Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 306/ШШ2025/00375

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 306/ШШ2025/00375

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот .............. /РД:.........., утас: ............/

итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ дүүрэг ......... дугаар хороо, .............. тоот Эн .............., гүйцэтгэх захирал ............ /РД:..................., Утас:........../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ........ дүгээр баг, ..... . тоотод үйл ажиллагаа явуулдаг ........ ХХК, гүйцэтгэх захирал ........../РД:........., утас:............/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20 144 953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......., хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ........... нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 13,429,969 төгрөг байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний нийт үнэ 12,527,957 төгрөг, хүү 902,012 төгрөг, нийт 13,429,969 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2011/01 дугаар Барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 6,714,984 төгрөг болно. Иймд 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,429,969 төгрөг, алданги 6,714,984 төгрөг, нийт 20,144,953 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

Иймд Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. 2011 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн хөрөнгөөр аймаг бүрт мал эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгөн зээл гэрээгээр олгосон юм. Энэ шийдвэрийн дагуу манай аймагт ........... мал эмнэлгийг шалгаруулж тус зээлд хамруулан 12 527 957 төгрөгийг эмийн сангийн эргэлтийн хөрөнгө санхүүжилт хийж гэрээ байгуулсан. Манай ........... мал эмнэлэг тус зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 01-нд Мал хамгаалах сан төрийн санд 12 829 000 төгрөгийг бүрэн төлсөн. Тус гэрээнд илүү алданги тооцно гэж заагаагүй, мөнгө төлсөн баримт нь бүрэн байгаа гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 2%, Итгэмжлэгдсэн төлөөлөгч Эн Ди Жи Партнерс ХХК-д олгосон итгэмжлэл- 2 хуудас, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжсэн тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал-1хуудас, Засгийн газрын тогтоол-2 хуудас, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ -1 хуудас, Эн Ди Жи Партнерс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -1 хуудас, 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2011/01 дугаар Барьцааны гэрээ, харилцагчийн товчоо-1 хуудсыг,

хариуцагчаас: Хариу тайлбар, Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03/177 дугаартай тодорхойлолт, ХААН банкны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний баримт-1 хуудсыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний итэгмжлэгдсэн төлөөлөгч ...... нь хариуцагч .........-ний захирал ............. холбогдуулан 20,144,953 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх нэхэмжилсэн үнийг дүнг 3.600 000 болгон өөрчилжээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал

хариуцлагатай компаний итэгмжлэгдсэн төлөөлөгч ......... дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний нийт үнэ 12,527,957 төгрөг, хүү 902,012 төгрөг, нийт 13,429,969 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2011/01 дугаар Барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 6,714,984 төгрөг болно. Иймд 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,429,969 төгрөг, алданги 6,714,984 төгрөг, нийт 20,144,953 төгрөгийг гэжээ.

 

4. Хариуцагч Хөдөлмөрийн Оч ХХК-ний захирал ......... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2011 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн хөрөнгөөр аймаг бүрт мал эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгөн зээл гэрээгээр олгосон юм. Энэ шийдвэрийн дагуу манай аймагт Хөдөлмөрийн Оч мал эмнэлгийг шалгаруулж тус зээлд хамруулан 12 527 957 төгрөгийг эмийн сангийн эргэлтийн хөрөнгө санхүүжилт хийж гэрээ байгуулсан. Манай Хөдөлмөрийн Оч ХХК мал эмнэлэг тус зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 01-нд Мал хамгаалах сан төрийн санд 12 829 000 төгрөгийг бүрэн төлсөн. Тус гэрээнд илүү алданги тооцно гэж заагаагүй, төлбөрийг бүрэн төлсөн гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжсэн тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал-1хуудас, Засгийн газрын тогтоол-2 хуудас, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ -1 хуудас, Эн Ди Жи Партнерс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -1 хуудас, 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээ, Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03/177 дугаартай тодорхойлолт, ХААН банкны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний баримт-1 хуудас, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөдөлмөрийн Оч ХХК-ийн захирал Д..........ай 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №01 дугаартай Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажллах гэрээ байгуулж 12 527 957 төгрөгний санхүүжилт авсан байна.

 

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ. Өөрөөр хэлбэл Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарах юм. Тухайн гэрээний төрөл нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан хугацаа үйлчилнэ гэж тайлбарласан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Мал хамгаалах сан болон ............-ний хооронд хийгдсэн мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээ нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийгдсэн байна.

9. Нэхэмжлэгч нь ..........-иас 20 144 953 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас үүргийн гэрээний хүүний үлдэгдэлд 3 600 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагч Хөдөлмөрийн Оч ХХК-ний захирал Д.Ундрага нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мал хамгаалах сангийн 5990000017 дугаартай ХААН банкын дансанд 301 000 төгрөг, мөн дансанд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 301 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн төлбөр болох 12 527 957 төгрөгийн үндсэн хүү 301 043 төгрөгийн хамт өтлж барагдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээХөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани биелүүлээгүй.

10. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

11. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй хариуцагч ...........-ийн захирал ........д холбогдох 20 144 593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 4. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.АРИУНЖАРГАЛ