломжгүй…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.М холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.М нь **** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр **** дүүргийн Нийгмийн даатгалын газрын баруун талын замд ****0******** оны 06 сарын 10-ны өдрийн 11:15 цагийн үед “****” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.1**** “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал урд болон арын чагтан холбоосны суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
-ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас “********* дугаарын утаснаас дуудлага өгсөн” /хх 3/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/,зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,
-хохирогч Д.О: “замын зүүн талаас баруун тийш зам хөндлөн гарах гээд автомашины зорчих хэсгээр алхаж явахад, урагшаа явж байсан автомашин хүчтэй ухрах үйлдэл хийгээд миний зүүн гар талаас мөргөөд зогссон. Би автомашинд мөргүүлээд хажуу тийш болсон, би толгой дээрээ жааз бариад явж байсан жааз толгой хэсэгт цохисон. Ослын дараа жолооч эмэгтэй машинаас бууж ирээд яанаа эгчээ уучлаарай гэж хэлээд түргэн, цагдаа дуудсан, удалгүй түргэний машин ирээд намайг үзээд тариа хийж өгөөд зүрх болон даралтны эм өгөөд явсан. Миний зүүн талын хөлийн тахилзуур яс хугарсан. Урагдалтай байгаа. Тархи доргисон. Гомдолтой байна…” /хх 1****, 16/,
-сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар “хохирогч Д.О сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн байна /хх 17/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ****0******** оны 6 дугаар сарын ****0-ны өдрийн****дугаар дүгнэлт: “…Д.О-ийн биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэний **** толгойт булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.****.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” /хх ****5-****6/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ****0******** оны 7 дугаар сарын ****0-ны өдрийн 776 дугаар дүгнэлт: “…Шинжээч эмч Д.Д-ийн №****дугаартай хохирлын зэрэг тогтоох дүгнэлт үндэслэлтэй байна. Иргэн Д.Оийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал, урд болон арын чагтан холбоосын суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн унах, цохих цохигдох, мөргөгдөх /машинд/, үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биед хөндлөн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.****.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” /хх 53-56/,
-шинжээч Д.Даваасүрэн: “...Д.О-ийн биед учирсан зүүн өвдөгний дотор жийргэвч, мөгөөрсний их биед хөндлөн урагдал, урд болон арын чагтан холбоосын суналт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь осол болох үед буюу автомашинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. Энэ гэмтлийн тахилзуур ясны далд хугарал гэмтлээр урьд нь уншигдсан байхыг үгүйсгэхгүй...” /хх 70/,
-мөрдөгчийн магадалгаа “...жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана мөн дүрмийн 10.1****. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Д.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1****. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” /хх 87/
-шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн **** маркийн **** **** улсын дугаартай автомашиныг жолоодоод **** дүүргийн нийгмийн даатгалын баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй зогсоол хараад бага зэрэг хурдтай явж байхад миний зүүн талд нэг машины зогсоол байхаар нь би толиндоо хараад ухрах үйлдэх хийсэн, тэгэхэд нэг эмэгтэй хүн орилсон, би машинаа зогсоогоод машинаас буухад, 50 орчим насны эмэгтэй машины баруун хойд хэсэгт зогсож байсан, "Чи хүн дайрчихлаа" гээд орилоод байсан, би 10****, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. Дараа нь түргэний эмч ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйг үзээд даралт ихэссэн байна гэж хэлээд тариа хийж өгөөд гэмтлийн эмнэлэг явж үзүүлээрэй гэж хэлээд явсан, дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийсэн. Миний машиныг ослын газраас ачуулсан. Хохирогчид 3.180.000 төгрөг өгсөн...” /хх 100/,
-хохирогч Д.О: “...машины жолооч М нь эм, эмчилгээний зардал болоод сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх 1****5/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
****. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.**** дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Б.М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаагүй болно.
3. Ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн **** дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ****000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцэж байгаа боловч торгох ялын хэмжээг тогтоохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлийг оновчтой тооцоолж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн **** дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;
1.****.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн уг болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн даруйд хохирогч Д.О-д түргэн тусламж дуудаж, улмаар түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчийн үзлэг, шинжилгээнд ороход нь хамт байж, тухайн үед хийлгэсэн үзлэг, шинжилгээнийх нь төлбөрийг төлж туслалцаа үзүүлсний зэрэгцээ хохирогчид нийт 3,180,000 төгрөгийг төлж барагдуулсан, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ****800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн өөрчлөлтийг тогтоох хэсгийн **** дахь заалтад оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан “торгох ялыг хөнгөрүүлэн, багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.**** дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****0******** оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ****0********/ШЦТ/7****8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн **** дахь заалтын “...Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ****000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...шБ.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ****800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
****. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1**** хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
,
-