Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0661

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, М******* х******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Д.Э******* холбогдох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Э******* хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, М******* х******* НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын бүртгэлийг хийхийг даалгаж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч М******* х******* НҮТББ-ын Удирдах зөвлөлийн хурал 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болж, Удирдах зөвлөлийн дарга Э.А үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ дарга томилох шийдвэр гарсан бөгөөд уг хуралд Э.А******* оролцож, холбогдох тогтоол, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан, улмаар Удирдах зөвлөлийн гишүүд харилцан ойлголцсон нөхцөл байдал үүссэн байна.

Ийм учраас тус шүүхэд хянан хэлэлцэж буй М******* х******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Д.Э******* холбогдох, Э.А******* гуравдагч этгээдээр оролцож буй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Э******* хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, М******* х******* НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын бүртгэлийг хийхийг даалгаж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн ач холбогдолгүй болсон тул тус нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасныг үндэслэн үүгээр бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М******* х******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Д.Э******* холбогдуулан гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Э******* хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, М******* х******* НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын бүртгэлийг хийхийг даалгаж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан М******* хүүхэд сан НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Д.Э******* холбогдох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Э******* хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, М******* х******* НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын бүртгэлийг хийхийг даалгаж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ