| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2026/0009/З |
| Дугаар | 109/ШШ2026/0010 |
| Огноо | 2026-07-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 109/ШШ2026/0010
109/ШШ2026/0010
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга би, иргэн С.Г-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогч нарын ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Сайхан тэрх” ХХК-ийн барьж 2024 онд ашиглалтад оруулсан байрнаас 7 дугаар давхарт 707 тоотод байрлалтай 3 өрөө байрыг “Орон сууц захиалагчтай хийх гэрээний дагуу хөрөнгө оруулж, үнийн 30 хувь буюу 54,600,000 төгрөг төлж , үлдэх хэсгийг банкны зээлд хамрагдахаар тохиролцож худалдан авсан, одоо уг байрандаа амьдарч байна. Тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах гэтэл иргэн аж ахуйн нэгж хоорондоо маргаантай гээд түр хүлээж бай гэж хэлсээр өнөөг хүрсэн ба 2026 оны 05 дугаар сарын 04-нд улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл өгтөл бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч түүнийг шүүх шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан” гэсэн мэдэгдэл өгсөн, мөн шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Миний бие 3 өрөө байрны төлбөрийг гэрээний дагуу 30 хувийг төлсөн, банкны зээлийн асуудал удаа дараа хойшилсон нөхцөлтэй байгаа ба зээл дахин хойшлох тохиолдолд миний эрх ашиг хохироход хүрээд байна. Гэтэл уг байрны талаар маргаантай гэдэг шалтгаанаар надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй миний Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж байгаа, Улсын бүртгэлийн байгууллагаас миний өмчлөх эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгож өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1 107/1 хаягт байрлалтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж-1 107/1 дүгээр байрны орон сууц, зогсоол, үйлчилгээний барилгын өмчлөлтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад 7 давхрын ... тоот 3 өрөө орон сууц байгаа болно. Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь маргаантай, тодорхой бус эрх зүйн байдалд байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 6 дугаар зүйлийн 6.1.-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д мэдүүлэг гаргасан өмчлөх эрх үүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах үндэслэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.1.5 нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4.3 нотлох баримт зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 65.1.7.-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа; Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тухайн эрхийн байдал эцэслэн тогтоогдоогүйд тооцогдоно. Захиргааны ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д зааснаар захиргааны байгууллага нь хуульд үндэслэх зарчмыг баримтална, 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан иргэн С.Г-н орон сууц нь өмчлөх эрхийн шүүхийн маргаантай, өмчлөх эрх нь эцэслэн тогтоогдоогүй тул улсын бүртгэл хийх хууль зүйн боломжгүй. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгоогүй нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий үйл ажиллагаа болно. Иргэн С.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд Ц.О Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Ц.О, Ц.М нар нь 2022 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт өөрсдийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний төвийг барихаар төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор өөрсдийн хөрөнгөөр барилгыг барьж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ББАОКД-2023/64 дугаар дүгнэлт гарч барилга ашиглалтад орсон бөгөөд оршин суугчид байрандаа орцгоосон. Барилгын ажлын явцад бид орон сууц захиалгын гэрээг оршин суугчидтай байгуулж байсан. Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг Хамтран ажиллах гэрээний дагуу Ц.О Ц.М нар нь өөрсдийн дансаар авч, барилгын ажилд хөрөнгө оруулсан. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Ц.О, Ц.М нарын зөвшөөрлөөр “С” ХХК нь гүйцэтгэх байсан боловч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б нь дур мэдэн орон сууц захиалгын гэрээг дангаар байгуулж, төлбөрийг хувийн болон компанийнхаа дансаар авч байсныг сүүлд мэдсэн. Ингээд 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар “С” ХХК-г татаж, Хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болон “С” ХХК-ийн нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 3 дугаар сарын 1- ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 129/Ш32024/01952 дугаар Шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийн нэр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэх арга хэмжээ авсан байгаа. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. С.Г нь байрны урьдчилгаа төлбөрөө төлсөн үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Уг зээлээс орж ирэх мөнгийг Ц.М-н дансанд шилжүүлнэ гэсэн нөхцөлөөр гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй болно . Уг борлуулалтын орлогоос орж ирэх мөнгөнөөс тухайн барилга байгууламжийг барихад оролцсон туслан гүйцэтгэгч нарын дутуу төлбөр өглөг болон бусад холбогдох төлбөрүүдийг төлөх зорилготой гэжээ.
4. Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г-н нэхэмжлэлтэй “С" ХХК-ийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Гэгээрлийн гудамж-1 107/1 хаягт барьж, ашиглалтад оруулсан үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцны 7 давхрын ... тоот 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Г нь захиалж, бариулсан бөгөөд төлбөрийн 30% болох 57,600,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 70% болох 134,400,000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж төлөх тул уг төлбөрийг “С” ХХК-ийн дансанд хийх буюу эсвэл хоёр тал зөвшилцөж дундын данс нээж төлбөрийг байршуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дээр дурдсан иргэний нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
.
5. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1 107/1 хаягт байрлалтай С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны өмчлөгчөө бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдүүд нь дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулж байна. Нэхэмжлэгч С.Г нь ипотекийн зээл гаргуулж, өөрийн эзэмшлийн орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувь буюу 142,220,000 төгрөгийг бүрэн төлж дуусгах. Өөрийн эзэмшлийн орон сууцны үнийг гүйцээж төлөхдөө байрны үнийн үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөгийг гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б-д, үлдсэн 132,220,000 төгрөгийг гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-д тус тус тэдний гэрээн дээр байгаа дансаар шилжүүлэх, нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд “С” ХХК, Ц.М, Ц.О нар маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн талаар маргахгүй болохыг дурдаж, Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь “Са” ХХК, иргэн Н.Б нарт холбогдуулан Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа С.Г-н эзэмшилд байгаа С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны өмчлөгч болон түүний үнийн дүнтэй холбогдох хэсгээр багасгаж, С.Г-г С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын .. тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан эвлэрэн хэлэлцсэн гэрээ, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, С.Ганзоригт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх” ийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлахгүй бөгөөд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг талууд ойлгосон тул хэргийн бүх оролцогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Ц.О Ц.М нар “С” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах “Сайхан хотхоны” 5040 м.кв бүхий 56 айлын орон сууц, үйлчилгээний төвийг барих, барилга байгууламжийг комисс хүлээн авснаар гэрээний үүрэг дуусгавар болох нөхцөлөөр харилцан тохиролцжээ. (Хавтаст хэргийн 61 дэх тал)
2. Иргэн С.Г, гүйцэтгэгч “С” ХХК-ийн захирал Н.Б нар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Ганзориг нь Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж -1, 107/1 дүгээр орон сууцны 7 давхрын ... тоот, 3 өрөө, орон сууцыг захиалсан байна.” (Хавтаст хэргийн 9-14 дэх тал)
3. Дээрх гэрээгээр “1 м.кв нэгж үнэ 2,400,000 төгрөг, гэрээний нийт дүн 192,000,000 төгрөг байхаар, захиалагч гэрээний үнийн дүнгийн 30%-тай тэнцэх 57,600,000 төгрөгийг төлсөн” талаар харилцан тохиролцжээ. (Хавтаст хэргийн 9-10 дахь тал)
4. С.Г-с орон сууцны төлбөр төлсөн болсон болох нь С.Г-н ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд “С” ХХК, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарын зүгээс төлбөр төлөгдсөнтэй маргаагүй. (Хавтаст хэргийн 17-20, 46, 49 дэх тал)
5. С.Г нь 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн 1 гудамж, 107/1 “Сайхан хотхон” 107 дугаар байр, ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргажээ. (Хавтаст хэргийн 6 дахь тал)
6. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9/321 дүгээр албан бичгээр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж-1, 107/1 байрны орон сууц, зогсоол, үйлчилгээний барилгын өмчлөлтэй холбоотой маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд таны улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож өгөхийг хүссэн тус байрны ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц нь уг нэхэмжлэлийн шаардлагад байгаа болно. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д мэдүүлэг гаргасан өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах үндэслэлтэй гэсний дагуу эрхийн улсын бүртгэгч Б.Наранцацрал нь 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг бүртгэхээс татгалзан хариуг хүргүүлсэн нь хууль журмыг зөрчөөгүй байх тул таны хүсэлтийг хүлээн авч бүртгэлийг хийх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье.” гэсэн хариуг иргэн С.Ганзоригт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 23 дахь тал)
7. Улмаар иргэн С.Г Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1 107/1 хаягт байрлалтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын ... тоот 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын 707 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
8. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь маргаантай, тодорхой бус эрх зүйн байдалд байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 6 дугаар зүйлийн 6.1.-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д мэдүүлэг гаргасан өмчлөх эрх үүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах үндэслэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.1.5 нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4.3 нотлох баримт зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 65.1.7.-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа; Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тухайн эрхийн байдал эцэслэн тогтоогдоогүйд тооцогдоно. Захиргааны ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д зааснаар захиргааны байгууллага нь хуульд үндэслэх зарчмыг баримтална, 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан иргэн С.Га-н орон сууц нь өмчлөх эрхийн шүүхийн маргаантай, өмчлөх эрх нь эцэслэн тогтоогдоогүй тул улсын бүртгэл хийх хууль зүйн боломжгүй. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгоогүй нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий үйл ажиллагаа болно.” гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 9/337 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.От-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
10. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШЗ2026/0061 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн Ц.О Ц.М, “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулжээ. (хавтаст хэргийн 40-41 дэх тал)
11. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
11.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1 107/1 хаягт байрлалтай С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгчөө бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдүүд нь дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулж байна. Нэхэмжлэгч С.Г нь ипотекийн зээл гаргуулж, өөрийн эзэмшлийн орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувь буюу 142,220,000 төгрөгийг бүрэн төлж дуусгах. Өөрийн эзэмшлийн орон сууцны үнийг гүйцээж төлөхдөө байрны үнийн үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөгийг гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б-д, үлдсэн 132,220,000 төгрөгийг гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-д тус тус тэдний гэрээн дээр байгаа дансаар шилжүүлэх, нэхэмжлэгч С.Г гуравдагч этгээд “С” ХХК, Ц.М Ц.О нар маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн талаар маргахгүй болохыг дурдаж, Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь “С” ХХК, иргэн Н.Б нарт холбогдуулан Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа С.Г-н эзэмшилд байгаа С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгч болон түүний үнийн дүнтэй холбогдох хэсгээр багасгаж, С.Г-г С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан эвлэрэн хэлэлцсэн гэрээ, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, С.Г-т өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх” ийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлахгүй бөгөөд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг талууд ойлгосон тул хэргийн бүх оролцогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байна.
11.2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
11.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б, гуравдагч этгээд Ц.М Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
12. Дээрхээс дүгнэхэд, хэргийн оролцогч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
13. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О гуравдагч этгээд “С” ХХК, гуравдагч этгээд Ц.М Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар эвлэрч маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж буй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх хуулийн дагуу үүсэх боломжтой. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан эл шалтгаан үндэслэл ийнхүү арилсан тул бүртгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу хийх боломжтой гэж үзнэ.
14. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М, “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
15. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О гуравдагч этгээд “С” ХХК, гуравдагч этгээд Ц.М Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар нь “Нэхэмжлэгч С.Г нь ипотекийн зээл гаргуулж, өөрийн эзэмшлийн орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувь буюу 142,220,000 төгрөгийг бүрэн төлж дуусгах, өөрийн эзэмшлийн орон сууцны үнийг гүйцээж төлөхдөө байрны үнийн үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөгийг гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б-, үлдсэн 132,220,000 төгрөгийг гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-д тус тус тэдний гэрээн дээр байгаа дансаар шилжүүлэх, нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд “С” ХХК, Ц.М, Ц.О нар маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн талаар маргахгүй болохыг дурдаж, Ц.М Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь “С” ХХК, иргэн Н.Б нарт холбогдуулан Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа С.Г-н эзэмшилд байгаа С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгч болон түүний үнийн дүнтэй холбогдох хэсгээр багасгаж, С.Г-г С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар байрны 7 дугаар давхрын тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан эвлэрэн хэлэлцсэн гэрээ, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, С.Г-т өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх”-өөр харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА