Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 306/ШШ2025/00376

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 306/ШШ2025/00376

Говьсүмбэр аймаг

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг........ сум, .... дугаар багт оршин суух .................. /РД:................, утас:.........,/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, .......... сум, ....... дугаар баг ....... тоотод оршин суух, ............... /РД: С.........., утас: ......./

 

Нэхэмжлэлийн шаардлага: 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Иргэн .........д 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 260 толгой малыг 69 сая төгрөгөөр аман гэрээ хийн зарсан. 50 сая төгрөгийг авсан. Үлдэгдэл 19 сая төгрөгийг хугацаандаа өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү.

Үүнд: хонь 60, ямаа 200 ноолууртайгаа, 1 хонийг 300 000 төгрөг, 1 ямааг 255 000 төгрөгөөр тооцсон гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгч ......., хариуцагч ........ нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 19 000 000 төгрөгийг багасгаж 12 000 000 төгрөгийг хариуцагч ......... төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Б.Баярхүү хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 19 000 000 төгрөгийг хариуцагч .......ээс гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч .........., хариуцагч ....... нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох тухайн мөнгийг 12 000 000 төгрөг болгон багасгаж, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Б.Баярхүү хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 550 төгрөгийн тавин хувь болох 127 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 127 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127 275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........, хариуцагч ........... нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох тухайн мөнгийг 12 000 000 төгрөг болгон багасгаж, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Б.Баярхүү хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 550 төгрөгийн тавин хувь болох 127 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 127 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч .........ээс улсын тэмдэгтийн хураамжид 127 275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..........д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ